Н.Учралын Засгийн газарт дэд сайд нар дэмтэй юу

Шинэ Ерөнхий сайд Н.Учралд толгойны өвчин болох зүйл бишгүй их байна. Түүнийг танхимаа хэрхэн бүрдүүлэхийг олон нийт анхааралтай ажиглаж буй. Дээрээс нь хэн хэнийг сайдад дэмжих эсэх талаар нам дотор нь жинхэнэ утгаараа ханцуйн доторх наймаа өрнөж байгаа нь тодорхой. Одоогоор Засгийн газрын үндсэн бүрэлдэхүүний цаана орхигдоод буй нэг сэдэв дэд сайдуудын асуудал. Н.Учралын Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан дэд сайдтай байх уу эсвэл тэднийг "цомхотгох уу".
Г.Занданшатарын Засгийн газрын үед төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилох шийдвэр гаргасан байдаг.
Дэд сайдын томилгоо анхнаасаа хэл ам дагуулж , АН-аас Засгийн газрыг огцруулах хүртэл акц дэвшүүлсэн. Гэвч улс төрийн өрнөл дунд хэсэгтээ намжаад буй. Энэ нь тэдний тамга тэмдгээ гардан авсан фото зураг голцуу албан мэдээнээс хойш хийж хэрэгжүүлж гавьсан ажил багатай, нам жим байгаатай ч холбоотой байж мэдэх юм.
Дээрх томилгооноос хойш гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Уг нь тэднийг томилохдоо "Бүтээмжийн болон хяналтын 128 менежерийг чөлөөлснөөр цалингийн зардал гэхэд 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ. Дэд сайд нар татварын цогц реформ, цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, Оюутолгойн татварын асуудал, шатахууны хангамж зэрэг тодорхой асуудал, төсөл танилцуулсан юм. Гэвч салбараа манлайлж, шинэчлэл хийх илгээлт өвөртлөн ирсэн 16 дэд сайдаас ажил амжилтаараа цойлсон хүн энэ хугацаанд гарч ирсэнгүй.
Эсрэгээрээ хоёр ч дэд сайд нь авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдон хаврын улс төрийн халуун сэдэв рүү орж ирлээ. ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Бодь" группийн нүүрсний оффтэйк гэрээнээс ашиг хүртсэн, хэргийг нуун оролцсон гэх асуудлаар, ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав ХЗДХЯ-ны данснаас бусдад давуу байдал олгон шилжүүлсэн гэх найман тэрбум төгрөгийн хэрэгт тус тус нэр холбогдож, холбогдох баримт мэдээлэл нь АТГ-д хүргэгдээд байна.
Дэд сайд томилсон Засгийн газрын шийдвэрийг тухайн үед "Монгол Улс улам бүр дарга улс болж байна", "Төрийн яамны нэр нүүр, төсвийн мөнгөөр дараагийн сонгуульд нэр дэвшигчдийг сурталчилж байна", "Ажлаа амжуулж чадахгүй юм бол сайд болж яадаг юм" гэх мэт байр суурийг иргэд, олон нийт төдийгүй судлаачдын зүгээс илэрхийлж байсан юм.
Дэд сайд нар ч өөрсдөө дээрх шүүмжийг батлах шиг хэмнэсэн мөнгө, хэрэгжүүлж гавьсан ажилгүй энэ хүрэв. Одоо Н.Учрал хэрхэхийг харах үлдлээ. Давгүй сайн ажилласан, ажил урагшлуулахад дэмтэй гэж үзвэл Засгийн газрын бүрэлдэхүүндээ дэд сайд нарыг багтааж таарна. Шинэ Ерөнхий сайд дэд сайд нар ямар дүн тавих вэ.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар дэм тусгүй хоолны савнууд
Эд нарын хэрэг түй ч байхгүй, ялангуяа эхлэн суралцагчдад. Төрийн алба бол хэн ч биш нөхдийн туршлага хуримтлуулдаг алба биш, ажил хийх мэдлэг, чадвартай хүмүүс очиж хийдэг л ажил байх ёстой.
Дэд сайдууд байж л байг, харин ч хэрэг болно доо!!!
өөрсдөө биччихэж хэ хэ
ЯМАР ДЭМ БАЙГААН БЭ, ЭНЭ МӨНХЭРДЭНЭ БҮР АЖЛАА ӨГӨӨӨД ШАЛГУУУЛАХ ЁСТОЙ БИЗДЭЭЭ
Энэ хоолны савнуудыг яаралтай явуулах хэрэгтэй.
Дэд сайд нар ч өөрсдөө дээрх шүүмжийг батлах шиг хэмнэсэн мөнгө, хэрэгжүүлж гавьсан ажилгүй............... үтэр түргэн огцоруулж төсвийн мөнгөө хэмнээрэй Учрал аа, чадахгүй бол чиний хоногийн тоо цөөрнө шүү?????????????????????
Ямарч хэрэггүй шүү.
Ажиллаа мэддэг хүмүүсээр кабинетаа бүрдүүлээд дэд сайд гэдэг давхар албыг халаасай даа татвар төлөгчдийн мөнгө данхар төрийг санхүүжүүлж хаанааа ч хүрэхгүй байна
Ach holbogdol bagatai alban tushaal
Khulgaich Ganzorigiin beltreg Temuuleng sangaa bariulg bolokhgui shuu. Ganzorig Ene yamand khulgai khiij baisan.