Ипотек иргэдийн мөрөөдөл болчхоод байхад хэн 5-аас дээш орон сууц авсныг зарла, Л.Энх-Амгалан гишүүн ээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн Х хуудаст "Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр 5-аас дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн "иргэд" байгаа гэсэн мэдээлэл бий. Олонх нь анхны байрны зээлэндээ 2-3 жил очерлох" хэмээн бичсэн юм.
Тоо харвал, өнөөдөр ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгосон байна. Банкны зээлүүдээс өндөр чанартай зээлийн тоонд ипотекийн зээл багтдаг бөгөөд жил ирэх бүр уг зээлд хамрагдах хүсэлт нэмэгдсээр буй.
Тухайлбал, 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны 9-р сард 4.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт гаралгүй царцчихсан. Өнөөдөр ч гэсэн ипотекийн зээлд хамрагдахыг хүссэн иргэд арилжааны банкуудын хоёр жилийн хүлээлгэд ороод байна. Зах зээл дээр байрны эрэлт, нийлүүлэлт нэмэгдсээр байгаа энэ үед арилжааны банкууд уг зээлийг олдошгүй зүйл болгоод байгаа нь үнэн.
Яг өнөөдрийн хэрэгжиж буй ипотекийн журмын хүрээнд, иргэний зээлийн мэдээлэл, өр орлогын харьцааг үндэслэж байж олгодог учраас зээл давхардуулж олгох боломжгүй.
Орон сууцны зээлийн гол зорилт нь нийгмийн зорилтот бүлгүүд рүү чиглэж, боломжийн хүү, урьдчилгаатайгаар иргэдийг орон сууцтай болгох зорилготойгоор анх хэрэгжиж эхэлсэн. Гэтэл өнөөдөр уг зээл анхдагч энэ зорилгодоо хүрч чадаж байна уу гэдэг асуудал хөндөгдөж байна.
Өөрөөр хэлбэл зээлд хамрагдахгүйгээр худалдан авах боломжтой иргэн хэд хэдэн орон сууцны урьдчилгаа төлөх байдлаар ипотекийн зээлд хамрагдаж үл хөдлөх хөрөнгүүдтэй болсон бол энэ нь тус зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй байх нөхцлийг арилжааны банкууд бүрдүүлсэн болж таарч буй юм.
Иймээс чадан ядан урьдчилгаагаа бүрдүүлж, банкны дараалалд хүлээгээд ч орон сууцтай болж чадаагүй иргэдийн эрхийг зөрчиж, улмаар үүний цаана холбогдох хууль, журмуудыг зөрчсөн ноцтой асуудлууд ч бий гэж харахад хүрэв.
Олон нийтийн өмнө эргэлзээ, төөрөгдөл үүсгэх асуудлыг зарласан шигээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ипотектийн зээлээр таваас дээш орон сууц авсан иргэдийн мэдээллийг ил болгох хэрэгтэй.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХААНАС НЬ Ч ХАРСАН БНХАУ н ХҮНИЙГ ӨӨРИЙН ЭРХГҮЙ САНАГДУУЛДАГ ЭНЭ ЭРХЭМ БАС ЮУ ГЭЭД ҮЛЭЭЧИХЭВЭЭ УЛ ҮНДЭСТЭЙ ЮМЫГ Л ХЭЛЭЭД БАЙГАА БАЙХ НЭЭРЭЭ ЗАРЛАЧИХӨ НАЙЗАА АРД НИЙТЭЭРЭЭ НЭГ САЙН ГАЛЗУУРЧ АВЦГААЯ ЦАГААН НОГООН САР БОЛЛОО.МОНГОЛЧУУД ИХ ГЭНЭН ТЭНЭГ ҮХЭР ШИГЭЭ МААНАГ УЛСУУД НЭЭГ ИХ СҮРЖИГНЭЭЛ ОРИЛЖ ГАРНА МАРГААШ НЬ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ НАМ ЖИМ ҮҮНД НЬ БҮҮР ДАРАНГУЙЛАГЧ НАР ДАСЧИХСАН ӨНӨӨДӨР ОРИЛОВЧ МАРГААШ ЛАЛАРУУД ХОНЬ БОЛНОО ГЭДГИЙГ МЭДЭЭД БАЙНА ШҮҮ.ЭНХАМАГЛАН ЧИ ҮҮНИЙГЭЭ БАРИМТ НОТОЛГООТОЙ ШААЧИХАА
Нээрээ Хятад кинонуудад гардаг нийтлэг дүр төрх ч байгаад байдаг шүү, тэ?
Би 2013 онд Ипотекийн зээл аваад 7 жил төлөөд, байраа томруулах зайлшгүй шаардлага байсан тул 2020 онд хаасан. Дахин Ипотекийн зээл авах боломжгүй гэсэн тул Хаан банкны 140 саяын орон сууцны зээл авсан. 2020-2026 оны хооронд 136.4 сая төгрөг төлжээ. Гэтэл зээлийн үлдэгдэл 121.3 төгрөг байна. Энэ ЯГ дэлхийн жишиг мөн үү.Банкны систем мөн үү .ЭНЭ БОЛ ЛУЙВАРЫН СИСТЕМ. Тиймээс гадны банк ОРУУЛЖ ирэхийг дэмжиж байна. ҮГҮЙ бОЛ Монголчууд НАСААРАА өр төлсөн БООЛЫН амьдралаасаа хэзээ ч салахгүй
2-оос дээш авсан нь бүр замбараагүй юм болох нээ!
2, 3, 4 байр авсаныг нь тоолоогүй байгаа шүү дээ. Энэ бүхнийг тооцож нийгэ д илээр мэдээл. Үндсэндээ нийт зээлдэгчийн талаас илүү нь давуу эрх эдлэж хууль зөрчсөн болж таарлаа.
Буянт ухаа 1,2 ихэнх нь байраа түрээсэлдэг.Ийм учиртай байж.
Хэлээд байгаад байж болохгүй ажил хэрэг болго
Ер тэгээд Мнай банкууд цаанаа гадаад хувьцаа эзэмшигчидьэй байдбм бишүү. 100 хувь Монгол банк байна ээ. БАС хэнүүс нь ингээд БӨЙН БАЙН…. ДАХИН ДАХИН Ипотекийн зээл аваад байды …. ХЭНҮҮС нт ӨНДӨр ХҮҮТЭЙ зЭЭЛД дахрлуулж амьдраад байды …. ШНЭХЭЭР УУ ДУРГҮЙ хүрч байна
Ил болго өчнөөн залуу гэр бүлүүд түрээсийн байраар амьдралаа залгуулж байхад хэд хэдээр нь аваад үнэтэй тшрэаслэнэ ил задгай.зарла хэрэгцээтэй орох оронгүй үалууст олго
Ипотөк. Шалгагдаадболно. Харин. Болвсролын. Зээлийн. Төлбөр. Гэж. Чөлөөлөгдсөн. Нөхдүүдэд. Яау. Арга. Хжмжээ. Авах. Вэ. Боловсролын. Сайд. Асан. Гуай. Таны. Дураараа. Чөлөөлсөн. Төлыөрөө. Өөрийн. Компаниас. Төлж. Хохиролгүй. Сангболгож. Өгөх. Хэрэгтэйдээ
Үндсэн сэдэвээ ярихгүй дандаа хүнийг гадаад үзэмжээр нь муулдаг хэсэг нөхөд байх юмаа. Өөрсдөө хүнээс юугаараа илүү төрсөн болоод хүн доромжилдог юм болоо. Ямар ч хүн өөрийгөө ямар дүр төрхтэй төрөхөө мэдэхгүй шүү дээ. Эрүүл саруул бүрэн бүтэн төрсөн бол болоо биздээ.
Богд уулын хашаа яригдаад эхлэхээр энэ хүн зөрүүлээд ипотекийн зээлийн асуудлыг сэвээд эхэлж. УИХ-ын гишүүн, сайд, түүн дотроо Нийгмийн хамгааллын сайд хийж байсан хүнд энэ мэдээлэл ил цагаан байж л байсан. Яагаад одоо? Яагаад гэвэл Богд ууланд хамгийн их газар авч, хамгийн олон хотхон барьж зарсан хүн нь энэ хүн. Мэдээж тэр бүхэн дээр өөрийнх нь нэр байхгүй. Энэ талаар нийтлэл гарч байсан, хайвал одоо ч интернетэд байж л байгаа. Бямбацогт гишүүн түүнтэй хөтлөлцөөд л Богд ууланд мөн л баахан газар авсан. Мэдээж өөрийнх нь нэр дээр биш. Асуудлыг өөр тийш нь сэвдэг технологио л ашиглаж байна ш дээ, наадуул чинь.
Илүү авсан байрыг нь буцааж ав.
Сайд гуай зарлаад л суусаар сонгууль хүлээгээд юү
Арчаагүй ч юм даа
Хүнийг гадаад төрх, үндэс угсаагаар нь доромжлоод байгаа нөхөд өөрсдөө хүнээс илүү давхар царай, 3 нүд, 2 амтай илүү төрсөн юм болов уу. Энэ хүн бидэнтэй адилхан нүүр царай, нүд, амтай, сайхан л мэдлэгтэй хүн харагддаг шүү. Ажлаа сайн хийж байсан шүү.
Нөгөө алуурчдын хэрэг Шүүхийн бусармаг үйлдэлийг саармагжуулах гэж иргэдийн санаа бодлыг өөр тийш нь хандуулах ээлжит жүжиг
худлаа бужигнуулж асуудлуудаа өөрсдөөсөө холдуулж байгаа юм бүүр сурсан зан
Зарлаад яах юм шууд хэрчиж дүүжил
Ипотекийн зннлийн журамд юу гэдэг юм бол. Нэг хүн нэг удаа авна, давхардуулж дахиж олгохгүй гэж байна уу? Эсвэл өмнөх ипотекээ төлж дуустал нэмж олгохгүй гэж байна уу? Ямартай ч нэг хүнд нэгэн зэрэг 4-5 ипотект олгохийг хориглосон баймаар юм. Тийм хүмүүсийг зээлээ төл гэж шахаад, төлж өгөхгүй бол хүчээр байрыг нь зараад зээлийг нь төлүүлэх хэрэгтэй. Зарим нь олон ипотек аваад, зарим нь ганцыг ч авя чадахгүй байгаа нь буруу шүү. Арга хэмжээ аваарай УИХ-аа.
ухаа худагаа авья
12000 авилгачид луйварчидийг зарлаад жагсаалтыг нь гаргаад авилга авсан өгсөн бүгдийг нь шийтгэж ялал
Журамд анх удаа орон сууц авч байгаа иргэд ипотекийн зээлд нэг удаа хамрагдах эрхтэй!
Өмнө орон сууцгүй,гэр хороололд амьдарч байсан болон шинээр гэр бүл болж байгаа залуучуудад зориулсан зээлийг боломжтой мөнгөтэй хүмүүс Орон сууцны корпораци,банк,улсын бүртгэлийн ажилтнуудтай хамтарч бүлэглэн олноор нь авч,түрээслүүлэн асар их ашиг орлого олж байгаа нь тодорхой!
Иймд АТГ,Цагдаа,Хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгаж,авилгачдад хуулийн хатуу чанга хариуцлага хүлээлгэх,хууль бусаар авсан орон сууцуудыг,түрээслүүлэн олсон орлогыг нь хураан авч улсын орлого болгох нь зүйтэй!
Хүмүүс байр авч чадахгүй бгаа нь ойлгомжтой ш дээ энэ олон байр баригдаад бхад хэдхэн хүн танил талаараа олон удаа ипотекийн зээл аваад олон байр авахаар чинь гэр хороолол багасахгүй бгаа мөн түрээслэгчид буурахгүй бгаа нь гишүүний хэлсэн үг үнэн. энэ гажуудлаас болж байрны үнэ ч нэмэгдсэн холбоотой манайхан яахаараа ямарч юм хийсэн яагаад ийм муухай юм бэ зөв явдаг юм гэж бна уу
Ипотек олдохгүй бизнесийн зээлээр байр авч байна даа арга нь барагдсан залуус
Зээл горьдож амьдруулахаа ч нэг мэдээд байдаг хуухайнууд шүү
Huuge awaad bdag undsen mungu yvdaggui heden jil bolj bna uursduu ashigtai bdlaara heden ard tumenee hohiroogood bj bdag denduu ged de hun yagd bairaa tomoruuld 2.3 udaa zeel awch bolohgui gej ternees 5.6 bol dendene shu suuliin uyed mungutei hund olddog bolson bankni undur huutei zeeleer ger orongui bj bltai bish gd awsan da
Ипотекийн зээлийг хамгийн авдаг хүмүүс нь банкны салбарын захирал, хурган дарга нар өөрсдөө хувьдаа авдаг шүү. Энэ бол үнэн
Энх-Амгалан мэдсэн, ярьсан бол гүйцэт тодруулж шалгуулж , ажил болгоорой.. ард түмэн түүнийгчинь хүлээж , харж байгаа шүү..