УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Намгүй" Ж.Золжаргал Эрчим хүчний сайдын суудлыг мөрөөдөж сууна

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Улмаар тэдний оронд сайд болох хүсэлтэй гишүүд ил, далд гарч ирсээр байна.

Тэдний нэг, ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзээд буй УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сайдаар томилогдвол хийх ажлын төлөвлөгөөгөө цахим хаягтаа нийтэлжээ. Тухайлбал,

  • Сэргээгдэхийн байршлыг төрөөс тогтоож дуудлага худалдаагаар гүйцэтгэгч шалгаруулдаг заалтыг хүчингүй болгож, хүмүүс өөрсдөө санаачилж хэрэгжүүлэх эрх олгоно.
  • Аймгийн төвүүдэд ДЦС барих хувийн хэвшлүүдийг шууд дэмжинэ.
  • Сүлжээнд холбогдохгүй эх үүсвэрт аюулгүй ажиллагаанаас өөр шаардлага тавихгүй, хүчин чадлыг хязгаарлахгүй.
  • Таван толгойн цахилгаан станцыг эхлүүлнэ.
  • Шинээр баригдах станц, хэрэглэгч хоорондоо үнэ тохирох эрхийг нээнэ гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нь инженер мэргэжилтэй. Баянгол дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон гишүүн билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

mcs iin baas. ovoo uimuu gesen bas neg baastai shuudai baij.

Зочиpн
Зочиpн

ZOWOO DEMJJIIIN HARIN CH CHADAH HUN SHUU

Зочин
Зочин

Сайд болохын тулд буцаж намдаа орно гэвэл май шүү. Ичихээ байжээ муусайн хулгайчид

Холбоотой мэдээ

Back to top button