Туулын хурдны зам төсөлд аудит хийнэ

Үндэсний аудитын газраас “Туулын хурдны зам мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдал”-д хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлжээ.
Аудитыг Үндэсний аудитын газрын Тусгай чиг үүргийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Баярсайхан нээж, аудитын талаар товч мэдээллийг өгч, хамрагдагч байгууллагуудад төлөвлөгөө, удирдамжийг танилцууллаа. Нээлтэд шалгагдагч болон хамрагдагч байгууллага болох Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ, “Туулын хурдны зам” ОНӨААТҮГ болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцсон байна.
Аудитыг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлүүлж, тайланг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.