Байгаль орчин
Он гарснаас хойш мөс цөмөрсөн дуудлага 6 бүртгэгджээ
Он гарсаар улсын хэмжээнд нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ.
Хөвсгөл аймагт 4, Дархан-Уул аймагт 1, нийслэлийн Багануур дүүрэгт 1 тохиолдол гарсан байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.