З.Мэндсайхан: Хөдөө орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан Ховд аймагт ажиллаж байна. Ингэхдээ тойргийн иргэд, сонгогчдод УИХ-аас баталсан хууль тогтоомж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм.

Энэ үеэр Ховд аймгийн Мянгад сумын иргэд малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарах, Малчны тухай хуулийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх заалтыг хэрэгжүүлэх, “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Халзан бүрэгтэйн ордын асуудлыг онцгойлон анхаарах, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай зэрэг саналуудыг хэлж байлаа.

Үүнд УИХ-ын гишүүн З.Мэндсайхан иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хэлсэн санал, хүсэлтийг хууль, тогтоолын төсөлд тусган анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
90 оноос хойш, дарга болгон хөдөө ирэхээрээ ийм л юм ярьж явдаг. Өрөвдөлтэй.
УГ НЬ ИХ АМАРХАН ШИЙДЧИХМЭЭР САНАГДДАГ. ХӨДӨӨ АЖИЛЛАХ ХҮЧ ХЯМДААС ГАДНА АЖ АХУЙН НЭГЖИЙГ 5 ЖИЛ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХӨД Л АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХӨДӨӨ РҮҮ НҮҮНЭ.
ЯАГААД Л ИНГЭЭД ХӨДӨӨ ГАДАА ДОНШУУЧЛААД ХУДЛАА ЯРИАД ЯВДАГ ЮМ БЭ? ГЭНЭН ХӨДӨӨНИЙХӨН ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ МАЙ МАЙ ЭНЭ БОЛ САЛААВЧ ШҮҮ.СҮҮЛИЙН ГУЧИН ЖИЛ ЭНЭ ХОЁР НАМЫН ЛАЛАРУУДЫН ХУДЛАА ХУЦАХЫГ СОНСЛОО ОДОО БОЛСООН АЦНУУДАА.УЛНЫ ИРГЭД БИД БАС УСАН ТЭНЭГ БИШ ЮМ ШҮҮ.
hovdiin hogiin psda
Хачин нахальный төрхтэй