Улс төрийн мэдээ

Н.Учрал ЗГ-ын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана. Мөн гурван ажлын хэсэг, нэг дэд хороо, таван байнгын хороо хуралдаж, Хууль зүйн байнгын хороо дээр хэлэлцүүлэг болохоор товлогджээ.

Өчигдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томилсон. Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай тул өнөөдрийн дотор Засгийн газрын бүтцийг эцэслэн Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, дараа нь УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй аж.

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал

·  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·  Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

·  Бусад

Байнгын хороогоор хэлэлцэх асуудал

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·    “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар  2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/[1]

·  “Туулын хурдны зам” төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр ашиг, төсөвт өртөг, санхүүжилтийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсох

Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

·   Монгол Улсын олон улсын гэрээний биелэлтийн тайлан 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ

·  Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлан

Эдийн засгийн байнгын хороо

·      Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

·      Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

·      Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс ирүүлсэн татан буугдсан “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаарМонголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарМонголбанкны мэдээлэл сонсох

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

·   Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·    Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан асуултын хариуг хэлэлцэх

·   Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

Хэлэлцүүлэг: Хууль зүйн байнгын хороо

·  Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахталаарх хэлэлцүүлэг

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Учрал одоо ерөнхийлөгчийн хүү эсвэл хүргэн нь болоо юу морь унасан толгойгүй хүн

Dorj
Dorj

Кк Сайд нь эрх мэдэлгүй бол яаж хөгжих юм бэ?

Ккккк
Ккккк

Өргөмөл ааваасаа зөвшөөрөл авахгүй бол болохгүй биз

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй өрсвдмөөр юмнууд яаж ч ЗГ удирдах юм !!!

Зочин
Зочин

Ерөнхийлөгч биш аавтайгаа гээч дээ. Хүрэлсүхийг ааваа гэж дууд байсан биз дээ. Муу бөгс долоогч.

Зочин
Зочин

Сайнзоригийг Хуулийн сайдаар томил

Зочин
Зочин

Нөгөө л өвгөдөө чирээд ирэв дээ !!!!!! Их хуралд шударга эх оронч үнэхээр асуудлыг шийдвэрлэх арга барилтай маш олон залуус байж л байна. Шударга ёс алдагдуулж, ёс суртахууны өндөр гажигтай олон жил дамнаж суудал сандайлсан Монгол сэтгэл зүрхгүй хүмүүс хэрэггүй. Хэдхэн хүнийг залаад явчихаж чадахгүй хүйтэн цэвдэг харийн сэтгэлтэй хар үйлтнүүдээ зайлуулах ёстой. 30 САЯ, 300 САЯ ХҮН хүнтэй юу!!!! Хэдхэн нялх үрсээ цатгалан эрүүл саруул байлгаж болно доо.Эцэг өвгөдийн маань үлдээсэн хишиг хувийг заль мэхгүй хуваарилах ёстой. Наяд наядын хулгайчдаас хөрөнгөө хурааж цалин тэтгэврийг хангалттай нэмэх шаардлагатай. Бүтээн байгуулалт цахилгаан станц бүхнийг хийх хөрөнгө мөнгө, гадаадын дэмжлэг тусламж маш их байгаа биз дээ

Энхээ
Энхээ

Засгийн газрын бүтцийг хуульчлаад шинээр томилогдсон ерөнхий сайд хуульчлагдсан бүтцийн хүрээнд засгаа байгуулан ажилладаг болох ёстой!!!!

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа

АХМАД НАСТАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ УЯЛДУУЛЖ...МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБОО НЭРТЭЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ!!!! УЛС , НИЙСЛЭЛ, ДҮҮРЭГ , АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВЧ ЦАЛИНЖААД... АХМАДУУДЫГ ҮЗЭЛ САНААГААР НЬ ТАЛАЛЦУУЛАН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ ХАЛАМЖИЛАХ БЭЛЭНЧИЛЭХ СЭТГЭЛГЭЭНД СУРГАЖ ХЭН НЭГЭН ДАРГА НАР ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ ШАНТААЖИЛЖ ЯВДАГ ХЭСЭГ АХМАДУУДЫН ҮЕИЙГ ...ҮЕ ҮЕ ЖАГСААЛ ХИЙЖ ???

Зочин
Зочин

За ингээд манай улс Дан ганц хүний харцаар нэг хүний удирдлага дор явах тохироо бүрдэж тэр хүний утсан күүкэлдэй Учрал ЗГ-ыг тэргүүлж тэр хүний дохио зангаагаар бүх ажил гүйцэтгэл нь явагдах замнал цаашид үргэлжлэх нь ойлгомжтой бололоо доо базарваань гэж!!!????????????

Зочинзочин
Зочинзочин

Сандагочир засагт ороод Б.Энхбаяр жийгдэж байгаа юм уу. Сандагочир орсон бол Энхбаярыг аа бас авч үлдэх хэрэгтэй. Ингэж эрт бууж өгвөл шударга ёсны төлөө дуугарах хүнгүй болоод хохирогчдын дүрд тоглож эхэлсэн 15 давхрын хан хэтэрхий сүүлээ өргөнө

Зочин
Зочин

Хүрэлсүхийг өөрийнхөө аав гээд байлуу?

Холбоотой мэдээ

Back to top button