УИХ-ын даргад Б.Жавхлан, С.Бямбацогт нар яригдаж байна
Өчигдөр МАН-ын УЗ болон бүлэг, УИХ-ын ТББХ, нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийн хүсэлтээр огцрох саналыг дэмжлээ. Улмаар ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэх агуулга өрнөж, Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Ерөнхий сайд болох нөхцөл бүрдчихлээ.
Ийн Төрийн гурван өндөрлөгийн нэг болох, 126 гишүүнтэй парламентыг удирдах хүсэлтэй хүмүүсийн нэрс ч тодров.
Товчхондоо Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Бямбацогт нарыг нэрс дээгүүр бичигдэж байна.
Шадар сайд хүртэл ер зогсоогүй карьер бүхий С.Бямбацогт. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ХЗДХ-ийн сайд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Зам тээврийн сайд, Батлан хамгаалахын сайд, Г.Занданшатарын Засгийн газарт Шадар сайд хийв. Эндээс харахад МАН дотроо аль ч үеийнхэнтэйгээ мандаж явахад нь эвээ олоод гар барьчихдаг нэгэн. Тэрбээр дараагийн зогсоолоо УИХ-ын дарга байхаар төсөөлж байна.
Өрнөлийн хувьд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын суудлаа өгөхөд МАН-ын хууччуулын талд байж эсрэг дуугарсан. Харин Г.Занданшатарыг өөрийн хүсэлтээр огцорно гэхэд "харамсаж байна" гэв.
ТББХ болон чуулганы үеэр "Сандал, ширээтэйгээ зууралдалгүй хурдан хугацаанд шийдвэр гаргаж, улс эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьсан Ерөнхий сайддаа талархаж байна. Г.Занданшатар ямар ч алдаа гаргаагүй, Засгийн газар сайн ажилласан, хууль зөрчиж, хулгай хийсэн зүйл байхгүй, эдийн засаг ч өсөлттэй яваа. Тийм болохоор харамсалтай байна. Гэхдээ Ерөнхий сайдын гаргаж байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандана" гэлээ.
Банкны салбарт 20 жил, улстөрд 10 жил зүтгэсэн Б.Жавхлан. 2022 онд буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн сайд болсон тэрбээр Г.Занданшатарын танхимд мөн сайдаараа буй. Ерөнхийдөө унасан эдийн засгаа сэргээ гэх даалгавартайгаар улиран томилогдсон байдаг.
"Биднийг Засгийн газрыг хүлээж авахад валютын нөөц багассан, эдийн засгийн өсөлт буурсан, нүүрсний экспорт хумигдсан байсан. Хэрвээ зоригтой шийдвэр хийгээгүй бол инфляц 15 хувьд хүрэхээр байв. Иймээс ард түмний халаасыг тэмтрэх биш төсвийг 2.4 их наядаар танаж, төр бүсээ чангалсан. Үүнийг дагасан эдийн засгийн сайн үр дүнгүүд гарч эдийн засгийн өсөлт 6.8 хувь болж өссөн. Инфляц өнөөдөр 6.5 хувь болж буураад байна. Валютын нөөц 7.1 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн нь бодит үр дүн юм". Энэ бол Г.Занданшатарын Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх үедээ хэлсэн үг.
Эдийн засаг нь ийн өсөлттэй гарсан гэх боловч гавьяа нь ер Б.Жавхланд очоогүй. Багш, эмч нарын цалин, Улсын төсөв, 12 сарын сүүлчээр үүссэн төсвийн дутагдал зэрэгт тувт цоллогдсон. Мөн Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг “МЭК” ХХК-ийн судалгаанд олон бүдэрсэн. Иргэдийн зүгээс үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчөөр удаа дараа нэрлэсэн байдаг.
Нэрс нь дээр дурдагдаад буй С.Бямбацогт, Б.Жавхлан нар бол МАН-ын 70-аад оны лидрүүдийн талынх. Нэг үгээр бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр, түүнд таалагдах дүрүүд. Харин зарим эх сурвалжууд УИХ-ын даргад С.Амарсайхан, Ж.Энхбаяр нарыг яригдаж байгаа гэх. Тэд эл суудалд санаархаж болох ч Ерөнхийлөгчөөс дэмжлэг авахааргүй байгаа билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дандаа нэг хүмүүс эргэлдээд байх юм шинэ хүн алга уу
Нуух юм ихтэй бүлэглэл л хэдхэн хүнд албан тушаалаа эргэлдүүлдэг. Ард нь асар их мөнгөний хэргүүд байна даа
Бурхинууд нь таглаж суучихаад дороос шинэ хүн гаргахгүй байна шдээ!!! Мөхөхийн цондон!!!
Хэн нь ч гарсан ялгаагүй юм шиг санагдаж байна
Заа бүүр дампуурлаа. МАН ч ирэх сонгуулиудад будаа болжээ.
Дандаа нэг хүмүүс эргэлдээд байх юм шинэ хүн алга уу
irgediin sanal bodliig er ni huleej avdag bolmoor yum
ulstur gej yostoi neg ergeldej boldoggui toglolt yum daa
энэ балин хамарласан бямбацогт гээд хулгайч хэрэггүй шүү
Ene 2 l bish shyy
Улс төрд дахиад л сандал суудлын тоглолт эхэллээ
ene uls turchid neg l tanil nuhduud bh yumaa
ene bol zugeer l dotor tohirolt bh daa
ene bol zugeer l dotor tohirolt bh daa
Бямбацогт сайд нь ч сайд л даа. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга байхаа. шадар сайд бол биш. Доржханд Энхбаяр Ганхуяг чинь шадар шиг санагдахын
Ер нь залуу хүмүүс гарч ирээсэй
ene 2-iig songovol neg ih uurchlolt garahgui bh daa
ENE 2IIG BOL DEMJIHGUI BA SHUU. URGELJ GISHUUN SAID HIILEEE. ULS N YMAR BA DAAA
2 adilhan duguinuud, er n buun buun shunal
Еэ, чааваас даа!! Одоо энэ улс яанаа??? МАН кадргүй болжээ??? Мөхөхийн шинж дээ!!!
Бөөлжлөө
Улам л дордоод байх юм
Жавхлан энхбаяр бямбацогт дахиад орж ирвэл засаг дахиал огцорно.
Огцруулах буй ЗГ-ын бүрэлдэхүүнээс ЕСАЙД гарвал жинхэнэ жүжиг болно доо. Ялангуяа Жавхлан. Сугардагдаггүй Сугар гэдэг шиг, жаргадаггүй Жавхлан болж дээ
Жавхлан биш л бол хэнч яахав
Ene hovdiin guilagchin bolioo
Чөтгөрийн тойрог
Бямбацогт Шадар бишштэээ Хэрэг эрхлэхийн дарга.
Жавхлан бол эдийн засгийн хүн шүү дээ арай дээр байж магадгүй
byambatsogt ch bas turshlagatai hun gehdee ard tumen yaj huleej avah bol
Эдийн засгаа бодвол Жавхлан нь илүү тохирох юм шиг
Спикeрт эдийн засаг хамаагүй
Бямбацогт чинь аль ч засагт багтаад явчихдаг нь сонин
byambatsogt bol mash ih turshlagatai gehdee shinechlel heregtei