УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Номтойбаяр: Нүүрсний хэргийг дахин Хянан шалгах түр хороо байгуулж хэлэлцүүлнэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ингэхдээ "Өнгөрсөн хугацаанд миний бие удаа дараа хэл амтай, шуугиантай асуудлуудын талаар зөвхөн хавтсыг нь нээгээд доторх мөн чанарыг нь хэвлэлд болон иргэдэд танилцуулахгүй байна гэдэгт шүүмжлэлтэйгээр хандаж байсан. Үүний нэг нь Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой "Бодь" групп болон Тавантолгой төмөр замтай холбоотой гэрээний асуудлууд. Энэ гэрээний үнийн дүн бол 1.5 сая доллар. Маш их хэмжээний үнийн дүнтэй асуудлууд яригдаад багагүй хугацаа өнгөрлөө.

Өнгөрсөн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нарын дунд үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээллүүдийг ярилаа. Хууль хяналтын байгууллагынхан холбогдох мэдээ материалыг өгч байгааг бүгд харлаа. Үүний хариуд Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийж харагдсан. Үнэн худал нь мэдэхгүй. Гэхдээ үнэн нь юу вэ гэвэл энэ гэрээг үзэглэсэн хоёр талын буюу "Бодь"-ийг төлөөлж байсан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундра өнөөдөр хаана байна. Нөгөө талд Тавантолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал хаана явна. Миний санаж байгаагаар 2022 оны 12 сарын эхээр МУ-ын ЗГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотойгоор 17 улстөрчдийн нэрийг зарлаж байсан. Х.Баттулгаас эхлээд. Тэр өдөртөө гадагш зугтаж байсан. Энэ бол үнэн. Хэрэг гэж хэлэхэд эрт байна. Энэ асуудалд холбогдсон, гар бие оролцсон хүн амиа хорлохыг завдаж байсан нь ЦЕГ-т бүртгэлтэй байх. Ямартай ч энд ямар нэгэн асуудал байна гэдэг тодорхой.

Үүнтэй холбоотой Нүүрсний сонсгол зохион байгуулагдаж байсан. Сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр асуудал байна гэдгийг тодорхойлоод шинжээчийн дүгнэлт дээр үндэслээд холбогдох хууль хяналтынханд хүргүүлсэн. Гэхдээ арга хэмжээ авагдаагүй.

Нэгтгээд үзвэл Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн хоёр ААН-ын дунд асар их авлигал, хулгай, өртөг хөөсрүүлэлт байгаа нь дамжиггүй. Тэр үүднээс УИХ-ын холбогдох хууль заалт, Хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг үндэслэл болгож тогтоолын төсөл, түүнийг дагалдах танилцуулга, үзэл баримтыг боловсруулаад байгаагаа мэдээлж байна.

Мэдээж хуулийн дагуу, хараат бусаар явагдах ёстой. Хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээх асуудал байвал мэдэхгүй өнгөрч болохгүй. Энэ бол баримтлах зарчим нь" гэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

ooroo nuurseer hahchaad yu dongosono ve haltaraa

нүүрсчин
нүүрсчин
Reply to  Зоч

чи нүүрсчдийн нэг үү, эсвэл шавхруу долоогч уу, хэрэг чинь сөхөгдөнө гэхээс айж байна уу

Холбоотой мэдээ

Back to top button