АН-ынхан байнгын хороо дээр ч суухгүй гэх акцаа энэ долоо хоногт үргэлжлүүлэх үү
Өнөөдөр таван ажлын хэсэг, нэг дэд, таван байнгын хорооны хуралдаан болно. Өнгөрсөн даваа гарагийн чуулганы эхэнд УИХ дахь АН-ын бүлгийнхэн Н.Учралыг УИХ-ын даргынхаа суудлаас буутал чуулганы хуралдаанд суухгүй гэсэн акц эхлүүлсэн. Дан ганц чуулган бус байнгын хорооны хуралдаандаа ч тэд суухгүй байгаа.
Ямар ч байнгын хороо 50 хувиас дээш ирцтэй байж хуралдана. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Өргөдлийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдсан. Бусад нь хуралдаж чадаагүй билээ.
Иймд энэ долоо хоногт АН-ын акц байнгын хороод дээр ч үргэлжлэх үү гэдэг асуулт хэвээр үлдэнэ.
Өнөөдөр хуралдах таван байнгын хороо
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
· Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Төсвийн байнгын хороо
· Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Нэмэгдсэн өртгийн албан татварынтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /Засгийн газар 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан
Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжилнэ
· Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
Эдийн засгийн байнгын хороо
· Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /Засгийн газар 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
Дэд хороо
Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо
Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын нэгжийн үйл ажиллагаатай танилцах, салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсох
Ажлын хэсэг
Хууль зүйн байнгын хороо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан журмыг сайжруулах, хуульд нийцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулагдсан
Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхийажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.