Дорнод аймагт нэг килограмм ноолуур 185 мянган төгрөгийн үнэтэй байна
Дорнод аймагт ямааны ноолуур нэг килограмм нь 185 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол баруун аймгуудад одоогоор ямаагаа самнаж эхлээгүй байна. Газар зүйн байршил, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан зүүн аймгууд түрүүлж ямаагаа самнан, хаврын ноолуурын арилжаа эхэлдэг билээ.
Аймгийн хэмжээнд 2025 оны жилийн эцэст 662 мянга гаруй толгой ямаа тоолуулсан бөгөөд энэ хавар 231.8 тонн ноолуур бэлтгэж, зах зээлд нийлүүлэхэд 34.7 тэрбум төгрөгийн орлого олох тооцоолол хийсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлжээ.
Нэмж мэдээлэхэд, Засгийн газраас энэ сарын 29 -нд малчдад ноолуураа дундын зуучлалгүйгээр үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломж бүрдүүлэх, ноолуурын ханшийг өндөр тогтоох зорилгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод "Ноолуурын дуудлага худалдаа - 2026" үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулах юм.
Мөн салбарын яамнаас өнгөрсөн жилийн ноолуурын ханш, одоогийн ямааны арьсны үнэ, дотоодын үйлдвэрлэгчдэд олгосон хөнгөлөлттэй зээл зэргийг харгалзан үзээд ямааны ноолуур нэг килограмм нь 200 мянган төгрөг хүрэх боломжтой гэж үзэж буй.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За Дорнодын гарууд намайг ноолуур авахаа больсноос хойш сапирсан шүү лаларууд миний хүмүүс шууд 250 к д авнаа шилэхгүй голохгүй шууд цохиноо ноолуур л бол ноолуур.