Чуулган: Б.Найдлаа, Л.Энх-Амгалан нарыг сайдаар томилж буйг Ерөнхий сайд танилцуулна

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан болно. Чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нарыг чөлөөлж Эрчим хүчний сайдаар Б.Найдлааг, Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг томилох талаар Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулахаар байна.
Ташрамд дурдахад, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Б.Найдлаа, Л.Энх-Амгалан нарыг томилох гэж буйгаа Г.Занданшатар сайд нартаа танилцуулсан билээ.
Хэлэлцэх асуудлууд
· Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Бусад











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хоёр чухал салбарыг увайгүй, чадваргүй, шунахай хүмүүсийн гарт өгснөөр ард иргэд, хүүхэд багачуудыг нэлээд зовоолоо. Энх Амгалан гишүүнд найдаж бна. Ядахдаа хичээлийн шинэ жил эхлэхэд хэдэн сургууль нь ширээ сандалтай байх байлгүй дээ. Манай улсын боловсролын систем ер нь уналтын байдалтай байгаа шүү. Найдаалаа гэгч нь Чойжилсүрэн шиг идэж уух гээд нүд чихгүй дайрчихгүй байлгүй. Мэдэх юм алга. За даа тэгээд бүгд л адил даа.