Дулааны V цахилгаан станцын төсөлд зориулан 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар боллоо

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг дотоодын зах зээлд 2026 онд багтаан гаргах эрхийг Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо.
Тус төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагууд болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг баталгаажуулсан байх зэрэг шаардлагыг хангажээ.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзэж буй юм.
Төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангах, одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийг найдвартай байлгах ач холбогдолтой. Цахилгаан станц ашиглалтад орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана.
Төслийн барилга угсралтын явцад 1600, ашиглалтад орсноор 370 гаруй байнгын ажлын байр бий болно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-г солихоос нааш энэ хулгайчууд хэзээ ч засрахгүй улам их хулгай хийнэ.Оюунэрдэнийг хар монгол улсын түүхэнд байгаагүй их мөнгө буюу 125 ихнаяд төгрөгөөр тоглож дуусгачихаад нэг ч ДЦС бариагүй ахмадууд болон төсвийн байгууллагын ажилчдын цалинг нэмсэнгүй.Одоо Занданшатар нь мөнгөгүй зг удирдаад ахмадууд төсвийнхний цалинг нэмж чадахгүй алцагнаад сууж байна.Уг нь МАН шударга нам байсан бол Оюуэнрдэнэ Амарбаясгалан болон бусад нүүрсний хулгайчдаасаа хулгайлсан мөнгөнийх нь ядаж талыг нь гаргуулхад л 50 ихаяд босгоод ДЦС ахмадууд төсвийнхний цалинг хангалттай 50% нэмж чадах байлаа.Гэхдээ МАН ялзарч муудсан нам болхоор хэзээ ч ийм зүйл хийхгүй л дээ бидэнд МАН-г солих л боломж байна...