УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг ТББХ, чуулганаар хэлэлцэнэ

Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Ингэснээр өнөөдөр 09.00 цагаас ТББХ, 10.00 цагаас чуулган хуралдаж УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр тов гаргасан байна.

УИХ-ын даргыг шинээр томилох хүртэл дэд дарга нар чуулганы хуралдааныг удирдан явуулах хуулийн зохицуулалттай. Сөрөг хүчний зүгээс таван намын төлөөлөл бүхий парламентыг аль нэг улс төийн намын дарга удирдаж болохгүй гэх шаардлага тавьж, чуулганы хуралдаанд ирц бүрдүүлэхээс татгалзсан.

Тэгвэл Н.Учрал МАН-ын даргын хувиар спикерийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр сөрөг хүчний акцийн үндсэн зорилго биелж, чуулгандаа суух нөхцөл бүрдэх юм.

Өнөөдөр хуралдах ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан

Татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 8 дугаар хавсралтаар байгуулагдсан

Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2026 оны 03 дугаар захирамжаар байгуулагдсан

“Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Өнөөдөр Хүний эрхийн дэд хороо "Хүний эрхийн дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл"-ийн талаар хэлэлцэнэ.

Мөн гурван байнгын хороо хуралдаж, нэг хэлэлцүүлэг болно.

Төрийн байгуулалтын байнгын хороо

·     Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудал

Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

·    Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжилнэ

·     Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

Хэлэлцүүлэг

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд : Ойн тухай хуулийн төслийн талаарх салбарын эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг

Чуулганы нэгдсэн хуралдаан

10.00 цагт : Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудал

·     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·   Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button