Дата: Д.Мөнх-Эрдэнийн удирдаж байсан “Солонго & Мөнх партнерс” ХХК 2023 онд татан буугджээ
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар 800 хуудас бүхий баримтыг АТГ-т өглөө. Энэ үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь энэхүү авлига, хуйвалдааныг өөрийн хамтран зүтгэгч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран зохион байгуулсан байж болзошгүй тухай баримтуудыг дэлгэлээ.
Л.Оюун-Эрдэнэ "Д.Мөнх-Эрдэнэ нь Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд мөн тус банканд хамт ажиллаж байсан Л.Отгонбаяртай хамтарч, “Солонго & Мөнх партнерс” ХХК болон “Легал Линк Си Би Эй” ХХК-иар дамжуулан “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшл” ХХК-тай хэлэлцээрийг эхлэхэд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр 11 тэрбум төгрөг авсан. 2020 оны 06 дугаар сард хийгдсэн нүүрс нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, өртөг нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан байж болзошгүй.
Д.Мөнх-Эрдэнэ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдоод “Бодь”-той холбоотой гэрээ, мэдээлэл, зарим төрийн өмчит компанийн шилэн дансанд байршсан мэдээлэл, цахим мэдээлэл, зарим камерын бичлэгийн мэдээллийг устгуулахыг завдсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд одоо ч өөрт нь болон хамаарал бүхий этгээдтэй холбоотой нотлох баримтуудыг устгаж болзошгүйг анхааралдаа авахыг хүсье.
“Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр “Таван толгой төмөрзам” ХХК-ийн Голомт банканд байрших 8145100943 данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн Голомт банканд байрших 8154100935 тоот дансанд (хожим нь уг дансыг устгасан) 110 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293,700,000,000.00 (хоёр зуун ерөн гурван тэрбум долоон зуун сая) төгрөгийг шилжүүлсэн. “Голомт финаншиал групп”-ээр дамжуулан “Валют арилжаа” гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улс төрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан онц ноцтой мэдээлэл байна. Энэхүү нүүрсний хулгай нь энэ үйлдлээр зогсоогүй бөгөөд цаашид экспортын тонн тутмаас хувь тохирч, тодруулбал, “Бодь”-ийн нүүрсийг давуу байдал үүсгэн гаргаснаас үүдэж тухайн үед валютын нөөц багасах хүртэл түвшинд очиж байж хэмээн дүгнэж болно" хэмээсэн юм.
Харин Д.Мөнх-Эрдэнэ тус мэдээллийг няцаасан. Ингэхдээ " Нүүрсний том оффтейк гэрээнүүд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байх үед хийгдсэн гэрээнүүд. Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй, олон арван компаниудтай тэрбум, тэрбумаар шууд гэрээ байгуулсан тушаал, шийдвэрүүд байгаа даа. Цаг өөрчлөгдсөн. Нэг аргаар олон удаа түмэн олныг хуурч, залилж чадахгүй ээ, Уран бураак Л.Оюун-Эрдэнэ ээ, наад арга чинь удахгүй үнэнд гүйцэгдэнэ" гэв.
Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн Л.Отгонбаяртай хамтарч “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшл” ХХК-тай хэлэлцээрийг эхлэхэд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр 11 тэрбум төгрөг авсан гэх хоёр компанийн мэдээллийг нягталж үзье.
1.“Солонго & Мөнх партнерс” ХХК
2013 онд үүсгэн байгуулагдсан, Ц.Байгалмаа, Ш.Солонго нарын хувь эзэмшил, Д.Мөнх-Эрдэнэ удирдаж байжээ. Үйл ажиллагааны чиглэл нь Номын болон барааны худалдаа, үйлчилгээ, бизнесийн зөвлөгөө өгөх. Гэвч тус компани |2023.08.08|-нд татан буугдсан байна. Ямартай ч Д.Мөнх-Эрдэнэ удирдаж байсан нь үнэн, гэхдээ тус компанийн оролцсон тендер, байгуулсан гэрээний мэдээлэл нь тодорхойгүй байна.

2. “Легал Линк Си Би Эй” ХХК
|2018.05.08|-нд үүсгэн байгуулагдсан. Л.Отгонбаяр, Б.Батсэлэнгэ нарын хувь эзэмшил, Л.Отгонбаяр нь удирддаг хэмээн нээлттэй мэдээллийн санд бүртгэлтэй байна. Үйл ажиллагааны чиглэл нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх. Одоогоор Юнион бюлдинг барилгын А блок, 406 тоотод үйл ажиллагаа явуулдаг хэмээн бүртгүүлжээ. Мөн л оролцсон тендер, байгуулсан гэрээний мэдээлэл зэрэг нь ил биш.

Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хэргийг дарах вий дээ
төрийн мөнгө ийм байдлаар алдагддаг юм уу
шударга ёс ялна гэж найдаж байна
Ene yostoi hud gar yumaa zailuul. Bas neg ner nuurgui enhbayar boljdee.
Угаас сурцтай гар болоод л ногоон автобусны хэрэгт бас оролцсон
Одоо Оюукыг байр булаасан яасан ч гэнэ үү яриад яваа Баяраа гэдэг залуу бас Голомтын хуулийн зөвлөх байсан. Одоо ч Голомтын хуулийн ажлыг фирмдээ авдаг
ene bol mash tom asuudal yum bish uu
barimt ni unen bol uneheer notstoi hereg
11 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш шүү
uls turiin temtsel denduu shiruun boljee
barimt ustgah gej oroldson gedeg ni bur aimar
company ni tatan буугдсан ni bas sonin sanagdaj bn
uls turiinhen bugd holbogdood baina uu daa
293 тэрбум гэдэг чинь аймар тоо шүү
үнэн худлыг нь ялгаж салгах цаг болсон
маш их мөнгө эргэлдэж байна даа
маш олон асуулт хариултгүй үлдэж байна
энэ бүхнийг ил болгож байж итгэл сэргэнэ
Ш.Солонго гэдэг нь Голомтод хуулийн зөвлөх байсан хүүхэн
Бантсандаа хүн доромжлоод байх юм энэ Мөнхэрдэнэ Энхбаяр нар. Оюук шууд баримт л яриад байхад. Eр нь бол томчуудын зодоонд Мөнхэрдэнэ мэтийн жараахайнууд сайн дураараа оролцож дүрдээ итгэж байж хамаг булхайгаа ухууллаа даа. Ногоон автобусны хэргээс бас мултарчихсан билүү энэ онигор шар залуу
энэ бүгд ногоон атустай холбоотой болоод явчихсан шүү