УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын тал буюу С.Бямбацогт, Б.Жавхлан нараас спикер томилохоор болжээ

УИХ-ын даргыг шуудхан чуулганд танилцуулчихгүй. Эхлээд парламентад олонхын суудалтай нам нь нэр дэвшүүлнэ. Дараа нь бүлгийн олонх нь дэмжиж байж процесс үргэлжилнэ.

Спикер болох хүслэнт хүмүүсийн марафон үргэлжилж Н.Учрал талаас С.Бямбацогт, Б.Жавхлан, Д.Амарбаясгалан талаас С.Амарсайханыг зүтгүүлж байсан ч Н.Учрал өөрийн талаас томилгоог хийх нь тодорхой болжээ.

Ер МАН бүлэг дээрээ 25|43-аараа хуваагдчихаад удаж байгаа учир С.Амарсайхан хүчгүйдэж хоцров.

С.Бямбацогт. Карьер Г.Занданшатарын танхимд Шадар сайд болтол ер зогсоогүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ХЗДХ-ийн сайд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Зам тээврийн сайд, Батлан хамгаалахын сайд, Г.Занданшатарын Засгийн газарт Шадар сайд хийв. Эндээс харахад МАН дотроо аль ч үеийнхэнтэйгээ мандаж явахад нь эвээ олоод гар барьчихдаг нэгэн. Тэрбээр дараагийн зогсоолоо УИХ-ын дарга байхаар төсөөлж байна.

Өрнөлийн хувьд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын суудлаа өгөхөд МАН-ын хууччуулын талд байж эсрэг дуугарсан. Харин Г.Занданшатарыг өөрийн хүсэлтээр огцорно гэхэд "харамсаж байна" гэв. Мөн ТББХ, чуулганаар Г.Занданшатарыг огцруулах талаар хэлэлцэх байх үеэр Г.Занданшатараа ивж үдэв. Харин Н.Учралыг томилох асуудлын үеэр огтоос дуугараагүй ба тамгаа солилцох үед нь тэвэрч харагдав.

Б.Жавхлан. 2022 онд буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн сайд болсон тэрбээр Г.Занданшатарын танхимд мөн сайдаараа буй. Ерөнхийдөө унасан эдийн засгаа сэргээ гэх даалгавартайгаар улиран томилогдсон байдаг.

Г.Занданшатарын Засгийн газар унах процесс дээр тэр үг дуугарсангүй, хэвлэлд ч төдийлөн ярьж, өртсөнгүй. Н.Учралын Засгийн газарт шадарлаж суух эсхүл орыг нь залгах ажилдаа л анхаарлаа.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жавхлан дээрээ

Зочин
Зочин

Бямбацогт олон жил дарга сайд хийж байна. дарга хийх дуртай орк байна.

Зочин
Зочин

hovdiin zereg sumiin hogiin hulgaich heregui

иргэн
иргэн

Ер нь аль нь ч УИХ-ын дарга биш шүү дээ. Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг л юм болж байгаа юм уу? Үнэхээр хөгийн болжээ төр засаг гэж.

Зочинүнэн үнэнхүү зочин
Зочинүнэн үнэнхүү зочин

Энэ дуракуудад 1 үг дайчихья хөгжсөн улсд иргэн баян бол төр баян гдг филосопи явдаг юм билээ монголд төр баян иргэн ядуу гдг зарчим үйлчилдэг...үнэхээр ажиллая гж бга бол наад том2 бүлт2 ажилуудаа хойш нь тавиад өнөөгийн улс орныхоо нөхцөлтэй тохируул.д иргэд.нхээ амьдралыг жхн ч гсн дээшлүүлчих ядахнаа БАЯН & ХООСОН гдг ялгаагаа арилгаж дундаж давхраг руу дөхүүлчих тэгвэл чинээлэг иргэн улсаа хөгжүүлнэ..ухаантай удирдагч иргэдээ хайрладаг ухаалаг иргэд улсаа хөгжүүлдэг гдг үг рүү ойртоно шүү..улстөрчид төрийн ажил руу хэт орвол ХУЛГАЙ яаж гаардаг.г та нар харсан бас ч хулгайлсан байх одоо болно..35 жил.н хулгайгаа дарахгүй бол энн улс орон чинь мөхнө байх шүү ард түмэн мөнхийн хараад суухгүй эцсийн шатандаа очиход үхэх үү сэхэх үү гэдгээ сонгох байх шүү!!!!за та бүхэнд ажлын амжилт хүсьё....бид харах л үлдлээ...зөвхөн ЗГ аа ба арьсаа хамгаалсан хүн хогуудаар дүүрсэн зг байгуулвал 35 жил.н хулгайгаа үргэлжлүүлэх нь гэдгийг ойлгох байх шүү...та нарт эрх мэдэл сандал ширээ хргтэй бол ард түмэнд улсын хагжил гэрэлтэй гэгээлэг схн амьдрал хргтэй !!!!!!!!!

Зочин
Зочин

Бямбацогт чинь ЖДҮ,концессоос 30 ч билүү, хэдэн тэрбумын хөнгөлттэй зээл авлаа гээд л шуугиад байсан. Зээлээ төлсөн тухай мэдээ гарсан уу. Ж.Энхбаярыг зээлээ барагдууллаа гэж ТВ-ээр 2020 онд гарч байсныг санаж бна.

kkkk
kkkk

Byambatsogt n deer shvv

Зочин
Зочин

Жавхлан арай ч дээ. Урвагч бялдууч хувиа хичээсэн яаж чадаж байнаа эр хүн шиг байлдаа

Зочин
Зочин

Жавхлан л бишшүү

Зочин
Зочин

Яам болгонд очиж сайд хийдэг, төрөхдөө л даргын ордонд төрцөн гэмээр энэ Бямбацогт одоо болиосой. 20 жил сайд дарга хийлээ шт

Зочин
Зочин

Юм болгон руу үсчээд байдаггүй, арай төлөв төвшин, буйртай Жавхлан нь дээр байх

Зочин
Зочин

javxlan gej uvsak uls ornii sanxuug dampuruulsan . ix xurlaas tatax gishuudiin neg.

ardchilsan namaas speakeree tavix xeregtei

Зочин
Зочин

хуульч хүн байхгүй бол айхтар алдаа гаргадаг юм билээ шүү, тэгэхээр бямбацогт л тохирно

Зочин
Зочин

Жавхлан урвагч.

Зочин
Зочин

Жавхалан дээр дээ

Зочин
Зочин

За за тэгвэл энэ засаг бас удахгүй юм бна даа

Зочин
Зочин

JAVHLAN HEREGGUI EE HOG. HOVDIIN BALIN HAMART DEER BHAAA

Зочин
Зочин

АН-с хүн томилчихоо амар зүгээр

Холбоотой мэдээ

Back to top button