Үйл явдал: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт болно
Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: “Бизнес дэх хүний эрх ба байгаль орчны асуудлаар сурвалжлах нь” сургалт НҮБ-ын байранд болно.
09:00 цагт: “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд "Татвар болон хөрөнгө оруулалтын боломжууд" үйл ажиллагаа Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болно.
10:00 цагт: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган "Шангрила молл"-д болно.
10:00 цагт: “International year of the women farmer 2026” нээлт ГХЯ-нд болно.
10:00 цагт: “Усны тухай ярилцъя” сэтгүүлчдийн уулзалт Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт болно.
11:00 цагт: 4:11 Ардчилсан намын мэдээллийн цаг Төрийн ордны III давхарт болно.
19:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт “M Bank Arena” ордонд болно.
- “Tourism week-2026” үндэсний чуулганыг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулна.
-"Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.