Улс төрийн мэдээ
"БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Монголд айлчлах эсэх албан ёсоор баталгаажаагүй"

2025 оны 9-р сард ОХУ, Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Монголд айлчилж магадгүй хэмээн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэвлэлүүдэд ярьж байсан удаатай.
Энэ хүрээнд 2026 онд түүнийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхэллээ. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д айлчилж, Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод буй.
Монголд Хятадын төрийн тэргүүн айлчлах эсэх асуудлаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад "Одоогийн байдлаар БНХАУ-ын талтай тохиролцож, баталгаажсан зүйл байхгүй" гэв.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б.Дэлгэрсайхан пзда цаагуур яваа гайг наагуур дуудаад хэрэггүй шүү. Ши Жинь пин ирэх хэрэггүй. Монголд хужаа нарыг визтэй болгоно гээд байвал хэцүү юм болж дайн тулаандаа хүрнэ.