НийгмийнУлс төрийн халуун сэдэв

С.Амарсайхан, Б.Жавхлан, С.Бямбацогт нарын нэрийг УЗ дээр "хагална"

Н.Учрал Засгийн газрын танхимаа бүрдүүлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өөрийн намын угшилтай спикерээр удирдуулахаар зорих нь хэнд ч тодорхой логик юм. Учир нь, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ сайдаар томилогдох магадлалтай буй.

Тэгэхээр сайд нарын томилгооноос урьдаж, УИХ-ын даргыг томилох шаардлага үүсээд байна. Нөгөө талаас спикерийг МАН-ын бүлэг цөөнхөөс томилох уу, олонхын талаас удирдуулах гэдэг асуудал шийдлээ хүлээж байгаа юм.

Ц.Нямдоржийн тодорхойлсон "нам доторх цөөнх"-ийн талаас С.Амарсайханыг санал болгож буй. Учир нь, С.Амарсайханыг УИХ-ын даргаар томилсноор нам доторх цөөнх төдийлөн тэрслээд байхгүй, нөгөө талаас АН-тай хамгийн сайн учраа олж чадах дүрээр түүнийг нэрлэж байгаа юм.

Харин МАН-ын бүлгийн олонх талаас С.Бямбацогт, Б.Жавхлан нарыг сайдаас нь чөлөөлөх хүсэлтэй буйгаа далимдуулж, танхимаас гаргах томилгоо хийнэ гэсэн зураглал бий.

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөө оройны хурлаар нам доторх цөөнх талаас С.Амарсайхан, олонх зүгээс С.Бямбацогт, Б.Жавхлан нарын нэрсийг хэлэлцэж, шийдвэр гаргах хүлээлт үүсээд байна.

Удирдах зөвлөлийн олонх гишүүд нь одоогийн төрийн тэргүүний ойрын холбоосоос бүрдэж буй. Тэгэхээр том утгаараа төрийн тэргүүнээс хэнийг УИХ-ын даргад илүү дэмжсэн, тэр нь саналын олонхыг авна гэсэн магадлал бий.

Намын даргын хувиар Н.Учрал УИХ-ын даргад нэр дэвшигчдийг намынхаа Удирдах зөвлөлд танилцуулах юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мөнхтуяа
Мөнхтуяа

Амарсайхан л биш шүү, өөр янхан бсан ч яахав. н
Наад Амарсайхан чинь ямар ч мэдлэг боловсролгүй, маш сул, үлбэгэр, хор найруулхаас өөр чадваргүй, цэвэр хятад гарлаа нуудаг, байнга Монголчуудыг хагалж, талцуулж бдаг бууны нохой шүү

Мөнхтуяа
Мөнхтуяа

ОЭ, АБ 2ын тал С.Амарсайхан гарвал Монголын төрийн ажил обсо. Орсын бууны нохой жeнкогийн гарт орлоо гэсэн үг

Зочин
Зочин

BALIN HAMART N DEER BHAA. TER AMARSAIHAN BOL SHOROND SUUH ESTOI HULGAICH DAA. SAISAN TOLGOIG TAM BOLGOSON LUS SAVDAGIIN HORLOL BOLOH ESTOI GER BUL SHUU EDNIIHEN

Зочин
Зочин

Сагийн сайдад нэр цэвэр ЖДҮ Тендэр авилга хулгайтай нэр холбогдоогүй хүнийг томилох хэрэгтэй

T1t
T1t

Өмхий хулгайчид сөнө.

Зочин
Зочин

АН-с томилчих

Зочин
Зочин

Жавхлан нам харгалзахгүй УИХ-ын гишүүдтэй учраа олоод байхаар хүн дээ.

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Амарсайхан бол Кремлийн агент, Бямбацогт олон жил хулгай хийсэн ард түмнийг залхаасан боловсролгүй гадаад хэлгүй хөгшин байна аа..сүүлийн 6 жил төсөв санхүү барьсан Жавхлангаар тавьчихдаа..нялцагнасан зангаа болиод өгчдөө..Трамп Зилинский хоёр шиг байлдаа сатаануудаа

Зочин
Зочин

Ардчилсан намаас их хурлын даргийг сонговол болох юм уу даа Иргэн миний бодол шүү Амжилт хүсье

зрчин
зрчин

Хайран Монгол эх орон минь хулгайч луйварчидаар удирдуулах ч гж дээ....

Зочин
Зочин

Ялгаагүй ээ хулгайчууд шд

Иргэн
Иргэн

Бүгд МАН мафиуудын төлөөлөл!!! Эдэнд ард иргэдийн өмнө гарахаасаа ичих булчирхай байхгүй!!! Бямбацогт бол бүр өсхийн маш хүнд амьдралаас гарсан учираас ханаж цадах мэдрэхүй байхгүй харамсалтай хүн!!

Erdem
Erdem

Saingiin saidaa, neg n ter hereg erhlehiinhee l dargaa l ehleed oligtoi hiichih l dee, Ene dundaasaa medeej Amarsaikhan n iluusht

Үзмэрч
Үзмэрч

Амарсайхан дээр дээ.

Зочин
Зочин

Амарсайхан зөв. Төвшин нухацтай нямбай

Холбоотой мэдээ

Back to top button