УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН: Шатахууны хүрэлцээ, нөөцийн талаар Г.Дамдиннямын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр \2026.03.27\ ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хурлаар Газрын тосны салбарын гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо. Танилцуулга мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай нар гишүүдэд өгч асуултад хариуллаа.

Гишүүдийн зүгээс Засгийн газраас дотоод зах зээл дэх шатахууны олдоц, хүрэлцээ, нөөц болон баримтлах бодлогын талаар асуув. Мөн шатахууны үнэ гадаад зах зээлд өсөлт өндөр байгаа энэ үед Засгийн газар зөв бодлого баримтлах ёстой. Татварын бодлогоороо үнийг хэт өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллах.Цаашлаад шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Буцаад үнэ буурахгүй асуудлууд байсаар ирсэнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн аливаа улстөржсөн мэдээлэл гаргахгүй,иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангаж ажиллах ёстойг санууллаа.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button