Улс төрийн мэдээ

"С.Баярцогт ерөнхийлөгч болж болохгүй, У.Хүрэлсүхэд хонгилын түлхүүр бий" гэх Н.Алтанхуягийн үг

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "The Gambit" нэвтрүүлэгт орох үеэрээ улс төрийн хүрээний тодорхой асуудлуудад хариулт өгчээ.

Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгасан хэргийг гурван шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн ч энэ сард болсон Давж заалдах шатны шүүх хурлаас Анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл түүнийг цагаатгасан үндэслэлийг хэрэгсэхгүй болгож, Анхан шатны шүүх рүү буцаасан гэсэн үг.

Тэрбээр уг асуудлаар нэвтрүүлэгт "Намайг цагаатгасан гурван шүүгчийг би буруутгаж хэлэх зүйл алга. Хэрвээ цагаатгах шийдвэрийг дахин хэвээр үлдээчихвэл тодорхой улс төрийн нөлөө, дарамт ирж магадгүй нөхцөл учраас үндсэндээ ерөнхийлөгчийн сонгууль хүртэл уях гэсэн л шийдвэр гэж харж байна. Шүүгчдэд буруу байхгүй. Шүүгчдийг хүнд байдалд оруулж байгаа. Дээрээс юм уу, хаанаас ч юм. Хуулийн хяналтын байгууллага чинь ерөнхийлөгчийн хамаарлын юм байхгүй юу" гэв.

Ингэхдээ тэр АТГ-ын дарга, босоо бүтэцтэй прокурорын дарга бас улирч, Дээд шүүхийг Х.Баттулгыг Ерөнхийлөгч, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад томилсон хүн тэргүүлж байгаа гэдгийг яриандаа тодотгосон юм.

Түүнчлэн хэдийгээр өнөөдөр Монгол Улс парламентын засаглалтай хэдий ч хууль, шүүхийн байгууллага өөрөө ерөнхийлөгчийнх байгаа гэх санааг дахин цухалзуулж, өөрөө Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ С.Баярцогтыг Засгийн газартаа ажиллуулаагүй шалтгаан нь МАН-тай холбогч хийдэг байсан учраас гэсэн юм. С.Баярцогтын Рио Тинто-той хийсэн балаг дуусаагүй. Түүнийг хэзээ ч ерөнхийлөгч болгож болохгүй хэмээсэн юм.

"М.Энхболдыг шүүмжлээд эхлэхээр нь У.Хүрэлсүхийг энэ хонгилыг нураах хүн гэж найдаж байсан. Өөрөө тэр хонгилоор чинь чирэгдэж байна гэж ярьж байсан шүү дээ. Нураасныг нь би мэдэхгүй. Хонгилын эзэн солигдоод байхаас хонгил нурахгүй байна. Өнөөдөр энэ хонгилын түлхүүр хэнд байгаа нь ойлгомжтой " зэрэг түүний илэрхийлсэн байр сууриуд ерөнхийлөгч рүү чиглэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Баярцогт ерөнхийлөгч болох нүүр байхгүй шүү дээ тэрэнд саналаа өгөх монгол хүн байхгүй шүү тэгэхээр Алтанхуяг үг нэг л сэжигтэй

Зочин
Зочин

Хүрэлсүх хонгилыг улам л гүнзгий ухаад байгаа. Элбэгдоржоос ч муу eрөнхийлөгч байлаа

Elbegdorj 3.0
Elbegdorj 3.0

Elbegdorjiin husel shunal tachaal iim undur biend orohooor buur albin chotgor shulam bolj huvirch bna

Эрдэнэ
Эрдэнэ

Би биш бол чи ч биш гэсэн л атгаг үг лд..

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгоно. Алтанхуяг одоо болно. Харин Баярцогтыг ерөнхийлөгч болгож Женког дээлийг нь нөмрүүлэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button