УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Үндэсний баялгийн санг хэрхэн арвижуулах, зарцуулах талаар иргэдээс санал авах зөвлөл байгуулагдлаа"

Засгийн газрын гуравдугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Бямбацогт "Ирээдүй хойч үедээ өнөөдрийн байдлаар 6 их наяд орчим төгрөгийг хуримтлуулсан. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулахад зориулж 1 их наяд төгрөг хуримтлагдсан байна. Өнөөдөр амьдарч байгаа иргэд болон ирээдүйн иргэд маань тэгш хүртээмжтэй хуваарилагдах байгалийн өгөөжтэй байх үндсэн хуулийн зарчим алдагдсан байна. Тиймээс үүнийг иргэдтэйгээ зөвшилцье, зөвлөлдье, иргэдийнхээ санаа бодлыг сонсож байж үндэсний баялгийн сангийн хуваарилалтыг зөв болгоно.

Хоёрт. Байгалийн баялгийн өгөөжийг хуримтлуулж буй Үндэсний баялгийн санг хэрхэн арвижуулах вэ, өсгөх вэ, үржүүлэх вэ. Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байгаа.

Дээр хэлсэнчлэн иргэдээс орон даяар санал асуулга авна. Энэ зөвлөлдөх зөвлөлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Бүрэлдэхүүнд орох иргэдийг нээлттэй сонгон шалгаруулсан. Есөн хүнтэй зөвлөлийг байгууллаа. Д.Алтай гэж УИХ-ын гишүүн асан хүн бий. Мөн Хотын дарга асан Э.Бат-Үүл, МУИС-ын багш Н.Батнасан, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хамба лам асан Д.Чойжамц болон Б.Лхагважав, Л.Төр-Од, Р.Хатансайхан, Н.Жанцан гэх бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдлаа. Ойрын хугацаанд энэ зөвлөлдөх зөвлөл хуралдаж, санал асуулгын хүрээ хязгаар, асуумжийг боловсруулна. Хоёр үе шаттай явагдана. ҮСХ голлож ажиллана. Өөр бусад байгууллага оролцохгүй. Эхний үе шат 21 аймаг 330 суманд хүрч ажиллана. Хоёрт дөрөвдүгээр сарын дундуур Төрийн ордонд 800 хүний бүрэлдэхүүнтэй санал асуулга зохион байгуулагдахаар байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиpн
Зочиpн

ЧОНОНД МӨНГӨӨ ХАДГАЛМААРГҮЙ БА

Зочин
Зочин

Хамар хэцүү байнаа. Улс төрд ийм хамар амтай, нүүр царайтай яваад юүхэв дээ.

Зочин
Зочин

Ардын намынхан бузрын хулгайч авлигчид, нүүрсчдээ шоронд нь хийж, ялыг өгчихвөл байгалийн баялагийн өгөөж ард түмэнд аяндаа өгөөж өгнө л дөө!

Холбоотой мэдээ

Back to top button