1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард багтаан олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 1072 хувьцаатай иргэн бүрт ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон.
Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг, нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийг буюу 1072 хувьцаатай иргэнд 63,242 төгрөгийн ногдол ашиг олгох юм.
Иргэдэд олгох ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр тооцож байгаа бөгөөд холбогдох шилжүүлгийг хууль тогтоомжийн хүрээнд, зохих журмын дагуу шат дараатайгаар дансанд байршуулах аж. Ногдол ашиг тараах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, хугацаанд нь багтаан иргэдэд хүргэхийг компанийн гүйцэтгэх удирдлагад үүрэг болгоод байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн дураараа цахилгаан станц барихад шилжүүлэх хөдөлгөөн өрнүүлмээр бна. Дэмжих хүн олон байгаа шүү
Юун цахилгаан станц барина гээд хуцацгаагаад бгаан бэ? Дээр бгаа луйварчид хэдэн зуун тонноор нь нүүрс зарж ичихгүй идэж ууж бхад бид нар 63 мянган төг авах эрх бхгүй юу?
Хөгийн мөнгө тараасан болж нэгнээ хуурч байх юмаа
Тэр мөнгөөрөө цахилгаан станцдаа засвар хийхэд нэмэрлэсэн нь дээр ..
Цахилгаан эсвэл түлшээ нэмэгдүүлээч дээ одоо яаралтай энэ 2 манай улсын хамгийн асуудал байна болохгүй ард иргэд бослого гарган шүү
1udaa ene zaluuchuudin or zeel hogshchvvdiin tetgewer tegleej gj hvsie elgeere hewtlee ene mongol zaluus hogshchvvdchin
Үхсэний 60.0, 1 сая тараа! Туулыг устгах мөнгөний оронд 1,0, 1,0 олго!!!
Хулгайчууд өөрсдөө хэдэн их наядаар хь идэж байж, хөгийн хэдхэн төгрөг өгдөг юм.
Пээ яасан их мөнгө вэ . Төр засаг маань хулгайч нарынхаа шаасан мөнгөнөөс бага мөнгө тарааж гийгүүлхэн дээ. Яаж идэж барна аа .
Хувьцаа нэртэй мөнгө тарааж юмны үнэ хөөрөгдөхөө зогсоогооч ээ наад мөнгөөр чинь 2 кг мах ч авч хүрэхгүй больж үз 1 сургууль ч юм уу хавдрын эмнэлэг барь