Байлдагч Г.Сумьяабазар мотоциколоос унаж, гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгджээ
Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0110-р салбарын хугацаат цэргийн алба хаагч Г.Сумьяабазар нь 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр тэмээ эргүүлэхээр яваад сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Баян-Овоо, Номгон сумын засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид зэрэг 17 бүлгийн 82 хүн оролцжээ. Мөн Онцгой байдлын агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас тусламж үзүүлсэн байна.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 29-ний өдрийн 20:00 цагийн орчимд байлдагч Г.Сумьяабазарыг нутгийн малчин иргэн унаж явсан мотоциклоосоо унаж гэмтсэн байсныг олж албаныханд мэдэгдсэн байна. Тухайн байлдагч малын бэлчээрийн бэлчээрийн 50 орчим км зайд осолдсон байжээ. Улмаар нүүр, гар зэрэг нь бага хэмжээгээр гэмтэл авсан гэж албаныхан мэдээллээ.
Түүнчлэн амин үзүүлэлтүүд нь тогтвортой, биеийн байдал хэвийн хэдий ч олон хоног хээр байсан учраас бие нь сульдсан байдалтай байгаа аж. Олсон даруй сумын эмнэлэгт анхан шатны тусламж үзүүлж, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Улмаар түүний биеийн байдлыг харгалзан үзэж Улаанбаатар хот руу шилжүүлэх эсэхийг шийдэх юм байна.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эсэн мэнд олдсон нь хамгийн чухал шүү хурдан эдгээсэй
Amid oldson ni az bolj dee buren edgeerei
Хээр олон хоног байсан гэхээр үнэхээр хэцүү байсан байх
harin tiim bid nar teseh bolov uu. Uheh bolov uu
Iim nohtsold amid baina gedeg ih az yum daa
Хурдан тэнхэрч гэр бүлдээ очоосой
Tsereg hun gedeg uneheer tevcheertei yum bn
Tsereg hun gedeg uneheer tevcheertei yum bn
Аз болж амин үзүүлэлт нь тогтвортой байна
Huurhii olon honog hool usgui yasan ih zovson bol
Олж аварсан хүмүүст баяр хүргэе
Ereng haih ajillagaa sain yvj amjilttai duussan bn
Ийм үед амьд олдсон нь л хамгийн том аз
Hurdan edgeed heviin boloh boltugai
Хилийн цэргийнхэнд амаргүй алба шүү
Amid uldsen ni uneheer bayarlah medee bn
Saihan medee bn amid oldson ni l gol ni
Дарга нартай нь хариуцлага тооцоо чээ.
нутгиин хүү бололтой байсан хобоо шөрмөс бхгүй юу