Н.Номтойбаяр: Засгийн газарт орооч гэдэг албан ёсны урилга аваагүй, ажил хэрэгч хандана
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр шинэ Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Шинэ Засгийн газарт орооч гэдэг албан ёсны урилга аваагүй байна. Тэд Удирдах зөвлөлөөрөө ярих байлгүй.
Ямар үндэслэлтэй, чиг үүрэгтэй ажил санал болгох, хамтарлаа гэхэд ямар үр дүн гаргах төлөвлөгөө байгааг судална, сонсоно. Зүгээр нэг сандал суудлын асуудал биш шүү дээ. Би Г.Занданшатараас урилга хүлээж аваад ажил хэрэгч байдлаар хандсан. Тэр зарчим хэвээрээ л байгаа.
Засгийн газрын бүтцийг цөөлөх шаардлагатай. Засгийн газрын бүтцийн тухай хууль Улсын төсөвтэй хамт явдаг. Одоо энэ асуудлыг хөндөх үү, 2027 оны төсөв хэлэлцэх үеэр ярих уу гэдэг Н.Учралын мэдэх хүрээнийх.
Өчигдөр Г.Занданшатар дарга Бага хурал дээрээ үнэнээ л хэлсэн байсан. "Надад өөрийнхөө Засгийн газрын бүрдүүлэх боломж байгаагүй. Энэ өнөөдрийн унаж байгаагийн шалтгаан мөн" гэсэн. Энэ бол анх томилох гэж байхад нь ТББХ дээр миний ярьж байсан л асуудал. Н.Учралд одоо юу ч зөвлөхгүй. Эрх чөлөөтэй, эрх мэдэлтэй бол гэх зарчмын байр сууриа илэрхийлсэн. Одоо тэг ингэ гэж заах нь зохимжгүй" гэлээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алуурчин, 30 гэр бүлийн , үтэр үхмой!!
Зөв л байр суурьтай байгаа юм бна.
Том шунал шүүү