Нийслэл
Нийслэлийн түргэн тусламжийн төвд таван автомашин хүлээлгэн өглөө

Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 машин өдөрт гурван ээлжээр дуудлагад явдаг. Энэ нь Улаанбаатар хотын 1.7 сая хүн амд хүрч үйлчлэхэд хангалтгүй тоо билээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, НЭМГ-ын дарга Н.Наранбаатар нар Нийслэлийн түргэн тусламжийн төвд зориулалтын 5 автомашиныг нийслэлийн хөрөнгө оруулалтаар худалдаж авч хүлээлгэн өгөв.
Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг үе шаттай хийснээр Нийслэлийн иргэдэд тусламжийн үйлчилгээг хүлээгдэлгүй, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ хэмээсэн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Заа, Баярлалаа Ашгүй ашгүй