Улс төрийн халуун сэдэв

Г.Занданшатар хоёр сайдын суудлыг Д.Амарбаясгалангийн талд өгч, наймаалцахгүй гэжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр шөнө "Албан тушаалын наймаа хийхгүй" гэсэн агуулгаар нүүр хуудсандаа мэдэгдэл хийсэн. Энэ нь танхимын тэргүүнд албан тушаалын тохиролцоо хийх тодорхой саналууд ирж, үүн дээр нь зөвшилцөлд хүрээгүй гэх утга харуулж буй.

Төрийн ордны өнгөрсөн шөнийн уулзалтуудаар Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нарын суудлыг Д.Амарбаясгалангийн талд өгөх, улмаар Б.Энхбаярыг огцруулах хувилбар яригдсан байна. Мөн Н.Учралыг намын даргын хувиар Засгийн газраа удирдах алхам руу хүссэн ч хүсээгүй ч орох нь гэдэг байдлаар МАН-ын томчууд санал солилцсон аж.

Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг чөлөөлж шалгуулах, хоёр сайдын томилгоог Д.Амарбаясгалан талаас томилох зэрэг дээр тодорхой байр суурь илэрхийлэхгүйгээр татгалзаж, мэдэгдэл гаргасан гэгдэж байна.

Харин Н.Учралын тухайд эдүгээ Засгийн газраа алхах хувилбарыг шууд үгүйсгээгүй. Цаг хугацааны хувьд ирэх л агуулга гэдгээр нь харж, "МАН-ын 68 гишүүн чуулгандаа суухгүй бол парламентыг удирдахгүй" гэдэг байр сууриа уулзалтуудад илэрхийлжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Улс орны эдийн засаг шатахуунаас үүдэж асар хүндрэх гэж байхад одоо засаг төрөө хөдөлгөх цаг биш. Н.Учралд одоо Засгийн газрыг өглөө гэхэд намар дараачийн хэсэг нь огцруулах гээд гараад ирнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хэдэн Засгийн газар солих нь намд ерөөсөө ашиггүй" гэдэг байр суурь илэрхийлсэн нь анхаарал татав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд нам эвтэй байх чухал цаг үед байгааг өчигдрийн уулзалтуудаар сануулсан ч эцсийн байдлаар шийдвэр гаргах хэмжээний үг унагаагүй гэгдэж байгаа юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
улстөрч
улстөрч

ашрг сонирхлын зөрчилтэй Дэлгэрсайханг сайдаас буулгаагүй цагт манай МАН амрахгүй, ялахгүй шүү

Зочин
Зочин

Засгийг бүтнжэр нь огцруул. Олигтой сайд ганц ч байхгүй засаг

Зочин
Зочин

ZANDKA SAIN BNA AA. YASAN CH BSAN HULGAICH NARTAI NIILJ BOLOHGUI HULGAICH NARTAI NIILSEND OROHNOO GERTEE SUUSAN NDEER HUND CHIN NER TUR ES SURTHUUN GJ BDAG YUM SHUU

Доогий
Доогий

Юун 2 суудал байтугай юм болоод байхад ямар ч мэдрэмжгүй балай юм бичихээ болиоч

Зочин
Зочин

Зандан тэнэг битгий эргүүтээрэй. УИХ-ЫН даргаа,Сангийн Яам дахиад 2 жижгэвтэр яам авч байж тохиролцоно. Чадахгүй бол Зандан бро гудамжинд тавтай морил. Н.Учрал ч хаа очиж ёстой удахгүй онколдоно

Зочин
Зочин

Муу үмхийрсэн алнуудаа зайлаачээ

Зочин
Зочин

Zandanshatar bravo. Hulgaichidtai evlerehgui, yaj ch bsan janjin shugamandaa baisan n deer ee. Ulsaasaa hulgailj bayajsan humuus, ard tumniihee ireeduig zarj uursduu huljsun humuustei yagaad ch evlerch bolohgui ee, ternii orond gudmand garsan n deer, yamar hooloo olood idej chadahugi bish.

Зочин
Зочин

Хүүк бужигнуулаад болсон зүйлгүй эргээд байдалдаа орж байна. Ухаан муут 1 жилийн цаадахыг харах чадваргүй. Удирдагчийн хувьд гэж ярьдаг болсон.

Зочин
Зочин

Shal hudal ugaas nam ni shahaand oruulj ogtsruulj bgaa zvgeer l ner tsewer bultah gesen Sanaa yu yu ch hiigeegvi ert ogtsorson ni deer

Зочин
Зочин

Ерөнхийлөгчөө! Та эдгээр хүмүүсийг улс төрд хөтөлж оруусан л гэдэг, удирдагч хүний хувиар, дарга хүний хувиар зааж зөвөлдөг л гэдэг өөр юу юу ч билээ санаа зовмоор юм сийхгүй яридаг. Тэр халамжлан хүмүүжүүлсэн улс чинь бүгд зартай хулгайч болчихоод танай өрөө рүү хажуугаараа, мөлхөөгөөрөө орж гарсан шиг байгаа юм уу даа!!!

Зочин
Зочин

Хүчрэгдэшгүй энэ хээл хахуул, Амин хувиан хичээгдчийг нэг л өдөр тэнгэр нэрсүгэй

Зочин
Зочин

Ayuliin awaaraa asaagaad bvgdiig ni ogtsruulah heregtei

Зочин
Зочин

Үйлийн үр хаалга андуурдаггүй юм шүү нөхөд минь. Нэг л бдөр хаалгыг чинь тогшино доо

Зочин
Зочин

Ard irgediin sanaliig huwiin erh ashigaaraa ashiglasan aimshigt nowshuud

Зочин
Зочин

Ичих нүүрэндээ элгэндээ наасан юмнууд арай хэтэрхий юмаа бүр

Зочин
Зочин

Suudliin toloo orsoldogchiig haraal ideg

Холбоотой мэдээ

Back to top button