УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2026 оны удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж, орон нутгийн нэгжийн удирдлагууд оролцож байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. 

Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд барагдуулсан төлбөрийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах, мөн төрийн тусгай алба хаагч болон эмч, багш нарыг орон сууцжуулах бодлого баримтлан ажиллана гэлээ.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд орших Нүүрстэйн амны нүүрсний уурхай, Төв аймгийн Лүн сумын нутагт дахь Авдар уулын боржин чулуу олборлох үйлдвэрийг сэргээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус байгууллагын удирдлага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болголоо.

Шүүхийн шийдвэр гарсан л бол хэрэгжиж, иргэдийн хохирол барагдаж байх ёстой,  хууль тэгш үйлчилдэг байх ёстой. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд хүний эрхийг дээдлэх, хуулийг сахин биелүүлж ажиллахын зэрэгцээ баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг цаг алдалгүй, шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо. 

Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шударга ёсыг эцэслэн баталгаажуулдаг хууль зүйн салбарын тулгуур баганын нэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь улсын дотоод аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийн амар тайван байдлыг хангаж, гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс  урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, нийгэмд учруулах хор уршгийг нь бууруулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний ажиллах орчин, аюулгүй байдлыг хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, дэлхийн хөгжлийн чиг хандлагад тулгуурласан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үндсэн зорилго эдийн засгийн тусгаар тогтнолын аюулгүй байдлыг сахин хамгаалах юм. Монгол түмний хүсэл, итгэл найдвар хуулийн засаглал, нийгмийн шударга ёсыг сэргээн тогтоох, баялгийн хулгай болон авлига, хээл хахуультай тууштай тэмцэх зорилгоор “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг улс орон даяар эхлүүлснийг Ерөнхий сайд онцлоод баялгийн хулгайтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байгааг уулзалтын үеэр хэллээ. 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 105 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол оронд Ардын хувьсгал ялж, байнгын ажиллагаатай Засгийн газрыг 1921 онд таван яамтайгаар шинээр байгуулахад Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны харьяанд тусгайлсан нэгж байгуулсан нь орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндэс, суурь тавигджээ. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

НДС-даа зузаатгал хийж, тэтгэвэр тэтгэмжийг хуулийн дагуу жигд хувилан өсгөх хэрэгтэй! ЁТөгрөгийн ханшийн уналтыг төрөөс жил бүр нөхөж олгодог байх хуулийн зарчим бий. Ахмадыг эрсдлээс хамгаалах нь төрийн үүрэг. Ахмадын цорын ганц орлого нь тэтгэвэр тэтгэмж. НДС-д баялгийн сангаас, хууль бус хураагдсан хөрөнгөөс, төсвөөс эх үүсвэр нэмээд явах нь зөв. Цалин нэмэх бүрт тэтгэвэр тэтгэмжийг ижил хувиар нэмэх..г.м анхаарах асуудлууд бн! 1 удаа нргдол ашиг г м тэнэг юмаа боль. Зүгээр л НДС-гаа өсгөөд бага ч гэсэн тогтмол орлого дээр нь нэмэх хэрэгтэй.

Иргэн
Иргэн

Баялгийн хулгайч Бадамжунайтангууд юуу болсон бэ МАН аа??? 5- ш ажилгаа байгаа юу юу болсон бэ МАН аа?? Ккк Ингэж сонгуульд бэлдэж худлаа попорч байх хойгуур чинь Монгол улс сүйрэч иргэний дайны ирмэг дээр ирчихсэн байгааг хулих худалч Хүрэлсүх мэдэж байгаа юу!!! Хамгийн түрүүнд дүүжлүүлэх хүн хэн гэж бодож байна Занданшатар биш шүү ??? Хулих!!!

Иргэн
Иргэн

Бямбацогтын яриаад байгаа Эрдэнэс таван толгой ашигийг ард иргэдээ хишиг хүртээнэ гэдэг нь МАН мафиуудын гал унтраах ээлжит шоу шүү!!! Ганц удаагийн чихэр долоолтоор хуурдаг улны арим улам их болж ядуурал эцэстээ иргэний дайнлуу түлхэж байнаа Бямбацогт мафиаа!! Таныг аймшигийн зальтай мафи гэдгийг Монголын сэхээтнүүд мэдэж байгаа шүү дээ ингэж хөөрхий улны иргэдийн ядуу тарчиг амьдаралаар нь тоглолт хийхээ хэзээ болих вэ Бямбацогтоо??

Холбоотой мэдээ

Back to top button