Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Покровскийг бүрэн хяналтдаа авахаар байлдсаар байна

Украины арми даваа гарагт /2026.02.09/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин Покровскийг бүрэн хяналтдаа авахаар байлдсаар байна гэжээ. Донецк бүсийг бүхэлд нь хяналтдаа авах зорилготой тул Москвагийн хувьд Покровск нь ач холбогдол өндөр хот. Сүүлийн саруудад Украины арми 1,200 км урт фронтын шугам дээр ОХУ-ын давшилтыг зогсооход бэрхшээлтэй тулгарч байна. Гэхдээ ОХУ-ын арми маш удаан урагшилж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн АНУ Украиныг энхийн хэлэлцээнд хүр хэмээн шахаж байгаа билээ.

Киев дахь Украины Зэвсэгт хүчний ерөнхий штаб даваа гарагт мэдэгдэл хийхдээ Покровск хотын хойд хэсгийг цэргүүд нь хянасан хэвээр байгаа гэжээ. Мөн ойролцоох Мирноград хотыг хамгаалж байна хэмээсэн юм. Москва өнгөрсөн жил Покровскийг эзэлсэн гэж мэдэгдсэн ч Киев үүнийг нь үгүйсгэсэн. Хэрэв Покровск хот унавал 2024 оны эхээр Авдеевка хотыг оросууд эзэлснээс хойших хамгийн том ялалт болно. Одоогийн байдлаар ОХУ Украины газар нутгийн 20 орчим хувийг эзэлсэн байгаа. Үүний ихэнхийг дайны эхний жил эзэлсэн юм. Шинжээчдийн хэлж буйгаар ОХУ 2023 оны эхээс хойш Украины газар нутгийн 1.3 хувийг л нэмж хяналтдаа авчээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зүч
зүч

бүтэн жил гаруй Покровскийн дэргэд байлдлаа. Зуу гаруй мянган хүнээ алдлаа. Дахиад хэд хичнээн хүнээр тахил өргөх юм бол...

Бат инженер
Бат инженер

Оросын импери ямар их шуналтай юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button