НИЙГЭМНийгэм мэдээ
Ой, хээрийн хоёр гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2026.03.24/ 12:00 цагийн байдлаар ой, хээрийн хрёр гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Үүнд:
- Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн "Дэнж" гэдэг газар өчигдөр /2026.03.23/ 17:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний газрын алба хаагчид болон Дөргөн, Чандмань сумын мэргэжлийн ангийн нийт 99 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж байна.
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын IV багийн “Шахайн ширээ” гэдэг газар өнөөдөр /2026.03.24/ 11:20 цагт гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.
Улсын хэмжээнд он гарснаар гуравдугаар сарын 24-ний байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Дадал, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баяндун, Хөвсгөл аймгийн Ханх буюу 6 аймгийн 7 суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 444 га талбай өртсөн бөгөөд түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин буурсан үзүүлэлттэй байна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.