УРЛАГ

"Их говийн манаач" баримтат кино Пусаны "Монгол кино өдөрлөг"-ийг нээнэ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь БНСУ-ын Ханнарэ Соёлын сан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг гурав дахь жилдээ Пусан хотын кино ордонд 2026 оны 04 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд Eguur News агентлаг ерөнхий продюсероор нь ажиллаж, найруулагч Э.Ган-Очирын бүтээсэн “Их говийн манаач” баримтат кино нээлтийн үзвэрээр үзэгчдийн хүртээл болох юм.

Монголын говийн дархан цаазат газрын экосистем болон дэлхийд нэн ховор мазаалай баавгай, түүнийг эрэн судлаж, өсгөж, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдын тухай өгүүлэх "Их говийн манаач" баримтат кино Монгол дахь нээлтээ хийснийхээ дараа ийн анхны олон улсын үзэгчдэд хүрэх гэж буй билээ.

Мөн,

• Найруулагч С.Баттулга “Эцэг” уран сайхны кино

• Найруулагч Л.Таванбаяр “Хадам ээж” уран сайхны кино

• Найруулагч Э.Нямжаргал “Зүрхний Сараан” уран сайхны кино бүтээлүүдийг нийт 9 удаагийн гаралт бүхий үзвэрийн хуваарийн дагуу олон нийтэд толилуулна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button