УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Оюун: Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй, эмэгтэй хүн өрсөлдөхийг дэмжинэ

УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд, Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатар ubn сайтад өгсөн ярилцлагадаа "С.Оюун даргад “ИЗНН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөөч“ гэсэн саналыг хоёр ч удаа тавиад, эцсийн хариугаа хүлээж байна" хэмээн хэлсэн байдаг.

Үүнд С.Оюун хариулт өглөө. Ингэхдээ "Ногоон хөгжлийнхөө ажлаар мөн COP17 зохион байгуулагдах гэж байгаатай холбоотойгоор Монголд гурван хоног ирсэн. Өчигдөр сошиалд эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой гэсэн мэдээлэл хөвөрлөө. Үүнийг гайхаж харлаа. Намын гишүүнчлэлээс би арав гаруй жилийн өмнө татгалзсан. Яагаад гэвэл олон улсын байгууллагад ажиллаж байгаа учир намын гишүүнчлэлтэй байж болдоггүй. ИЗНН-ын дарга Б.Батбаатар 1-2 жилийн өмнө эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой гэж хэлж байсан. Гэхдээ би өөрийгөө нэр дэвшүүлэхгүй, орох төлөвлөгөө алга. Харин эмэгтэй нэр дэвшигчийг дэмжинэ" хэмээсэн юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв зөв

Зочин
Зочин

Эмэгтэй хүнийг дэмжинэ гэдэг чинь юу гэж байгаан. Бүхэл бүтэн улсын ерөнхийлөгчийн гол шалгуур нь ердөө л хүйс үү. Мөнхбаясгалан, Булгантуяа Нара гээд хардаа. Европын холбооны улсуудын эмэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд эмэгтэйчүүд бараг ихэнх нь улсаа самарч байгааг мэддэггүй улс төрч асан гуай байна даа чи.

Зочин
Зочин

Монголчууд жендер энэ тэр гэж солиорсоор байгаад хэцүүдлээ шүү. Одоо бүр эрэгтэй улс төрч, эмэгтэй улс төрч энэ тэр гээд бүр хоорондоо талцах вий дээ. Монголчуудын ерөнхий уламжлалт бодлого бол эмэгтэй хүн улс төрд хэрэггүй л гэдэг.

Зочин
Зочин

ОЮУН ЧАМД БАяРАЛЛАА ЧИ ӨӨРИЙГӨӨ МАШ САЙН МЭДЭРЛЭЭ МОНГОЛД ЭМЭГТЭЙ ЕӨК ГАРЧ БОЛНО ХАРИН ХЭН БЭ? МӨНГӨ ДУУДАГЧ САРАНДАВАА ЮУ? ЮМЖИРДУЛАМ УУ? АН н БАЯН БАЯРМАА ЮУ? ЖАЙЖГАР ГАНТӨМӨРИЙН НЯЛХ АМРАГ ЦЭНГҮҮН ҮҮ? БАТЦЭЦЭГ БОЛ ЛУЙВАРДАХГҮЙ Л БОЛ ГАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.МАН н ГАРУУД БОСОО ГАНБААГААС АЙЖ БАЙНА ТЭР ГАРААД ЯАХ Ч ЮМ БИЛЭЭ?МЭДЭХГҮЙ ЭЭ МАНЬ МЭДЭХ БИШ ДЭЭДСҮҮД Л ШИЙДЭХ БАЙХДАА ХА ХА ЖИЛ ИРЭХ ТУСАМ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ПЯЗДАГААРАА ЭРГЭЖ ЭРХ МЭДЭЛТНҮҮД МАШ ЗУЗААРЧ БАЙНА ДАА

Зочин
Зочин

тэгж дэмийрч байхаар эхлээд хотын даргаараа эмэгтэй хүнийг сонгох хэрэгтэй, биеэ зассан, гэрээ зассан, төрийн ажилд туршлагажсан, боловсролтой, шударга хэн байна. нэрлээд байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button