УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Эпстейний дэмжлэгийг авсан Х.Баттулгын туслах Ч.Ганбат иргэншлээ сольж, Америкт явна

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын ялалт байгуулсан нь Жеффри Эпстейнийн шууд оролцоо, санхүүжүүлэлт байсан гэж хэлж болохуйц баримтууд дэлгэгдээд байна. Зуучлагч нь 14 жилийн өмнө АНУ-ын иргэншилтэй болж, 11 жилийн өмнө дүрвэсэн Х.Баттулгын туслах Ч.Ганбат болж таарсан.

Ч.Ганбат гэж хэн бэ, Жеффри Эпстейнийн мэйлд юу дурдагдав, Х.Баттулга, Ч.Ганбат нарын хэргийг нотолбол яллах боломж зэрэг мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Ч.Ганбат гэж хэн бэ

Timeline

Тэрбээр Монголд төрж, Москвад өсөж, АНУ-д амьдарч байсан нэгэн. Аав нь НҮБ-д ажилладаг, Москвад байнга суух шаардлагатай тул бага нас нь Москва хотод өнгөрчээ. Улмаар 1990 онд Монголдоо ирж, Нийслэлд Оросын 3-р сургуульд нэг жил сурч төгсөөд ТИС-д элссэн байна. Ийн төгсмөгцөө “Буян холдинг” ХХК-д Гүйцэтгэх захирлын туслах, Гадаад харилцааны хэлтсийн даргаар зургаан жил ажиллаж, АНУ-руу магистрын зэргээ хамгаалахаар морджээ.

Улмаар /2005-2009/ онуудад Нью Йорк хотод ХБНГУ-ын “COMMERZBANK AG” банкны International Structured Finance хэлтэст Ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Х.Баттулгын хараанд өртөж, зөвлөхөөр нь ажиллахыг зөвшөөрчээ.

Ингэж л хожим Монголоос дүрвэхэд хүргэсэн санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх «Либерти Партнерс» ХХК-аа байгуулж байж. Он цагийн хувьд /2010.03.12/. Тус компани нь Тавантолгойн төмөр зам барих төслийн зөвлөх АНУ-ын «McKinsey» компанийн Монгол талын түншээр шалгарсан.

Гадагш зугтсан шалтгаан: Зөвлөх үйлчилгээнд их мөнгө зарсан, тэр мөнгөнийхөө хэсгийг Монгол талын хамтрагч компанийн дансаар буцааж авсан гэх хардлага гармагц тэр зугтаасан. Ирээгүй шалтгаанаа “Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдох хүсэл гэм зэмгүй надад огтхон ч байгаагүй тул Бээжингээс Улаанбаатар нисэх гэж байснаа больсон” гэж тайлбарласан.

Хачирхалтай нь өдгөө түүнийг орогнуулж буй АНУ-ын иргэншлээ дүрвэхээсээ гурван жилийн өмнө буюу 2012 онд авсан тухайгаа өөрөө хэлсэн байдаг.

2015 он бол түүний Монголоос гарсан он цаг. Мөн Жеффри Эпстейнтэй идэвхтэй мэйл бичиж байсан үе энэ. Ер гадагш гарсан ч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх хэвээр байж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийнх нь өртгийг тэнд босгож байсан болж таарав.

Ч.Ганбат нь Х.Баттулгын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үеийн процессыг нэгд нэгэнгүй тайлагнахаас гадна улс төрийн албан шийдвэр, Монголд оффшор бүс нээх, криптовалют нэвтрүүлэх зэрэг асуудал ярьснаас гадна Х.Баттулгын өмнөөс "Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Одоо ажил эхэллээ. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна" хэмээн үгийг нь дамжуулдаг байсан нь тодорхой харагддаг. Хариуд нь Эпстэйн "Туслахдаа баяртай байна. Надад мөнгө хэрэггүй" хэмээснээс гадна оронд нь нэгэн эмэгтэйг ус, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилд оруулж өгөхийг хүссэн санал тавьсныг хүлээж авсан байсан юм.

Эдгээр задарсан файл болон и-мэйл, гэрэл зургууд нь Эпстэйнтэй харилцаж байсан тэдний бүрэн мэдээлэл биш бөгөөд хэдий хэр хугацаанд ямар байдлаар хамтран ажиллаж, харилцаагаа ямар шатанд гүнзгийрүүлсэн зэрэг нь учир битүүлэг үлдэж буй.

Ч.Ганбат, Жеффри Эпстейн нарын мэйлд Х.Баттулгын Ерөнхийлөгч болмогцоо талархлаа илэрхийлсэн нь, /2016.07.08/

Дээрх имэйлүүдээс харвал Ч.Ганбат Эпстейнтэй имэйлээр харьцахаас гадна уулздаг байсан бололтой. Мөн албан тушаалтай болгож өгнө гэсэн эмэгтэйн талаар тэд дахин ярилцаж, Эпстейн түүнд засгийн газраас албан ёсны урилга илгээж болох талаар асуусан байна.

Х.Баттулга, Ч.Ганбат нарын хэргийг нотолбол яллах боломж

Хуулиараа Х.Баттулга бол Сонгуулийн хууль зөрчсөн, цаашилбал Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн тооцогдоно

Тухайлбал, гаднын орноос санхүүжиж, сонгуульд оролцсон гэдгээрээ Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл "Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх" - нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хүртэл ялтай

Мөн Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах хэрэгт холбогдох эрх зүй үүснэ.

Уг зүйл ангийн ял шийтгэлийн тухайд, Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс эцэслэгдвэл бүрэн эрх нь дуусгавар болох хуулийн зохицуулалттай-

Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээр эцэслэгдвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болох хуулийн зохицуулалттай юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 29.3-т Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна, УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно гэж хуульд тус тус заажээ. 

Харин Ч.Ганбатын тухайд маш ярвагтай. Жеффри Эпстейнтэй мэйлийн харилцаатай байх үедээ Монголд байгаагүй болж таарч буй. Ерөнхийдөө гаднын иргэншилтэй иргэн Монголд хор хөнөөлтэй хэргийг гаднын улсаас үйлдсэн. Иймд түүнийг шалгаж, яллахын тулд АНУ-тай хамтрах, эсхүл ялтан солилцоход хүрэх юм.


Тэмдэглэл: Хэрэг хуучирдаггүй нь тод жишээ дэлхий даяар өрнөж байна. Дэлхийн зарим улс оронд Жеффри Эпстейнийн имэйлд дурдагдсан олон хүмүүс ажлаа өгч, мөрдөн байцаалтад дуудагдаад эхэлсэн. Гэтэл манай хоёр Ерөнхийлөгч асан, нэг Ерөнхий сайд тэдний хамаарал бүхий хүмүүс хангалттай нотлох баримтад дурдагдсан ч одоог хүртэл хуулийн байгууллагаас шалгаж эхлээгүй. Жеффри Эпстейнийн имэйлд 46 удаа дурдагдсан Ц.Элбэгдорж, дөрвөн удаа дурдагдсан Ч.Сайханбилэг, байнга харилцаж байсан Ч.Ганбат нар гадаадад суурьшаад тун удсан. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга тоомжиргүйхэн жүдогийн холбооны ажлаар Парист явна. Тэднийг хэн, хэзээ шалгаж, шийтгэх вэ...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэрвээ үнэхээр ийм имэйл баримт байгаа юм бол манай хуулийн байгууллага яагаад өнөөдрийг хүртэл дуугүй байгаа юм бэ энгийн хүмүүс бол жижиг хэрэг дээр ч дуудагддаг биз дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

1 сарын 29 нд дэлгэгдсэн материал л даа

Зочин
Зочин

Улс төрчид дандаа л ард түмний нэр барьдаг хэрнээ цаагуураа ийм юм хийж явсан бол үнэхээр гутамшигтай хэрэг байна

Зочин
Зочин

Зарим хүмүүс энэ бүгд улс төрийн шоу гэж хэлж магадгүй гэхдээ нотлох баримт байгаа үед ингэж хялбархан үгүйсгэж болохгүй

Зочин
Зочин

БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ ТУСЛАХ ГМ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД НЬ БҮГДЭЭРЭЭ Л УРВАГЧИД ЛУЙВАРЧИД БУЗРУУД БАЙСАН БАЙХ ЮМАА

Батамгалан
Батамгалан

Төрийн эрхийг хууль бусаар авсан хүн чинь Женко Баттулга байна! Үтэр түргэн шалгаж хориоч ээ!!

Мөнхөө
Мөнхөө

"Хуулиараа Х.Баттулга бол Сонгуулийн хууль зөрчсөн, цаашилбал Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн тооцогдоно"
МАШ НОЦТОЙ! ШАЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА!

Зочин
Зочин

үнэхээр гайхаж байна шүү өмнө нь ийм том хэрэг байж магадгүй гэж бодож байгаагүй одоо харин үнэн худлыг нь заавал шалгуулах хэрэгтэй юм байна иргэд бид мэдэх эрхтэй

Зочин
Зочин

ngej gadniihan sanhuujuulsen bol bid bugd huurtagdsan bolno shuu dee tegeheer shalgahgui unguruuh erkh tur zasagt bhgui

Зочин
Зочин

Bi ene medeeliig unshaad mash ih uurlaj baina ene uls oron mini ingej zaragdsan bol yah ve bidnii songolt hudlaa bolson bol yah ve

Зочин
Зочин

Zarim hun ene hudlaa baih gej bodoj magadgui gehdee barimttai yum bol shalgah ni l zuv shuu dee nuuj darah hereggui

Зочин
Зочин

Х.Баттулга өөрөө гарч ирээд энэ талаар тодорхой тайлбар өгөх ёстой гэж бодож байна дуугүй суух тусам л хүмүүс улам сэжиглэнэ

Мөнхөө
Мөнхөө
Reply to  Зочин

Болоод өнгөрчихсэн одоо яахавдээ гээд инээгээд даапаалаад зогсож байна!

Зочин
Зочин

Bi bodohdoo ene hereg zuvhun neg hunii asuudal bish mongoliin tusgaar togtnold hamaatai mash chuhal asuudal baina

Зочин
Зочин

Хэрвээ гадаадын санхүүжилт үнэн бол бидний сонгуулийн систем бүхэлдээ асуудалтай гэсэн үг тэгэхээр шинэчлэл хийхээс өөр аргагүй

Зочин
Зочин

Ene mail barimtuud yagaad odoo l garch irj baigaag oilgohgui baina ene dotor ih yum nuugdaj baigaam shig sanagdana

Зочин
Зочин

Манайхан ийм том сэдвийг хэд хоног шуугиулаад дараа нь мартдаг нь хамгийн харамсалтай энэ удаа тэгж болохгүй

Зочин
Зочин

Bi uuriin huuhed ireeduid shudraga uls orond amidrah boltugai gej husdeg getel iim medeelliig harhaar sanaa zovj baina

Зочин
Зочин

Хууль шүүх нь үнэхээр хараат бус бол ийм асуудлыг айхгүй шалгаад үнэн худлыг нь гаргах ёстой шүү дээ

Зочин
Зочин

Ene hereg shalgarahgui bol daraagiin songuulid hen ch itgehgui bolno ard irged songohdoo ergelzene

Зочин
Зочин

Bi ene talaar naiz nartaa yrihad bugd l gaihaj baina ene bol zuvhun facebookiin tsuurhai bish bodit asuudal gej helj baina

Зочин
Зочин

Хэрвээ Ч.Ганбат үнэхээр зуучилсан бол тэр хүн бас хариуцлага хүлээх ёстой хаа нэгтгэж бурууг нь дараад өнгөрч болохгүй

Зочин
Зочин

Ene asuudliig hevlel medeelel sain hundlej sudlah heregtei neg taliig barisan medeelel bitgii tsatsah heregtei

Зочин
Зочин

Өмнө нь Эпштейний хэрэг дэлхий даяар шуугиулж байсан одоо Монголтой холбогдож байгааг харахаар бүр итгэмээргүй санагдаж байна

Зочин
Зочин

Bi bodohdoo bid ooroo duugarch baij l ene asuudliig hudulgoj chadna suuj haraad baival hen ch toohgui

Зочин
Зочин

Хэрвээ хууль үнэхээр үйлчилдэг бол хэн байсан ч хамаагүй шалгагдах ёстой ерөнхийлөгч байсан ч ялгаагүй

Зочин
Зочин

Ямар азтай залуу вэ, мөхөж байгаа монголоос гарж чаджээ, амжилт!

Зочин
Зочин

ПҮҮҮҮҮҮ

Зочин
Зочин

Хамаг муу муухайн үүр болж бусдыг дагуулсан жээнко гэж бузар байнаа. Хавьтсан ойртсон хамтарсан бүгд л хар нүхний хүмүүс

Алдар
Алдар

Баттулга гэж бузар булай нь дуусдаггүй ч манай арчаагүй хууль, хяналтынхан шалгаж чаддаггүй бүх юм нь худал монголдоо ганц дархлагдсан эх орноосоо урвагч!!!

Бямбаа
Бямбаа

Далай шиг их өөрийн хулгай, булхайгаа бусдад нааж өөрөө уснаас хуурай гарч ирдэг хамгийн адгийн урвагч байж ээ!!

Сэрээ
Сэрээ

Хүүшээ энэ урвагчийг бариад шалгах чадалтай сачийтай газар хүн байна уу? Хэтэрхий давраагаад бүр эх орноосоо урвасан зальт этгээд байсан байна!!

Зочин
Зочин

үнэхээрийн бүх төрлийн бузар шингэсэн хар хүүр шүү энэ жонхуу

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

монгол
монгол

Шууд цаазийн ял өгч бусдад нь сургамж болго өөр замгүй

Зочин
Зочин

Eр нь гадаадад төрж өссөн хүмүүсийн сэтгэл зүрхэнд Монгол яах хамаагүй болчихсон байдаг юм. Монголд мөнгө олоход амархан гэж л ирдэг, онцгүй бол буцаад өөр харьяат улс руугаа гараад л явчихдаг. Давхар иргэншлийн асуудлыг цэгцлэх eрөнхийлөгч, хуулийн сайд гарч ирэхгүйнээ

Зочин
Зочин

Сайханбилэшийн эхнэр Байгалийн байгаль брэндийг хаагаач хамаг мөнгө гадагш урсаж байгаа юм биш үү

Мэдээаирххахөролл
Мэдээаирххахөролл

Худал, эбигийн явуулга, жинхэнэ мөнгө авсан нь эби өөрөө

Зочин
Зочин

Монгол тэгээд ялав уу

Эх оронч
Эх оронч

Хулантай нь цуг шоронд хорь Женког

Холбоотой мэдээ

Back to top button