УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ял эдэлж гарч ирчхээд шүүхийг “ялласаар” байх уу

“Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит оролцогч УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан байв. Тэрбээр Нүүрсний гэх хэрэгт холбогдон  ял эдэлж сар орчмын өмнө суллагдаад байгаа билээ. Дөрвөн жилийн урьд, Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг авлига албан тушаалаа урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ангиар дөрвөн жилийн өмнө шалгасан байдаг.


Ярилцлагын эхлэл хэсэг Л.Оюун-Эрдэнэтэй хэзээнээс муудалцсан, яагаад эвдрэлцэх болсон тухай гурван бүлэг зүйлээр тайлбараар өрнөсөн нь түүний юуны төлөө ам нээж буйг тодотгох шиг.

Тэрбээр “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэдэг юмаар дамжуулж намайг нүүрсний хэрэгтэй холбосон. Нэг ширхэг ч баримт байхгүй. Ямар ч баримтгүй мөртлөө намайг ямар ч холбоогүй арван хэдэн хүнд наачихсан. Яг алх цохихдоо үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг зүйл ангиар ял оноосон. Миний туслах, зөвлөхийг шалгасан нь ч намайг нүүрсний хэрэгт татах гэж тэр хоёр чирчээ гэж санагдсан” хэмээн онцолсон юм.

Харин өөрийн найз, нүүрсний хэргээр ял эдлээд яг өнөөдөр суллагдаж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн талаар би албан тушаалд томилоогүй, тэр намын төлөө зүтгэснийхээ хариуд томилогдсон гэх агуулга бүхий хариулт өгөв.  Тодруулбал, “Бид хоёр хамт тэмцэж, зүтгэж явсан нь үнэн. Гэхдээ надаас илүү улс төрийн хүрээлэлтэй, хэнтэй ч хэл амаа ололцчихдог хүн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар очсон томилгоо нь санаандгүй зүйл байгаагүй. 2004, 2005 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК цаасан дээр байгуулагдахад л Б.Ганхуяг Ажлын албаны нарийн бичгийн дарга, дэд захирал зэргээр ажиллаж байсан. 2015 онд би ШӨХТГ-ын даргаар томилогдож, улс төрөөс татгалзсан. Б.Ганхуяг М.Энхболд нарын дэргэд намын төлөө акцууд хийж, маш их зүтгэсэн.  Б.Ганхуяг Т.Аюурсайханы мэдлийнх, Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой" ХК-г өгчихлөө гэдэг зүйл ор  үндэслэлгүй болохоор би дуугүй байсаар ирсэн. Энэ нь намайг намайг хүнд байдалд оруулчихлаа” гэсэн юм.

Мөн нүүрсний оффтэйк гэрээтэй огт холбоогүй, нэг сая ам.долларын авлига авсан гэдэг бол огт үндэслэлгүй гүтгэлэг. Н.Удаанжаргал, Д.Баясгалан бид гурав уулзаагүй.  Ер нь нэг ширхэг доллар авсан зүйл байхгүй. “Эрдэнэс Тавантолгой" -оос нэг ширхэг тендер аваагүй, нэг ширхэг нүүрсний машин байхгүй, авлига аваагүй, албан тушаалын хэрэг үйлдээгүй өөрийн болон хамаарал бүхий нэр дээр  гэдгээ хэдэнтээ тодотгосон юм.

Харин ярилцлагын төгсгөл хэсэг хууль, шүүхийн байгууллага руу чиглэв. Т.Аюурсайхан “Хүчин төгөлдөр биш баримтаар намайг яллах үндэслэл болгосон. Шүүх асуудлыг яаж машиндаж шийддэгийг харсан. Намайг ямар ч шүүгч шүүх нь хэдийн тодорхой болчихсон байсан. Миний өмч хөрөнгө хулгай луйвраар боссон зүйл биш гишүүн болохоосоо өмнө би өмч хөрөнгөтэй байсан. Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хэрэгт намайг захиалж, хонгилоор чирсэн. Хонгилын түлхүүр түүнд бий” гэв. Нэг үгээр бол, би гэм зэмгүй хэмээв.

Эргэн сануулахад, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 1053 дугаар магадлалаар түүнд 2.6 жилийн хорих ял оноосон байдаг.

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Ялаа эдэлсэн одоо яагаад ярьж болохгүй вэ болно шүү

Зочин
Зочин
Reply to  Дэл

Буруутай хүн бусдыг яллах эрхгүй.

Зочин
Зочин
Reply to  Дэл

Харин тийм. Ял эдлэхээр хүн биш болчихдог юм уу

Зочин
Зочин

шүүх таны хийсэн ажлыг мэдэхгүй мөрдөлтөөр бэхжүүлсэн баримт дээр үндэслэж шийдвэр гардаг тул хичнээн яриад ч хүн үнэмшихгүй

Зочин
Зочин

Хогийн хулгайч

ИРГЭНИЙ ҮГ
ИРГЭНИЙ ҮГ

Энэ хүн үнэнгээ л хэлсэн. Ер нь тэр үед үзэл бодол, хувь хүнийхээ ааш араншингийн хувьд шударга, егзөр, "үгэнд орохгүй талдаа" болчихсон байсан нь үнэн ш дээ. Шударга 5-аас шударга үнэний талдаа зогсож үлдсэн цорын ганц нь байх. Үүнээсээ болж ухуулж төнхүүлж, орон шоронд ч оров. ОЭ аалз шиг анда ч барьж иддэг гэдгийг өчив. Энэ хүний үгэнд итгэлээ. Учир нь баримт факт, процессоор нотлогдож байна. ОТ-той холбоотой УИХ-ын тогтоол гаргах процесс, ЭТТ-н оффтейк гэрээ.. энэ бүхэн тухайн цаг үед болж л байсан процесс. хөшигний ард ийм юм болсон юмаа гэдгийг энэ хүн хэлэв. Тухайн үедээ яагаад хэлээгүй юм гэж бүү асуу. Учир нь төрийн механизм дотор араа шүд нь болоод эргэлдэж байгаа хүн юм болонгуут л нийгэм рүү хашгичаад байхгүй шдээ. тэгвэл тэр дороо л алуулдийм байгааз дээ.. Цаг нь болохоор юм ил болдог. ккк

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

NEGENT MONGOL ULSIIN SHUUXEER YAL AVCHAAD BITGII GONSHIGNOOD BAI.
UNDESLELGUI BYAJSANAA TAILBARLA. TA NAR ENXBOLD DARGIIG YAJ GUTGEJ BAILAA. YADAJ TER XVN SHIG ULSTORIIN SOELTOI BAI.
ER XVN BAI.

Bold
Bold

musain umhirsen har luiwarchid busdin bolomjig hulgailj bahan mu gu idej tunige notilj chadahgui yal urchihed garch ired ih hutsah yumda mongolos ur im uls turin yaltangudig sonsd yariltslaga awdag gazar bhgui e …. alban tushalin luiwar zalilan mungu ugalt delhin uls ornudad hamgin hund gemt hereg shud ul i hun bolno ä

Зочин
Зочин

Энэ нэг хулгайч одоо больчихооч. Хэн ч тоохгүй ш дээ.

Зочин
Зочин

ШУДРАГА ТАВААС АЮУКА ЧОРОНГИЙН КУЛГАЙЧ ОЮУНАА БОЛ БҮҮР ТОМ ХУЛГАЙЧ НАРЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БОЛООД ЯВЧИХСАН ШҮҮ.ОДОО ИРГЭДИЙН ДУНД ТӨРДӨӨ ИТГЭХ ИТГЭЛ АЛДРААД МАШ УДАЖ БАЙНА.ТӨРИЙН ДУНД БОЛОН ДЭЭД АЛБАН ТУШААЛТНУУДЫГ БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА УЧИР НЬ ЭНЭ ХАРДЛАГЫГ УЛАМ БАТАТГАЖ БАЙНА ГААЛИЙН БАЙЦААГЧ НЬ ХҮНЭЭС МӨНГӨ АВЧ БАЙГААД ГАЗАР ДЭЭРЭЭ ГАРДУУЛЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ. АЮУРСАЙХАН МӨРӨӨРӨӨ НАМЫХАА ТӨЛӨӨ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭЖ НАМД АЮУЛ ТОХИОЛДСОН ҮЕД ДАНКО ШИГ ЗҮРХЭЭ СУГАЛАН ЗАМЫГ НЬ ГЭРЭЛТҮҮЛЬЕ ЗУЛЫН ГОЛ БОЛОН БАДАМЛАН ДУУСЧИЙ ГЭЭД ГҮЙЖ ЯВАХАД НЬ ШОРОН ШААЛГАЖ АРИУН САЙХАН НЭР ТӨРИЙГ НЬ ГИШҮҮН БИШ ЯЛТАН АЮУРСАЙХАН ЖАНГАА ГУДАР ПЯЗДА МИНЭЭ БОЛЛОО ШҮҮ ДЭЭ.ХАЙРАН НЭР ТӨР ОЮУНААДАА АРААСАА СЭГ БОЛТОЛ ХУТГАЛУУЛЖ ЭГЭЭТЭЙ Л ШОРОНД АМЬ ТАВЬСАНГҮЙ НЭГ МУЛТАРЛАА ДАА ИДДА ГЭЖ

Зочин
Зочин

Ариун сайхан нэр төр,ирээдүйн Eрөнхий сайд,УИХ дарга цаашлаад улсын 1р хүн болох боломжийг нь шоронгийн хулгайч болгон хувиргасан хүмүүс муухай шүү.Мөрөөрөө МАН чинийхээ төлөө үхэж далд орьёо гээд зөвкөн цалингаараа амьдарч байтал гэнэт 1 сая доллар гээд,нэг худагт ацыг нь гозойлгоод хулгайч нарын зэвүүн eртөнцөд аваачиж хаясан шө.Эзгүй хойгуур нь эхнэр нь хүн л юм хойно сүмбэлзэж,бавалцсан нь тодорхой залуу хүн сайхан дур ханатал шаалгахыг хүснэ.Ингэж л нэгнийхээ амьдралыг хорлож байгаа юм хөөрхий амитан хэцүү л байгаашт.

Холбоотой мэдээ

Back to top button