Шинэ Ерөнхий сайд зээлгүй, гэр бүлийн жилийн орлого нь ₮47 тэрбум
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын хөрөнгө, оруулгын мэдээллийг тоймлон хүргэж байна. АТГ-ын нээлттэй мэдээллийн сангаас харвал, 2024 оны байдлаар түүний өөрийн орлого жилд 1.7 тэрбум, гэр бүлийн орлого нь 47 тэрбум төгрөг байна. Мөн тэрбээр ямар нэг төрлийн идэвхтэй зээлийн үлдэгдэлгүй, гурван төрлийн эрх, патент эзэмшдэг, нийт 506 сая төгрөгийн бэлэг, өв залгамжлалтай хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн бэлэн мөнгө нь 2022 оноос хойш огт хөдөлгөөнгүй долоон сая төгрөг байгаа нь үндсэн цалингийн орлогоо мэдүүлсэн бололтой.
Орон сууц, барилга, байгууламжийн нийт үнэлгээ нь таван тэрбум. Үүнд:
- Нийтийн орон сууц- 2
- Зуслангийн байшин -2
- Үйлчилгээний зориулалттай барилга -1
- Авто зогсоол -2
Нийт 965 сая төгрөгийн үнэ бүхий долоон автомашинтай. Үүнд:
- Mercedes Benz -1,
- G 500- 1,
- Lexus 570- 1,
- Nissan Tiida- 1,
- Микро автобус ,
- Toyota, Alphard- 1
Мөн 60 саяар үнэлэгдэх 300 орчим толгой малтай, 85 саяар үнэт эдлэл, түүх, соёлын үнэт зүйлтэй бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай.
Н.Учрал нь Их Засаг олон улсын их сургууль ХХК , Массив трейд ХХК, Грийн Ланд групп ХХК Рояал Академи ХХК-д, Гоц жаалууд цэцэрлэг ХХК , Эрдэнэс таван толгой ХК -д тус тус хувьцаатай, 20-100 хүртэлх хувь эзэмшдэг .
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяны тэнэг хүү
P###a
За арай ч дээ! Жилдээ 4.7 тэрбум байх шүү. Яаж бодсон ч 1 дарга Монгол улсад 1 жилд 47 тэрбумыг олох юм бэ? Сэтгүүлч нь тэнэг хүн шиг андуурсан биз. Энэ сэтгүүлчийн мэдээг хянадаг редактор гэж юм байна уу? Хөөе!
Өөрөө 47 гэж бичсэн байна лээ
15 jiliin xugatsaatai oron suutsnii zeeltei .....Jiliin 36 xuviin xuutei xeregleenii zeeltei .... sariin 1.2 saya tugrugnii tsalintai ajiilaj uzsen XUN l ERUNXII SAID bolmoor bgaim da
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Нэг ч машингүй байхад 965 сая төгрөгний долоогийн долоо нь машинтай. Ингэхээр хотын зам түржирч, улсын валютын нөөц басахгүй яахав. Эндээс дүгнэхэд энэ хүн эх орон ч бишээ. Улс орныг өөд татна гэсэн итгэл надад төрөхгүй бна.
Жидүү кулгайч!! Урааны авилгач!!!
Сард 4 тэрбум Өдөрт 133 сая төг ашиг олдог
Одоо жинхнээсээ үхтүгэй хулгайч!
Их засаг сургууль 47 тэрбумыг жилд олж яг харагдаач. Учрал мөнгөгүй царайлаад л сонгуулиа дандаа хүнээр даалгадаг
47 тэрбумын орлоготой байж эмчилгээний зардлаа хүртэл төрөөс гаргуулсан байхнээ