Б.Энхбаярын ангийнхан Монголын хуулийн салбарыг "атгаж" байна

Б.Энхбаяр бол "Нүүрсчидтэй тэмцэж, хуулийн сүрийг үзүүлнэ" гэж хуруугаа гозолзуулсаар ХЗДХ-ийн хошой сайд болсон дүр. Яг 111 хоногийн өмнө томилогдсон ч тэмцэл нь бодитоор эхлээгүй гэж хэлж болно. Гэтэл саяхан гэнэт цочив уу гэлтэй "Халуухан хавар болно" гэж жиргэв. Түүний халуухан хаврыг амилуулахад МУИС-ийн Эрх зүйд тохой нийлүүлэн сууж, 1998 онд төгссөн ангийн андууд нь тусалж мэднэ.
Б.Энхбаярын ангийнхан бол хуулийн хүрээндээ "томчууд". Нэрлэвэл, УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, ҮХЦ-ийн гишүүн Ц.Цолмон, УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Х.Эрдэм-Ундрах, ХЭҮК дарга Д.Сүнжид нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр 1998 онд төгссөн хүмүүс. Мөн Б.Энхбаярын сайд болсноосоо хойш томилсон албан тушаалтнууд ч гар бие оролцох нь мэдээж.
Reels
Бид ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ангийнхан хэний үед хаана томилогдож байсан тухай мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг
- 1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
- 2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч;
- 2013-2020 Улсын дээд шүүхийн шүүгч,
- 2020 оноос өдөөг хүртэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Дээд шүүхийн шүүгч болох зарлиг нь Ц.Элбэгдоржийн, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болох зарлиг нь Х.Баттулгын үед гарч байж. Хуулиараа Анхан, Давж заалдах шатны шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл нь тодорхой шат дамжлагатай шалгалтууд авсны үндсэн дээрээс УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч баталдаг. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг УДШ-ийн шүүгчдийн хурлаас буюу Дээд шүүхийн шүүгчид өөрсдөө сонгож, Ерөнхийлөгч баталдаг.
Эндээс харахад, Д.Ганзориг нь Н.Багабандийн үед шүүгч болж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын үед ажиллажээ. Ерөнхийдөө түүнийг дөрвөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд шүүгчээр ажилласан хүн. Мөн Б.Энхбаярыг гурван удаа ХЗДХ-ийн сайд байх үед нь шүүгчээр ажилласан гэж хэлж болно. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ оны зургаан сарын 02-ны өдөр дуусна.
ҮХЦ-ийн гишүүн Ц.Цолмон
Ц.Цолмон бол Б.Энхбаярыг ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга байхад тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга, Б.Энхбаярыг 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байхад УИХ-ын Тамгын газрын ЕНБД байсан нэгэн юм. Сүүлд Б.Энхбаярыг УИХ-ын гишүүн байхад Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, одоог хүртэл ажиллаж буй. Тухайн үед УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан.
Эргэн сануулахад, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар дэнсэлж, ҮХ зөрчсөн гэх шийдвэр гаргахад тэр оролцсон. Бүр ангийн найз Л.Өлзийсайханы хамт шүүх бүрэлдэхүүнд суусан билээ.
ҮХЦ-ийн гишүүн асан өдгөө УИХ-ын Тамгын газрын ЕНБД Л.Өлзийсайхан
Л.Өлзийсайхан 1998 оноос эхлэн УБИС болон МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байсан. Улсын Их Хурлын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удирдах ажил эрхэлж байсан бөгөөд 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж, /2025.11.28/-нд УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар дахин ирэв.
Түүний ажилласан он цагаас онцолбол, Б.Энхбаярыг ХЗДХ-ийн дэд сайд байх үед УИХ-ын Тамгын газарт ТББХ-ны ажлын албаны ахлах зөвлөх байсан. Харин Б.Энхбаярыг өмнө нь /2023 он/ ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үед ҮХЦ-ийн гишүүнээр томилогдож байжээ. Улмаар сүүлд ХЗДХ-ийн сайд болоход нь УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар эргэн ирэв.
ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид
ХЭҮК-ийн даргаар 2023 оны 12 сарын 01-нд томилогдсон. Түүний бүрэн эрхийн хугацаа 2029 онд дуусна.
Д.Сүнжидийн хувьд 1998 оноос 2017 он хүртэл Удирдлагын академийн багш, өмгөөлөгч, “Филантропи-хөгжлийн төлөө” ТББ-ын Гүйцэтгэх захирал, Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчийн албыг хашиж ирсэн.
Харин Б.Энхбаярыг ХЗДХ-ийн дэд сайд байх үед ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагч хийж, үүний дараа 2020 онд ХЭҮК-ийн гишүүн болж байжээ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Х.Эрдэм-Ундрах /2025.12.30/
Х.Эрдэм-Ундрахын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр /2025.12.30/-нд томилогдсон. Тус албан тушаалд очихын өмнө,
- 1998-1999 онд УАБХГ-ын БЗГ-т Дадлагажигч туслах
- /2005.02 – 2007.10/ ГТХАН-ийн дотоодын GIZ “Газрын менежмент, санхүүгийн кадастр” төсөлд Хуулийн зөвлөх
- /2010.11 – 2015.05/ “Шилтүк” ХХК-д Хуулийн зөвлөх
- /2016.09 – 2018.01/ ХЗХ-нд Эрдэмтэн нарийн бичгийн дарга
- /2017.05 – 2018.01/ Швейцарийн хөгжлийн агентлагийн "Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоо II” төсөлд Төслийн захирал
- 2017 – 2019 онд “Гэрдекс” ХХК-д хуулийн зөвлөх
- /2017.11-2019.09/ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд Ахлах багш
- /2019.09 – 2020.10/ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд Дэд профессор
- /2020.10 – 2025.04/ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
- 2020.10 сараас -2025 оны 12 сар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд профессор
Юутай ч 2016-2018 онд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байхад тэр ХЗХ-нд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2020 онд УИХ-ын гишүүн байхад нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал болж, сүүлд ХЗДХ-ийн сайд болоход нь ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн болов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн нь шүүхийн бие даасан байдал, хараат бус байдлыг хангах, шүүхийн бодлого, хяналт, хүний нөөцийн шийдлүүдийг сайжруулах, нийтийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах үүрэгтэй байдаг.
Эндээс харахад 1998 онд МУИС-ийг эрх зүйчээр төгссөн эл хүмүүс өдгөө хуулийн салбартаа акулууд. Төгссөн цагаасаа хойш тасралтгүй өссөөр өдгөө энэ суудалдаа очиж. Ангийн анд Б.Энхбаярынхаа "халуухан хавар"-т туслах эсэхийг хэлж мэдэхгүй ч хувь, хувьсгалдаа эрх мэдэлтэй, нэр нүүртэй улс болохыг хүргэлээ.
Тэгвэл Б.Энхбаяр...Тэр хаврын улс төр хийхгүй бол худалч болно.
Б.Энхбаярын онцлог бол эрх ашиггүй бол, зорилгогүй бол нэг ч үг амнаасаа илүү унагахгүй. Зорилго байвал юу ч хийгээд хамаагүй түүн рүүгээ зүтгэдэг, өртөгсдийг юм чинээ үл боддог хүйтэн дүр. Ийм хүмүүс манай томчуудад маш их хэрэг болдог оо. Хэрэг болж байна гэдэг тэр хүн өгсөхийн нэр. Хэн хэндээ ашигтай гэсэн үг.
УИХ-ын хаврын чуулганы хугацаанд тэр чадахаараа сайн улс төр хийхгүй бол өөрөө ч худалч болох юм. Засгийн газраа нийгмийн уур амьсгалаас хамгаалахын тулд ч, өөрийнхөө нэр нүүрээ бодсон ч хэдэн хүнийг гэмт хэрэгтнээр нэрлэж, дуулиан үүсгэх нь тодорхой сэдэв болчхоод байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б.Энхбаяр өмнө нь их сүртэй ярьдаг байсан одоо бодит ажил нь харагдахгүй байхаар хүмүүс итгэхээ больж байна шүү дээ
Нэг жил их сургууль төгссөн 3 өөр ангийн төлөөлөл л байнашд. Жилд 200-аад оюутан төгсдөг, бүгдийг нэг хүнд хамаатуулна ч гэж юу байхав. Мэргэжлээрээ 30-аад жил ажиллаж байгаа хуульчид өдийд энэ зэргийн алба хаших нь ойлгомжтой баймаар. Энэ сэтгүүлч нөхөр хүнд хэрэгтэй зүйл бичээсэй.
Minii bodloor irged bid iluu ih asuult tavij shaardah tsag bolson
Хууль шүүхийн салбар ингэж хэдхэн хүний гарт төвлөрөөд байвал жирийн иргэд яаж хамгаалалт авах юм бэ
Иргэд бид хуульд итгэх итгэлээ аль хэдийн алдаж эхэлсэн ийм мэдээлэл улам л нэмэр болж байна
Б.Энхбаяр өөрөө ч энэ системийн нэг хэсэг юм биш биз гэдэг бодол төрж байна
Minii tanidag olon hun ene asuudliig yarihaas залхаад neg l adilhan duusdag geed itgehgui bolson
Халуухан хавар болно гээд л өнгөрөх вий дээ өмнө нь ч иймэрхүү үг олон сонссон
Шүүх хараат бус байна гэдэг чинь ийм байхад яаж хэрэгжих юм бол
Энэ мэдээллийг уншаад үнэхээр итгэхэд бэрх байна нэг ангийнхан нь бүгд том суудалд оччихсон байхад шударга тэмцэл ярина гэдэг жаахан л эргэлзээтэй санагдаж байна
Minii bodloor haluuhan havar gej yariхаасаа iluu boditoor neg neg hэргийг shalgaj ehelbel hun itgeh baisan
Ийм олон танил талтай хүн үнэхээр нүүрсчидтэй шударгаар тэмцэж чадна гэж үү гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна
Ene angiin holboo neg l ih suljee shig sanagdaj baina neg negnee tuluulj demjeed baidag bol shudarga yos alga bolno
Б.Энхбаяр үнэхээр зоригтой бол өөрийн ойрын хүмүүсээсээ эхлээд шалгуулбал жинхэнэ тэмцэл болно доо
Нөгөө Амарбаясгаланг хүн алсан гээд би сайд болчвол илрүүлнэ гэсэн яасан бэ
Сайд болоод чимээгүй болчдог сонин
Дүлзэн царайлсан хөгийн энхбаяр зайлаа. Шал худлаа албан тушаалын хэнээтэн
Bid nar iim medeelel unshaad l setgel gutraad duusdag harin ted bol yu ч boloogui met amidraad baidag
Ene meteer haluuhan havar gej tweet bichih bol zugeer PR shig haragdaj baina nadad bol
Шударга ёс тогтооно гэвэл ийм сүлжээ холбоог хамгийн түрүүнд таслах хэрэгтэй юм шиг санагдаж байна
Хоорондоо холбоогүй. Хууль сурсан нэг төгсөлтийнхөн бол ямар ч байсан салбартаа ажиллах нь ойлгомжтой. Нас нь ч мөн.
Minii bodloor ene bol Mongold avilgal yaагаад ustahgui baidgiin tod jishee
Ene humuusiin ajliin namtar harhaar dandaa neg negteigee holbootoi baigaad baidag ni sonin
Холбоотой гэж хэлэхгүй. Нэг үе юм чинь алба хаах хугацаа давхцах нь мэдээжийн хэрэг. Чи ч бас явж байтал оюутан цагийн танилуудтайгаа таарвал мэндлэхгүй өнгөрөөд явах уу?
Хууль шударга байх ёстой газар ингэж танил талаараа явдаг бол ирээдүйд яах юм бэ
Ene bol zugeer neg saidiin asuudal bish huuli shuuhiin buten systemiin asuudal shuu dee
Бүгд л өндөр албан тушаалд хүрсэн байхад энгийн хүн яаж өрсөлдөх вэ
ene medeelel iluu delgerengui shalgagdah heregtei
Ene meteer yariad baidag humuus ihdee ajil hiideggui ni bodit baidal deer haragdsan
Энэ сүлжээ холбоо тасрахгүй бол нүүрсний хэрэг ч жинхэнээрээ шийдэгдэхгүй байх
МУИС-ийн 98 оны төгсөлтийнхөн үүгэр дуусахгүй Бүгд мундагчуул шүү дээ
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
ganzorig geh etgeed yum hiisengui shiwdeee
Сайхан л баг байна . Одоо турсагыг нь хуулах л үлдлээ. Харж л байя. Хуулаад өгнөө л гээд байсан. Амандаа суух болтугай
Hulhi gar, olon hun gutgej hudlaa medeelel taraaj poporson. Ehlel n Danhyn tehnologtai ih tustei
МУИС-ийг төрийн захиргаагаар төгссөн, хууль гэж юу байдгийг сайн мэдэхгүй, амьдралдаа ганц хүн өмгөөлж үзээгүй жинхэнэ худлаа, поп гар шүү дээ
Бүгдээрээ санал нийлж шударга зарчимч байвал өөрчлөлт шинэчлэлийг хийх боломж байгаа юм байна даа.амжилт хүсье.
Alban tushaald ochood hulgaichuud tag chig bolson uu
Монголд одоохондоо хулгайчтай тэмцэж чадах хүн ганц Энхбаяр мөн байх шүү