Эрүүдэн шүүж, ял тулгасан хэргээр ял авч, 5 жил бүгсэн О.Бямбажав ШШГЕГ-ын дэд дарга болон гарч ирэв
Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд болсноосоо хойших 100 гаруй хоногт салбартаа хэсэг томилгоо хийж пижигнүүлсэн. Гэхдээ түүний удирддаг яамны харьяанд буй ШШГЕГ-т эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулж, ял хүлээж, чимээгүй болсон О.Бямбажав дэд дарга болсон байна.
#1:ШШГЕГ-ын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр О.Бямбажав
С.Зоригийн хэргийг бүгд мэднэ. Түүнийг хөнөөсөн хэрэгт холбогдон хоригдож, сүүлд цагаадсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч таних биз. Харин тэднийг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг буруутган шалгаж байсан.
Энэ есөн хүний дотор О.Бямбажав бий. Тэрбээр тухайн үед мөрдөгчөөр ажиллаж байхдаа уг хэрэгт найман хүний хамт буруутгагдаж, гурван шатны шүүхээр хэлэлцэж, эцэст нь Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ял авсан. Харин О.Бямбажав нь УДШ-ийн шийдвэрээр 6 сая төгрөгөөр торгуулж, ажлаа өгч байв.
Эл шийдвэр одоогоос таван жилийн өмнө буюу 2021 оны гуравдугаар сард гарч байсан. Тэр цагаас хойш нам гүмхэн байсан О.Бямбажав ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын томилсноор ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч болсон байна.
#2:ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү
Г.Цэргийнхүүгийн 2020 оноос өнөөг хүртэл өссөн намтар: Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, Тусгай ажиллагааны газрын дарга, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны нэгжийн дарга, ШШГЕГ-ын ахлах мэргэжилтэн, дараа нь дарга болсон байна.
Эргэн сануулахад, 2023 оны 10 сард Сүхбаатар аймгийн хорих 421-р ангид хоригдол амиа алдсан. Энэ үеэр Г.Цэргийн хүү Нийслэлийн ШШГГ-ын дарга байсан бөгөөд албаны хүмүүсээ нутагтайгаа танилцуулж, хунгийн чуулган үзэх зэргээр явсан байдаг. Ингэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэж, энэ үеэр нь хоригдол нас барсан тохиолдол гарч байжээ.
Г.Цэргийнхүүгийн өөрийн орлого нь 99 сая, гэр бүлийн орлого нь 54 сая, нэг нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. Үнэлгээ нь 540 сая төгрөг. Мөн 189 саяар үнэлэгдэх Geely, Bo Rui GE, том оврын ачааны Sinotruk, болон хүнд даацын,Liu gong загварын гурван автомашинтай. 450 саяар үнэлэгдэх 250 хонь, 55 адуу, 20 үхэртэй. 95 саяын газар, 40 саяын үнэт эдлэл, 40 саяын хадгаламжтай.
#3:ШШГЕГ-ын дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Лхагвасүрэн
Хорих 445, 435-р ангийн газрын дарга, ангийн захирагчаар ажиллаж байсан намтартай хурандаа С.Лхагвасүрэн ШШГЕГ-ын дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга болжээ.
Тухайлбал, 2019 оноос 2024 хүртэл Хорих 445-р ангийн газрын дарга хийж байсан. Харин 2024 оны хоёрдугаар сарын 20-нд бууриа сэлгэж хорих 235-р ангийн захирагчаар ажиллаж байжээ. Харин өдгөө ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын томилгоогоор ШШГЕГ-ын дэд дарга болов.
АТГ-т хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,
- Өөрийн орлого: 43 сая
- Гэр бүлийн орлого: 69 сая
- Амины орон сууц нэг, нийтийн орон сууц нэг: 180 сая
- Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Prado 150 загварын нэг автомашинтай: 130 сая
- Мал: Ямаа-50, Үхэр-12, Хонь-50, Адуу-8 - 35 сая
- Эзэмших гэрчилгээтэй хоёр газартай: 63 сая
- Үнэт эдлэл: 8 сая
- Хадгаламж: 55 сая хэмээн мэдүүлсэн байна.
Уншигч та анзаарсан бол тэдний сүүлийн томилгоо буюу ШШГЕГ-т даргаар очсон он цаг энд дурдагдаагүй. Учир нь тус байгууллагаас дарга нарынхаа томилгооны мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулаагүй байв. Улмаар хэзээ томилогдсон тухай албаны эх сурвалжаас тодруулахад "Томилгоо, шийдвэрийн мэдээлэл нууцад хамаардаг" гэх тайлбарыг бидэнд өгсөн юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэг үйлдсэн, бүр яллагдсан хүмүүс нь том албанд томилогдоод байдаг нь сонин юм. Бүр шударгын туйл энхбаярын томилгоо гэхээр энэ хавар нэг л юм болох гээд байна даа
Өөө хөө, бүр дээд шүүхээс ял авсан нөхөр алга болчихсон байсан. Ингээд гараад ирэх гэж
Нам нь хэд хоногт шинэ дарга томилж байна, ийм шийдвэрүүд ил тод баймаар байна, бид мөнгө татаж тэднийг тэжээж байна гэдгийг мартаад байгаа юм биш биз
Энхбаяр өөрийнхөө хуягуудаараа энэ хүмүүсийг сонгож байж л санаа нь амарч дээ. Бүр хэзээ томилогдсон тухайг нь нуучхаад байгаа нь ард нь хэл ам дагана гэдгийг мэдсэнтэй шууд холбоотой
Бидний татварын мөнгөөр цалинжиж байгаа хүмүүсийн томилгоо ил тод биш байж болох уу, шалгуулах ёстой асуудал зөндөө байгаа шүү
Энэ хүмүүсийн томилгоо яаж шийдэгдсэн юм бэ, ард түмэн мэдэхгүй байхад төрийн алба ингэж нууцлаг байх ёстой юм уу, сайн шалгаач ээ
Бузарууд. Энэ Энхбаяраас юу ч хүлээгээд нэмэргүй худлаа гар байна
Б.Энхбаяр өөрийнхөө хүмүүсийг ийм хүмүүсээр бүрдүүлдэг юм байхдаа, тэгснээ халуулах хавар гээд олон юм яриад яваад байгаа шүү дээ
Хөөрхий манай хууль, өөрөө яллана, ялласан хүнээрээ хуулийнхаа дарга болгоно. Бүтэхгүй ээ
ДО яам шинээр
Ene heden olon jil sunjraad bgaa humuusiin medleg chadvart itgehgui baina, ta nariig yugeer сонгосон, иргэдэд мэдээлэл өгөх ёстой шүү
Ehleed shalgaj, todorhoilj avaad дараа нь томилох ёстой байтал шууд ахилж томилсон нь хачирхалтай санагдаж байна, олон хүний итгэл унаж байна
гал гал, энэ хэд нийлээд Д.Амарбаясгалан, Оюук хоёрыг шоронд хорих уу
Заа Амарбаясгалангийн ялыг дуудах хүмүүсийг томилжээ дээ янз нь
ШШГЕГ гэж албан сайт нь ч болдоггүй, мэдээ мэдээлэл нь ч ил бус сонин газар байна билээ
Shuud l shuud helmeer baina, засгийн газар иргэддээ тайлбар өгөх ёстой, энэ талын мэдээллийг нууж хаах нь буруу байгаа гэж бодож байна
сайд Б. энхбаяр шудрага юм шиг ярьдаг хэрнээ цаагуураа ийм улстай холботой байдаг Ёстой далан худалч зууны манлай сенсацичин
Томилгоо нууцад хамаарна?,үгүй байлгүй,сэтгүүлч ташаа ойлгосон уу?
Iim ih humuus tavij baihad yamar shalgalttai, shalgasan humuus yamar eldehiig il bolgooch, ard tumen yadarsan baina, uuriinhuu erhiig medreh erhtei
Хөдөө малаа маллаж үйлээ үзэж буй малчдаас олон малтай гэдэг чинь малчин барлагтай юу эсхүл засангийн мал гээд энд тэндгүй байдаг газруудад хоригдлууд маллаж байна уу
Нямдорж сайд жинхэнэ хэрэгтнүүдийг цагаатгуулж Зоригийн хэргийг бүрмөсөн замхруулсан гэж хуулийн томчууд ярих юм билээ мэдэхгүй юм даа ямар ч учиртай юм бүү мэд
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
Дандаа хэрэгт холбогдож байсан хүмүүсийг албан тушаалд томилсон хаашаа бузар засаг вэ. Энхбаярын дэд сайд нь хүртэл авилгын хэрэгт холбогдогч түй
Jiriin irged 0.7 ga gazartai gej bhd edgeer tomchiid yagaad 100 sayaar unelegdeh heden ga gazartai bdg ym be ?
Энхбаяр анхнаасаа худалч, өс санагч шиг санагдаж бсаан
Мэргэжлийн шударга хүмүүс байдаг
Шударга царайлсан сайдын үнэн төрх
За за яргачин гаж донтон хүн тамлаж таашаал авдаг гар бүр дарга болж байгаа юмуу
Amjilt mundag zalyys bn