Гадаад мэдээДЭЛХИЙ

Ойрх Дорнодын дайн: Дэлхийд нүүрсний үнэ өсөж байхад Монгол Улсын алдаж буй БОЛОМЖ

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөн намдах шинжгүй байгаа тул Азийн орнууд нүүрсний хэрэглээ рүү буцахаас өөр аргагүй болж байна. Шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) нийлүүлэлт тасалдсан нь бүс нутгийн эрчим хүчний салбар гадаад хүчин зүйлээс хэт хамааралтай байгааг харууллаа.

Япон, Индонез, Вьетнам зэрэг орнуудын засгийн газрууд байгалийн хийн хомсдолыг нөхөхийн тулд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа илүү их ашиглаж эхэллээ. Дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий экспортлогч Катараас нийлүүлэлт эрс багассан тул ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон байна.

Нүүрснээс цахилгаан эрчим хүч гаргаж авах руу эргэн очиж буй гол шалтгаан нь дэлхийн хамгийн том байгалийн хийн экспортын байгууламж болох Рас Лаффан үйлдвэр гэмтсэнтэй холбоотой юм. Гуравдугаар сарын 18-нд Иран улс Персийн булгийн орнууд дахь эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгсний улмаас тус үйлдвэр ихээхэн хохирол амсжээ. Үүн дээр нэмэгдээд Ормузын хоолой хаагдсан нь байгалийн хий, газрын тос, бордоо, гели тээвэрлэх боломжийг бараг үгүй болж, дэлхийн эдийн засаг томоохон цохилт амсаад байгаа юм.

Нийлүүлэлтийн асуудал үүсэж байгалийн хийн үнэ огцом өссөн тул Азийн хөгжиж буй орнууд уг түлшийг худалдан авч чадахгүйд хүрэв. Мөн Азийн томоохон эдийн засгуудын эрчим хүчний үйлдвэрлэлийн 40-50 хувийг нүүрс бүрдүүлдэг байна. Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх нь нь импортын байгалийн хийнээс хамаагүй хямд тусдаг.

Бүс нутгийн орнуудын нөхцөл байдал

Бангладеш улсад Ойрх Дорнодын дайн болон хийн хомсдолын улмаас цахилгаан станц, бордооны үйлдвэрүүдэд өгөх хийн нийлүүлэлтээ танах болсон. Үүний оронд цахилгаан тасалдуулахгүйн тулд нүүрсний станцуудынхаа ачааллыг нэмэгдүүлжээ. Үүнтэй ижил төстэй байдал Өмнөд болон Зүүн өмнөд Азийн бусад орнуудад ч ажиглагдах төлөвтэй байна. Учир нь зун дөхөж байгаа тул цахилгаан тасрах нь улс төр болон эдийн засгийн хувьд маш эрсдэлтэй юм.

Азийн бусад орнуудад эрх баригчид цахилгаан станцынхаа хүчин чадлыг дээд цэгтээ хүргэн эрчим хүч үйлдвэрлэх алхмууд хийж байна. Тэдгээр алхмуудыг доор дурдвал

Индонез: Нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх зөвшөөрлийг уурхайнуудад олгож эхэлсэн.

Өмнөд Солонгос: Нүүрсний станцуудын нүүрс ашиглах ажиллах хязгаарлалтыг цуцалсан.

Тайвань: Засгийн газар нь эрчим хүчний эрсдэл нүүрлээгүй байгаа хэмээсэн ч эрх баригчид нүүрс рүү буцах талаар авч үзэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн.

Япон: Байгалийн хийн тасалдал үргэлжилбэл хийнээс нүүрс рүү шилжих төлөвлөгөөгөө боловсруулж байна.

Филиппин: Индонезоос нэмэлт нүүрс авах талаар хэлэлцэж байгаа.

Вьетнам: Дэд бүтцээ байгалийн хий рүү шилжих үйл явц нь түр зогсож, нүүрсний эрчим хүчний хуучин дэд бүтцээ ашиглахаас өөр аргагүй болсон.

Нүүрсний эрэлт нэмэгдсэнээр үнэ нь дагаад өсөж байна. Өнгөрсөн бямба гарагийн /2026.03.28/ байдлаар Ньюкаслийн нүүрсний фьючерс нэг тонн нь 135.6 ам.долларт хүрч, 2024 оны сүүлээс хойших хамгийн дээд түвшинд дөхөж очжээ. Ньюкаслийн фьючерс нь Ази-Номхон далайн бүсэд нүүрсний жишиг үнэ болж өгдөг. Үүнээс болж Индонез, Австрали зэрэг томоохон экспортлогчдод олборлолтоо нэмэх шаардлага тулгарч байна.

Монгол Улсын алдаж буй боломж

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ингэж өсөж байгаа ч Монгол Улс энэ боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна. Монгол Улс нүүрснийхээ ихэнхийг  зөвхөн БНХАУ руу экспортолдог. Тэр экспортолдог нүүрсний дийлэнх нь эрчим хүч үйлдвэрлэлийн бус харин коксжих буюу гангийн үйлдвэрлэлд ашигладаг нүүрс. Үүнтэй холбогдуулан Ираны дайны улмаас дэлхийн зах зээлд эрчим хүчний нүүрсний үнэ өсөөд байгаа явдлаас Монгол Улс ашиг хүртэх боломж хязгаарлагдмал байна.

Дайн эхэлсний улмаас нүүрсийг боловсруулж, бодис болгодог БНХАУ-ын компаниудын хувьцаа эрс өсжээ. Харин газрын тос боловсруулдаг компаниудын хувьд газрын тосны үнэ өссөн нь томоохон алдагдалд хүргэж буй. Тодруулбал дайн эхэлснээс хойш нүүрсийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгодог компаниудын хувьцаа 30 хүртэл хувиар өсжээ.

Монголд нүүрснээс химийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байхгүй байгаа нь бас нэгэн том алдсан боломж болж байна. Түүхий нүүрсээ хямд зарах бус, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж Монголд алга.

Практик дээр Азийн засгийн газруудад нүүрс рүү шилжихээс өөр сонголт үгүй байгаа юм. Азийн орнуудад хавар болж агаарын температур нэмэгдэхийн хэрээр айлууд агааржуулагч ашиглаж, цахилгааны хэрэгцээ огцом өснө. Засгийн газрууд ард иргэдийнхээ бухимдлыг төрүүлэхгүйн тулд эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангах ёстой.

Гэхдээ нүүрснээс дахин хамааралтай болж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлнө. Нүүрсний хэрэглээ нэмэгдэх нь Ази-Номхон далайн бүс нутгийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах төлөвлөгөөг удаашруулна. Гэсэн хэдий ч байгалийн хийн зах зээлийн тогтворгүй байдал нь Азийн орнуудыг эрчим хүчний урт хугацааны стратегиа эргэж харахад хүргэж байна.

Байгалийн хийн нийлүүлэлт буурч, үнэ нь өссөн тул Азийн орнууд байгаль орчинд хортой ч гэсэн нүүрс рүү буцаж байна.

Эх сурвалж: BNE Intellinews, Investing, Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түүхий эдээрээ л гараад байхаар яаж хөгжих вэ дээ

Зочин
Зочин

Дэлхийд боломж гарч байхад бид бэлэн биш байгаа нь л хамгийн харамсалтай

Зочин
Зочин

neg l zah zeeld hamaardag ni hamgiin tom ersdel yum daa

Зочин
Зочин

Нэмүү өртөг шингээх үйлдвэргүй байгаа нь үнэхээр том сул тал

Зочин
Зочин

nuursnii une usuj bhad bid ashig avch chadahgui bn gedeg uneheer haramsaltai

Зочин
Зочин

bolomj bga ch ashiglaj chadahgui bn gedeg bodmoor l asuudal

Зочин
Зочин

Дэд бүтэц, бодлого хоёр л дутаад байна даа

Зочин
Зочин

hyatad ruu l naidaad bhaar iim l baidald orno shuu

Зочин
Зочин

Боловсруулах үйлдвэртэй байсан бол өөр байлаа

Зочин
Зочин

Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна

Зочин
Зочин

neg l bodlogogui yavj irsnii ur dun yum daa

Зочин
Зочин

nuurs bish buteegdehuun bolgood gargadag bol ymar ih ashig oloh bol

Зочин
Зочин

bidend bolomj bna gehdee heregjuleh setgel dutaj bn

Зочин
Зочин

Яг ийм үед л стратегийн шийдвэр хэрэгтэй байдаг шүү

Бодит байдал
Бодит байдал

Чадваргүй хүмүүс сонгодогоос болж үйлдвэр байгуулдаггүй-үйлдвэр чухал аа.Нүүрс хэзээ ч хэрэглээнээс гарахгүй-нүүрснээс хий, шатахуун ,бусад бүтээгдэхүүн гаргаж аваад хэрэглээд зуун жил болж байна. Гэтэл бид гүүр барихгүй гол сүйдэх нь гэж тэнэгээрээ гайхуулаад сууж байна.Тэнэгүүдийг өөгшүүлээд,давруулаад ,далдуур дэмжээд суугаа төр бүр ч тэнэг.

Зочин
Зочин

Монгол гэж бүх л юмнаас хоцорсон лойдорын лойдор улс төв азид байнааа. Ядахад МАН намаас төрсөн гэх хэдэн удирдагч гээд сүгнүүд нь идэх уух, ширээ сандалын төлөө зодолдож энэ дэлхийн шившиг болж байдаг. Өмхий баасандаа живээсэй мангарууд...

Za zailaa
Za zailaa

Дэлхийн үнэ хамаагүй шдээ, xятадад ямар үнэ ханштай байна түүнд л дөхөж очоосой гэу найддаг шүү дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Мөнхөө
Мөнхөө
Reply to  Зочин

Түүхий нүүрсээ хямдхан гаргаад нөөцгүй болсоныхоо дараа эргээд л хятадаас өндөр үнээр буцаагаад л авна газар доорхоо нээх ухаахгүй шиг өөрөөр толгойгоо ажилуулдаг дарганцрууд байдаггүй бололтой дээр үёэсээл хэрэлдэж. Хөлөө жийлцэж ирсэн одоо ч мөн адил хүний идэш л болно яасан ч гүйлгээ ухаангүй нөхөдүүд дээр гардагч юм бэдээ

Холбоотой мэдээ

Back to top button