Яамаа дагаж байраа заран Дархан руу нүүсэн ажилтнуудын амьдралыг Х.Бадамсүрэн сайд хөлдөө чирлээ
ХХААХҮЯ-ийг Дархан руу нүүлгэх саналыг 2024 оны наймдугаар сард УИХ-д, есдүгээр сард Засгийн газарт тухайн үед сайд байсан Ж.Энхбаяр танилцуулсан байдаг. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганы /2024.08.23/ хуралдаанаар Засгийн газрын ХХААХҮЯ-ыг бусад эрхлэх харьяа байгууллагуудын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг УИХ-ын гишүүдийн 50.4 хувь нь дэмжсэн. Үүнээс төд удалгүй буюу 2024.09.11-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дархан руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан билээ.
Тухайн үедээ "утаа, түгжрэлийг бага ч гэсэн багасгаж, хэт төвлөрлийг бууруулсан сайн ажил боллоо" гэж гол усаараа нэг магтан сайшааж байв. Яамны зүгээс нүүлгэх болсон ажилчдадаа "Дархан-Уул аймагт амьдрах орон сууцны 30 хувийн урьдчилгаа өгнө" хэмээн ам гарч, нийслэл дэх орон сууцыг нь заруулж, зарим ажилчид гэр бүлээ орхин Дарханыг зорьсон байдаг. Тус яам 121 ажилтантай бөгөөд үүн дээр яамны харьяа байгууллагын ажилчид болох 300 гаруй төрийн алба хаагч нүүсэн. Тэд спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын 34 тэрбум төгрөгөөр барьсан 10 давхар барилгад нүүж орсон.
Тэгвэл тус яамыг эргүүлэн Улаанбаатар хотод нүүлгэн авчрах асуудал яригдаж эхэлсэн. Энэ нь төр хийсэн ажлынхаа үр дүнг бүрэн үзэж чаддаггүй, шийдвэр бодлогоосоо эргэж буцдаг, ул суурьтай зөв бодлого, жолоогүй гэдэг нь бэлхэн харагдах юм. Нөгөөтээгүүр ажлын шаардлагаар орон байраа зарж, үрсэн 300 гаруй төрийн алба хаагчид тэдгээрийн гэр бүл болох 1,000 хүнээр төр ингэж тоглож боломгүй санагдана.
Төрийн эргэж буцсан шийдвэрээс үүдэн аж амьдралаараа хохироод буй ХХААХҮЯ-ны ажилчдаас бодит нөхцөл байдлыг тодрууллаа.
ХХААХҮЯ-ны ажилтан 1:
"Би төрийн шийдвэрийг дагаж, гэр бүлээрээ Дархан хотод шилжин ирсэн. Улаанбаатар дахь амьдралаа орхиж, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийг шилжүүлж, орон нутагт тогтвортой суурьшина гэж төлөвлөсөн. Яамнаас ч тийм зүйл ярьсан. Гэвч одоо яам буцаж нүүх шийдвэр гаргах гэж байна. Улаанбаатар хотод байргүй, нүүх бодит боломжгүй нөхцөл байдалд орлоо. Энэ нь бидний буруу сонголт бус, төрийн бодлогын тогтворгүй шийдвэрийн үр дагавар гэж үзэж байна" гэлээ.
ХХААХҮЯ-ны ажилтан 2:
"Дарханд удаан хугацаанд амьдарна гэж төлөвлөж 15-20 жилийн хугацаатай зээл авч, байртай болсон. Харин одоо буцаж нүүх шийдвэр гарснаар Дарханд байртай, Улаанбаатарт амьдрах орон байргүй, зээлийн дарамттай үлдэх нь. Орон нутагт ажилла гэсэн даалгавраар ирж урт хугацааны зээлээр байр автал, эргээд Улаанбаатар руу яв гэж байна. Очоод орон гэргүй болсон бид яах эсэхээ мэдэхгүй, төрийн тоглоом мэт болчхоод байгаа нь энэ. Жилийн өмнө хотод амьдарч байсан байраа зарсан гэтэл одоо байрны үнэ өсчихсөн. Тухайн үед байраа зарсан мөнгөөрөө ижил байр авах боломжгүй. Дээрээс нь Дарханд авсан байрныхаа зээлийг төлөх учиртай, орон нутаг учраас бусдад түрээслэх боломж бага. Тиймээс хоосон байрны зээл төлөх болоод байна. Түүнчлэн хот руу ахин нүүхээр болбол тэнд байр түрээслэн амьдарч таарна. Ингэхээр санхүүгийн хувьд маш их хохирч байгаа юм" хэмээлээ.
ХХААХҮЯ-ны ажилтан 3:
Манай хүүхдүүд Дархан хотын сургууль, цэцэрлэгт аль хэдийн дасаж найз нөхөдтэй болцгоосон. Гэтэл ахин нүүх шаардлага үүсвэл наанадаж тэдний сурлагын түвшинд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Улаанбаатарт эргээд очлоо гэж бодоход хүүхдүүдийг маань авах сургууль, цэцэрлэг олдохгүй шүү дээ. Энд нүүж ирснээр утаа, түгжрэлээс хол амар л байна. Дархан-Уул аймагт яам нүүж ирснээр дор хаяж 600 гаруй хүн нэмэгдсэн. Тэд орон нутгийн орлогыг нэмэгдүүлж бизнесийг бодитой дэмжсэн. Адаглаад такси үйлчилгээ авахаас эхлээд үйлчилгээний байгууллагын орлогыг нэмэгдүүлсэн нь үнэн. Анхандаа яамнаас төвлөрлийг сааруулах болон бусад олон талын давуу талтай учир нүүх нь зөв гэж энд авчирсан. Тухайн үед зайлшгүй хотод байх ёстой болон хүндэтгэх шалтгаанаар нүүх боломжгүй ажилчид Улаанбаатарт үлдсэн. Гэтэл одоо хоёр талд байгаа учир яамны ажил цалгардаж, Дарханд байгаа хүмүүсийн ажлыг нийслэлд байгаа цөөн хэдэн хүн хийж байна гэх шалтгаанаар ахин нүүлгэнэ гэж М.Бадамсүрэн сайд мэдэгдсэн. Ингэхдээ ирэх зургаадугаар сар хүртэл нүүхгүй азнана. Яамны ажилчид бол бүгд нийслэл рүү нүүнэ, харин харьяа хэлтсийн ажилчдыг хариуцсан удирдлагууд нь шийднэ гэсэн мэдээлэл өгсөн. Мөн нүүхийг дэмжиж буй эсэх санал авсан" гэв.
ХХААХҮЯ-ны ажилтан 4:
"Энд ирээд орон байр нь шийдэгдээгүй оюутны байранд амьдарсны эцэст өнгөрсөн аравдугаар сард байрандаа орсон. Энэ хугацаанд залуу гэр бүлийн хувьд хүндхэн зүйлийг их туулсан. Нөхөр маань намайг дагаад ирчихсэн, нийслэл шиг ажил амар олдохгүй гэх мэт асуудал их. Арай хийн давж туулан арга эвээ олж байтал нийслэл рүү нүүлгэнэ гэх асуудал яригдаж эхэлсэн. Цаашид хэрхэх эсэхээ хэлж мэдэхгүй байна. Болдог бол эндээсээ нүүмээргүй л байх санаатай. Залуу хүний хувьд энэ мэт шийдвэрээс болж төрд ажиллах хүсэлгүй болж байна" хэмээв.
ХХААХҮЯ-ны ажилтан 5:
"Нүүхтэй холбоотой зардал, байрны зээл, түрээс зэрэг нь манай гэр бүлийн төсөвт ноцтой дарамт болно. Нэг шийдвэр гарч богино хугацаанд өөрчлөгдөж байгаа нь энгийн төрийн албан хаагчид бидний аж амьдралаар тоглож байна. Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу нүүхэд хүн тус бүрээс зардал гэж нэг сая төгрөгийг авсан. Тухайн үедээ санхүүжилт орохоор нөхөн олгоно гэж хэлж байсан ч одоог хүртэл өгөөгүй байх жишээтэй. Энэ мэтчилэн биднийг олон талаар хохироож буй нь шударга бус зүйл. Бид төрийн бодлогыг хэрэгжүүлэгч албан хаагчид болохоос, бодлогын алдааны үр дагаврыг дангаараа үүрэх ёстой хүмүүс биш. Судалгаа, бэлтгэлгүй гарсан шилжилт, буцаалт нь албан хаагчид болон бидний гэр бүлийн амьдралд ноцтой хүндрэл үүсгэж байна. Тиймээс нүүлгэх эсэхээ эргэн бодож бидэнд үзүүлэх нөлөөг бодитоор үнэлж, албан хаагчдын эрх ашгийг хамгаалах бодит зохицуулалтыг хийх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.
ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэхтэй холбоотойгоор тус газар олон жил ажилласан хүмүүс ажлаа орхиход хүрсэн. Багагүй золиос, зориг, хөрөнгө мөнгө гаргаж хийсэн ажлаа удалгүй үгүйсгэж ахин төрийн алба хаагчдын амьдралыг золин, татварыг мөнгөөр яамаа нүүлгэн тоглож буй нь энэ юм. Дээр дурдсанаар нүүхээр болбол ирэх зургаадугаар сараас нүүх бөгөөд яамны үндсэн ажилчид зайлшгүй нүүж ирэх нь тодорхой болоод байна. Харин харьяа газар, хэлтсийн ажилчдыг чиг үүрэг зэргээс нь харгалзаж үзэж нүүх эсэхийг нь шийдэх аж. Төр өөрөө залуу гэр бүлийг орон нутагт ажиллахыг нь бодлогоор дэмжинэ гэдэг. Үнэн хэрэгтээ ХХААХҮЯ-ны дээрх жишээ жолоо урттай төрд сайн сануулга болох буй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миний хувьд тус яаманд ажилдаг хүний хувьд бүх албан хаагчдын 80-90 хувь яам хотруу нүүхийг дэмжиж байгаа шүү дээ гэвч дарханд үлдэх сонирхолтой цөөн хүнээс ярилцлага авч хэт нэг талыг барьсан мэдээлэл байна.
Яг үнэндээ, Яам нь Дархан нүүгээд үндсэндээ огт ажил хийцгээхээ больсон гэсээн. Дарга нар худлаа нэг бол Дарханд, нэг бол УБ гээд, бүгд ажлаа хийдүүлдэг болсон гэсэн. Цөөн ажилладаг хэд нь 1000% ачаалал авдаг болсон. Ер нь бол Ж.Энхбаяр гэдэг хүн л бизнес ээ дэмжсэн гэдэг. Дарханд очоод хэн сүүлийн 2 жилд баяжсан гэж захын хүнээс асуухад Сайд л гэнэ. Энэ бичвэрийг ч гэсэн тэр Сайд нь бичүүлсэн л харагдаж байна. Энэ салбар зүгээр л хэвлэл сошиалын шоу болсон. Хүнсний үнэ дийлдэх ээ больсон, мал өсөж, тариа ургах аа больсон.
Энэ яамыг яах гэж Дарханруу нүүлэгсэн юм? Гол буруутан нь Ж. Энхбаяр ш дээ. Бадамсүрэн үүнд ямар буруутай юм? Дорнодруу нүүлгэх байсан юм уу?
ХХААХҮЯ-ны ажилчид 100% бүгд Дархан нүүгээгүй. УБ хотод хүүхдүүд сургууль цэцэрлэг шилжих боломжгүй Ажлын 5 хоног дарханд ажиллаад төрийн ажлыг саадгүй хийж явсаар ирсэн маш олон энгийн төрийн албан хаагчид байгаа. Дарханд нүүж суурин амьдарч байгаа хэсэг нь цөөхөн шүү. Судалгаа нь ч байгаа.
Яг үнэндээ дарханруу нүүсэн албан хаагч бол 10-20 хувь л байх миний хувьд ажлын өдөр дарханд ажиллаад хагас бүтэн сайнд хотод гэртээ ирж иймэрхүү байдалтай жил болсоон одоо харин хотод ажиллахыг зөвшөөрч нааш цаашаа явахгүй гэр бүлдээ цаг гаргах гээд олон асуудал шийдэгдээд таатай л байна. Нийт албан хаагчид хотдоо байхыг л дэмжиж байгаа ш дээ
Миний мэдэхээр Дарханд суурин амьдарч буй гэр бүл 10 хүрэхгүй, зарим гэр бүл нь ажлаа өгөөд өөр газар шилжсэн, ерөнхийдөө яамны 70 хувь нь хотдоо ажиллаж амьдарч байгаа. Ихэнх мэргэжилтэн нар нь 5 өдөр Дарханд ажиллаж ирсэн. Тэд огт нүүгээгүй. Мэдээж зарим үед Дарханд 80 орчим хувь нь очиж хуралд сууж байсан.
Наад Бадамсүрэн гэх эргүү ацаа зайлуулаачээ. Гай болох юм аа.
Дарханд очоод дассан хүмүүсийг ингэж дахин нүүлгэнэ гэдэг бол үнэхээр харгис санагдаж байна хүүхдүүд нь сургуульдаа дассан найз нөхөдтэй болсон байхад дахиад эхнээс нь эхэл гэдэг бол хэтэрхий байна
Minii bodloor ene shiidver anhnaasaa sudalgaagui baisan yum shig sanagdsan yaagaad gevel hotoos garahad hichneen zardal setgeliin daramt baidgiig deer suudald suusan humuus ogt bodдогgui shig sanagdaj baina
Ажилчдад амласан мөнгө урамшууллаа ч өгөөгүй гэдэг нь бүр ч харамсалтай төр өөрөө хэлсэндээ хүрэхгүй байж жирийн иргэдээс хариуцлага нэхэх нь шударга биш
Дархан хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд ч ашигтай байсан байхад ингэж татаж авах нь орон нутгийн хөгжлийг ч бас сааруулж байгаа хэрэг гэж бодож байна
Ямар шалтгаанаар хот руу эргэж ирэх гээд байгаагаа ерөөсөө тайлбарлахгүй юм аа.
АНХНААСАА ЖАДАМБЫН САЛБАДАЙ АЦ БАНДИЙН ДУРААРАА ДУРГИЖ ӨӨРИЙНХӨӨ БИЕНСТ АЖЛЫН ГАЗРАА ОЙРТУУЛЖ ТӨРИЙН АБААР ТОГЛОСОН ҮЙЛДЭЛ. ҮНДСЭН ХУУЬЗӨРЧСӨН.ТӨРИЙН ЯАМД НИЙСЛЭЛД ОРШДОГ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН БАЙГАА ШҮҮ. ХЭДХЭН ХҮН ДАРХАНД НҮҮЛГЭСНЭЭР ТӨВЛӨРӨЛ УТАА БУУРСАН ГЭДЭГ ХУДЛАА. ИЙМ Л МАЛУУД ЯАМ ТӨРИЙГ УДИРДАЖ БАЙНА
Яаманд ажиллах тухайгаа мэдүүлдэг хэрэг ээ хө. Тэнэг удирдлагын шийдвэрийн ачаар овоо орон тоо гарах нь
Энэ төрийн шийдвэрийг харахаар үнэхээр уур хүрч байна жирийн ажилчид гэр бүл хүүхдээ бодоод их л зориг гаргаж нүүсэн байхад одоо буцаана гэдэг чинь хүний амьдралаар тоглож байгаа мэт санагдаж байна ийм байхад хэн төрд итгэх юм бэ
Яамны удирдлагууд өөрсдөө нүүж амьдарч үзээгүй болохоор ингэж хөнгөн шийдэж байгаа юм шиг санагдаж байна бодит амьдрал дээр ямар хүндрэлтэйг огт ойлгохгүй байна
Энэ бүхнийг харахаар Монголд бодлого тогтвортой байж чаддаггүй нь улам л тодорхой болж байна өнөөдөр нэг юм ярьж маргааш нь эсрэгээрээ шийддэг ийм байхад яаж итгэх вэ
Яамны хүмүүсийг ингэж нүүлгэж тоглоод байвал удахгүй туршлагатай боловсон хүчин бүгд явна тэгээд хэн ажиллах юм бэ гэдэг асуулт гарч ирнэ
Bi ooroo oron nutagt ajillaj uzsen hun uchraas nuuh yamar hund baidgiig medne bair surguuli ajil bugd shineer ehelne gedeg mash ih stresstei
Энэ асуудалд Засгийн газар бодит шийдэл гаргаж хохирлыг нь барагдуулах ёстой тэгэхгүй бол үнэхээр шударга бус байдал гаарна
Нэг нүүхэд хэдэн сая төгрөг зарцуулдаг байхад дахин нүүлгэнэ гэдэг бол эдийн засгийн хувьд ч асар их алдагдал шүү дээ
Хүүхдүүдийн ирээдүйд хүртэл нөлөөлөх ийм шийдвэрийг ингэж яаруу гаргаж байгаа нь төрийн хариуцлагагүй байдлын жишээ гэж харж байна
Тэндээ ж.энхбаярынхаа малчин тариачин бол оо. Болж байна гүйцээ.
Төрийн урт хугацааны бодлого гэж байгаа юм уу. Нэг саад ирээд дураараа өөрчилж байдаг.
Цагаан толгойтын балаг Энхбаяртайгаа заргалдаач одоо бас мэргэжлийн хяналтыг дахиад байгуулна гээд балайраад явж байна
Манайх 14 онд багануурт оюутны хотхон баригдана гэсэн шийдвэр гарахад орон сууцны урьдчилгаанд 26 сая төгрөг өгөөд хохирсон шүүхээр яваад хэдэн цаастай л үлдсэн
УБ хотод ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдалтай ажил үүргийн хуваарьтай ажилчид их бий. тэд мөн л өөрсдйин зардлаар замын зардал бензин том, амьдралынхаа цаг хугацаагаа зориулаад 1 жил гаран боллоо. Зүгээр УБ хотдоо ирж ажиллах нь зүйтэй байна өө
Бадамсүрэн гэдэг эргүү ацыг зайлуулаачээ.
Занданшатар дурак өөр шигээ бас нэг дуракийг ХАА-н сайдаар тавьсан нь хамаг юм самраад дууслаа?!! Наад тэнгээ бушуу далд хийгээчээ!!!
Жүдэмбээ пязда хариуцлагыг нь үүрээч
Бадамсүрэн эж Дорнодын ЭМг -ынаж ахуйн дарга ө/х аж ахуйн нярав явсан хүн шүү дээ. Боловсрол таг амьтандаа. Тэнэгүүдийг даргалдах хувь заяа ноогдсон амьтан, Үржилээс хасагдсан хуц. Ингэж Монголын Хаа-г доош хийх гэж дээ.
Дарханд үлдэх сонирхолтой цөөхөн хүн гээд байх юм, цөөхөн ч гэсэн хамаг юмаа зараад үр хүүхдүүдээ шилжүүлээд ирсэн хүмүүс байна шдэ. Одоо буцаад яам зардал юм хумыг нь даагаад асуудлыг шийдээд хотруу шилжүүлнэ гэвэл бас л ард түмний мөнгө ард нь явж байгаа. Ямар ч алсын бодол алга энэ сайд нарт
Бадамсүрэн бишээ Энхбаяр та нарын амьдралыг хөлдөө чирсэн гэдгийг ойлгохгүй байна уу? Үндсэн хууль зөрчин зөрчин яамыг нүүлгэсэн нь анхнаасаа алдаа. Нүүлгэснээр хөдөө аж ахуй газар тариалан хөгжөө юу? Ядаж бөхийн өргөө хавиар түгжрэл буураа юу? Оркууд
Zarimdaa ene ulsad engiin ajiltan baih hamgiin hund yum shig sanagdah yum neg l udur shiidver garch nuguu udur ni tsutslaad amidraliig chin evdchihdeg ene bol shudarga bus
Bid nar shig zaluus turd ajillay gej bodohod iim zuil harhaas aigaad bolih yum daa yaagaad gevel neg udur oron nutag ruu yav geed daraa ni butsa geed baih ni mash togтvorogui
Minii tanidag neg hun bas Darhand nuuj ochood bair avaad odo tegeed butsah yum bol yahaa medehgui baidald orson ene bol unen heregtee hunii amidraliig suiruulj baina
Ene asuudliig sonsohoor tur gej yu ve gej asuumaargui sanagddag neg l ih tom yrij bodit amidral deer yu ch hiihgui ene bol bidnii irgediin l hohirold uldej baina
Zarim ni nuuhgui gej uldsen zarim ni nuusen bolood ajil ch ni tal taldaa bolson geed baigaa ni udirдlagiin buruu l bodlogo shuu dee
Yag unen ene humuusiin amidral deer turin buruu shiidveriin une tulj baina ene bol neg hunii bish mash olon ger buliin asuudal bolson
Minii bodloor nuuh eseh asuudliig dahin sudalj irgediin sanaliig sonsoh heregtei ingej deeresee tulgaad baih ni buruu
Ene bol zugeer neg yamiin asuudal bish Mongol ulsiin udirdlagiin togтvorogui bodlogiin tod jishee bolloo gej bodoj baina
Ер нь яаж ч бодсон төрийн яам нийслэл хотдоо л байна шдэ, анхнаасаа нүүлгэх шийдвэр гаргасан нь л буруу.
НЭГ ДУРААРАА ЯНХНУУД БАЙХ ЮМАА
Ямар хэцүү юм бэ ингэсээр бгад хөдөө аж ахуй чинь нурлаа хайшаа янзын саад вэ ажил цалгардаад утгаа алдлаа шдэ
Ийм алсын хараагүй хүмүүс яаж яаманд ажилладаг байлаа. Тэгэхээр энэ улс яаж хөгжих вэ? Монгол улсад чинь сандал ширээний төлөө төр засаг чинь байнга солигдож байхад
Дээдэс нь суудлаа, олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэж энэ дээ. Намын бөгс сайн долоогоод бай та нар та нарыг цусгүй ална ш дээ.
Хохь чинь яах гэж төрд итгэсэн юм худлаа гэдгиыг нь мндсээр бж
Буруу шийдвэрээс болж замбараагүй байдал болж байна.Төр эхэлсэн ажилаа тууштай үр дүнг үзэх хэрэштэй шүү!!! Нэг сайдаас болж эхлүүлсэн ажилыг нурааж болно гэжүү???Бадамсүрэн сайд өөрөө хөдөө явахгүй гэж байгаа бол огцор!!! Явах хүнийг нь сайд болгооч Занданшатар сайдаа!!!Засгийн газар ажилаа яаж хийгээд байнаа???Олон түмнийг хөлдөө чирэхээ болилдоо!!!
Яагаад манай улсын төрийн бодлого тогтворгүй, судалгаа шинжилгээгүй, үр дүнгүй байдаг юм болоо ? Гайхаад олохгүй юм бусад улс нь болоод байх юм хүндээ байна уу?
Энэ боловсрол, эрүүл мэндийн 2 яам нь бүүр дампуурч гүйцлээ эмнэлэгт үзүүлий гэсэн мөнгө байхгүй та өөрөө мөнгөө төлж үзүүл гэж байна!!!
Уг нь би ажил хийгээд эрүүл мэндийн даатгал төлөөд л байгаа.
Буурал Энхбаяр гэдэг луйварчинаас байраа нэхэмжил
Эргүү, гонгиносон хоолойтой Энхбаяр гэх попорсон мал, бас тэр эргүү малын ажлыг хүлээж авсан Дорнодыг дампууруулсан улаан хацарт Бадамаа нар бол жинхэнэ бүтэхгүй амьтад шүү дээ.
Дарханд гэр бүлээрээ шилжиж очсон төрийн албан хаагчид нь хэд вэ? Энэ талаарх тоо баримтыг та харсан уу? Дархан нүүх шийдвэрээс болж хичнээн төрийн албан хаагчдын гэр бүл 2 талд амьдарч бгааг мэдэж байна уу. Гэр бүлээрээ очлоо гэхэд гэр бүлийн хүнд нь ажил олдохгүй, олдлоо ч энд авч буй цалинг нь гүйцэхгүй зэрэг өчнөөн асуудлаас болж олон албан хаагчдын гэр бүл 2 талд амьдарч бна шүү.
Ж,Энхбаяр зүгээр л шоучин хулгайч ЖДҮ санг тоносон Содбаатарын гөлөг шүү дээ