Спикерийн марафон: Н.Учрал талаас С.Бямбацогт, Б.Жавхлан, Д.Амарбаясгалан С.Амарсайханг зүтгүүлж байна
Товчхондоо дараагийн УИХ-ын дарга болох хүслэнт хүмүүсийн тэргүүн эгнээнд Б.Жавхлан, С.Бямбацогт, С.Амарсайхан нар бичигдэж байна.
Ерөнхий зургаар нь харвал Засгийн газраа бүрдүүлэхээс илүү УИХ-ын даргаар хэнийг томилох вэ гэдэг Н.Учралын сайтар тунгаах ёстой асуудал болов. Д.Амарбаясгалангийн удирдсан парламентыг харахад ч, өөрийнхөө туулсан дөрвөн сарыг бодсон ч Засгийн газраа ихээхэн ойлгодог, хүлээцтэй ханддаг спикертэй байж л танхимынх нь ажил явахаар буй.
Эс бол нам доторх цөөнхөө хумих үүднээс С.Амарсайханд өгөх өөр нэг хувилбар бий.
Яг У.Хүрэлсүх, Н.Учрал талаасаа гэвэл, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар л бий. Эдгээрээс Ж.Энхбаяр "УИХ-ын дарга болохгүй" гээд мэдэгдчихсэн. Сангийн сайдын энэ удаан жилийн засаглалаас Б.Жавхланг дэмжихээс илүү С.Баямбацогтын магадлал илүү жинтэй.
С.Бямбацогт. Карьер Г.Занданшатарын танхимд Шадар сайд болтол ер зогсоогүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ХЗДХ-ийн сайд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Зам тээврийн сайд, Батлан хамгаалахын сайд, Г.Занданшатарын Засгийн газарт Шадар сайд хийв. Эндээс харахад МАН дотроо аль ч үеийнхэнтэйгээ мандаж явахад нь эвээ олоод гар барьчихдаг нэгэн. Тэрбээр дараагийн зогсоолоо УИХ-ын дарга байхаар төсөөлж байна.
Өрнөлийн хувьд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын суудлаа өгөхөд МАН-ын хууччуулын талд байж эсрэг дуугарсан. Харин Г.Занданшатарыг өөрийн хүсэлтээр огцорно гэхэд "харамсаж байна" гэв. Мөн ТББХ, чуулганаар Г.Занданшатарыг огцруулах талаар хэлэлцэх байх үеэр Г.Занданшатараа ивж үдэв. Харин Н.Учралыг томилох асуудлын үеэр огтоос дуугараагүй ба тамгаа солилцох үед нь тэвэрч харагдав.
Б.Жавхлан. 2022 онд буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн сайд болсон тэрбээр Г.Занданшатарын танхимд мөн сайдаараа буй. Ерөнхийдөө унасан эдийн засгаа сэргээ гэх даалгавартайгаар улиран томилогдсон байдаг.
Г.Занданшатарын Засгийн газар унах процесс дээр тэр үг дуугарсангүй, хэвлэлд ч төдийлөн ярьж, өртсөнгүй. Н.Учралын Засгийн газарт шадарлаж суух эсхүл орыг нь залгах ажилдаа л анхаарлаа.
С.Амарсайхан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Шадар сайд болж, үргэлжлүүлэн Г.Занданшатарын үед ч шадарласан. Гэхдээ Засгийн газрынхаа эсрэг кноп дарсан түүнийг ээлжит лхагва гарагийнхаа Засгийн газрын хурлаар хөөгөөд гаргачихсан. Үндэслэл нь хариуцлагын гэрээ зөрчсөн байв. Ерөөс МАН-ын 80-аад оныхны төлөөлөл тэр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараасаа нүүр буруулаагүй, дагалдан яваа. Иймд тэднийг дагаж байгаа УИХ-ын 20 орчим гишүүнийг хумих хувилбараар тэр УИХ-ын даргад яригдаж байна.
Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яанаа энэ Амарсайхан 5000 хүний санал авч УИХ гишүүн болдог. Үүнээсээ ичиж амьдрахын оронд УИХ ын дарга гээд шуналтаад, шүлсээ гоожуулаад явах юм. 40,50,60 мянган иргэний санал авсан дэвшигч гишүүн болж чаддаггүй.
С.Амарсайхан бол Женьког долоогч худ ураг нь. Ах дүү гурвуулаа Туулын бургасыг хядаж хаус барьдаг хятад хүйтэн санаатай гардаа.
Хятад гэдгийг нь ч мэдэхгүй арай л хэтийдсэн байх, гэхдээ Туулын бургасын жинхэнэ хядаж өөрийн болон ах дүү хамаатан садангаараа амьдардаг нь бол үнэн шүү. Бас Зайсан толгойг маань эзэгнээд одоо тэнд юу ч биш болгосон. Барьсан барилга нь хүйтэн хөндий ямарч үйлчилгээ халуун дулаан уур амьгал байхгүй газар байна лээ.
С.Бямбацогт шадар сайд байгаагүй ш дээ. ЗГХЭГ-ын дарга байсан.
Зөв шүү аливаа зүйоийн тунг тааруулаад байхаар эр байна лээ. Бас ч гэж овоо ажил хэрэгч нөхөр.
Бүгд л ямар нэг асуудалтай. Гэхдээ Амарсайхан нь бусдаасаа арай дээр. Ковидын үед Амарсайхан шиг сайн ажилласан хүн байхгүй.
Хөөх ёстой худлаа шүү сайхан далимлуулж хөрөнгөжсөн л байх, сайн ажиллаад байсан зүйл огт үгүй шүү.
Дамар самар хоёроос өөр хүн алга уу Жавхлан бол бүүүүр биш
Samarsaikhan chin amarhyaslangiin zutguulj bga ih muu huvilbar bn da arai l jol yumaa
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Мал шиг хар сэтгүүлч нэртэй нойлын ногоон тэг минь "Амарсайханыг" гэж бичнэ. Монгол хэлний зөв бичгийн дүрмэнд янз бүрийн нэмэлт оруулахгүй шүү.
Хахахаха, 2027 онд яанаа..
Амарсайхан тогтуун нухацтай нямбай.. зарчимтай
AMARSAIHAN GJ ADGIIN AMITAN CHIN UHEEGUI YUMUU? ZANDKAD HUUGDDUD ALGA BOLSON DOO MUU BUZAR AVILGACHIN
УИХын даргыг Бямбацогт маш сайн хийнэ. Цаг нь ч болсон гэж бодож байна
ENENII SAV NI DUUREH BOLOOGUI L UM BHDAA AGUU SHUNAL SHUU