Эдийн засгийн уул уурхай
2026 оны эхний сард 1.7 сая тонн нүүрс УУБ-ээр арилжаалжээ
2025 оны 12-р сарын байдлаар Монгол Улсын нүүрсний нийт экспортын хэмжээ 79 сая тоннд хүрээд байсан билээ. Харин 2026 онд нүүрсний экспортын хэмжээг багадаа 90 сая тоннд хүргэнэ хэмээн энэ оны төсөвт тусгасан.
Оны эхний сард 2.7 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалсны 1.7 сая тонн нь нүүрс, 1.1 сая тонн нь төмрийн хүдэр, баяжмал эзэлж байна. Мөн 7248 тонн зэсийн баяжмалыг уул уурхайн биржээр арилжаалжээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний сарын экспортын хэмжээ анх удаа урт хугацаатайгаар борлуулсан гэрээний нүүрсний хэмжээг давж 2 сая 04 тонныг экспртолсон нь компанийн нийт сарын экспортын 55 хувьд хүрсэн байна.
Т.БАТСҮРЭН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.