Нийгэм мэдээ

Гэрлэх ёслолын ордон үүсгэн байгуулагдсаны тэгш ойг тэмдэглэхийг зөвшөөрөв

Нийслэлийн харьяа хоёр байгууллагын ойг энэ онд тэмдэглэхийг зөвшөөрч, НИТХ-аас тогтоолын төслийг өчигдөр батлав.

Тодруулбал монгол түмний гал голомтоо бадраах хуримын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа "Гэрлэх ёслолын ордон" ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрөв. Ойг тэмдэглэхдээ төрийн хэмнэлтийн хуулийн дагуу зохион байгуулахыг тус газрын дарга Ү.Оюунзулд даалгалаа. “Гэрлэх ёслолын ордон”-г 1975 онд ЗХУ-аас БНМАУ-д хүлээлгэн өгч, 1976 онд “Гэрлэх ёслолын ордон”-г аж ахуй, зохион байгуулалтын хувьд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд харьяалуулжээ. Одоо тус ордон нь 37 ажилтан, албан хаагчтай байна.

Түүнчлэн эх барих, нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг үзүүлж буй нийслэлийн Амгалан амаржих газар буюу хуучнаар гуравдугаар төрөх эмнэлгийн 60 жилийн ойг төрийн хэмнэлтийн хуулийн дагуу тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг баталлаа. Амгалан амаржих газрын даргын албан үүргийг Г.Мөнхзул түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд эмч, сувилагч, эх баригч гээд нийт 289 ажилтантай байна. Тус амаржих газар 1966 онд байгуулагджээ.

Хуримын ордон болон Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх санхүүжилтийг төрийн мөнгөнөөс гаргах боломжгүйг НИТХ-ын дарга хэлэв. Нийслэлийн энэ оны төсвөөс Гэрлэх ёслолын ордны дээвэр болон танхимыг 2027 он хүртэл шинэчлэхэд нийт 4.5 тэрбумыг зарцуулахаар баталжэt6

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button