Улс төрийн халуун сэдэв

АНУ-ын визийг чангалуулж, БНСУ-д эрх нь зөрчигдсөн монгол иргэдээ хөсөр хаясан Б.Батцэцэгийн утга уянга хэтэрлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон нийтийн сүлжээгээр "хэл устай, боловсролтой, хөөрхөн" гэхчлэн давтамжит үгээр сүүлийн жилүүдэд тасралтгүй өөрийгөө магтуулж байна.

Нөгөө талд Б.Батцэцэгийн гэр бүлийн өмчлөл дэх "Мөнхийн үсэг", "Монголын үнэт цаас" ХХК-иуд энэ жилүүдэд асар олон тендерт илтэд давуу эрхээр ялж, үнэт цаасны хэвлэлийг дангаар базсаар буйг ихээр шүүмжлэх өнцөг ч тасрахгүй явдаг.

Б.Батцэцэг нь 2016-2020 оны хооронд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байгаад Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын Засгийн газар дамнан салбарын сайдаар ажиллаж байна. Үндсэндээ Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажилласнаас хойших бүх хугацаанд тэр Гадаад харилцааны салбарыг тэргүүлж байгаа юм.

Энэ хугацаандаа Засгийн газртаа гадаад харилцааны бодлогыг төдийлөн нааж ажиллаагүй. Бүхий том томилолт, гадаад харицлааны голлох бодлогуудаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд наах ажлыг эрчимтэй хийж, Засгийн газрын тэргүүнээ энэ салбарын манлайллаас ямагт хазайлгасаар ирсэн.

Тэр ч утгаараа Засгийн газар солигдох бүрд Гадаад харилцааны сайдын суудлаа Ерөнхийлөгчийн нөлөөгөөр авч үлдсээр ирэв.

Энэ удаа ч тэрээр Гадаад харилцааны сайдаар үлдэх саналыг төрийн тэргүүний зүгээс шинхэн Ерөнхий сайдад шахуулсан мөртөө гаднаа "Сайдын санал тавихгүй бол орж ажиллана гэж зүтгэхгүй" гэх яриа өгөөд байна.

Засгийн газрын тэргүүн, намын даргын хувиар 2028 оны УИХ-ын сонгуулиар намаа удирдан орох өндөр амбицтай яваа Н.Учрал энэ удаа гадаад харилцааны салбарын манлайллаас өөрийгөө хасах уу гэдгээ Б.Батцэцэгийн томилгоогоор шийднэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл танхимын зарчмаар ажиллаж, салбарын асуудлаа хэт Ерөнхийлөгчид наагаад байхгүй хүнээр сайд тавих нь Н.Учралд илүү ашигтай хувилбар юм. Гэвч тэр энэ удаа Ерөнхийлөгчийн үгнээс хол зөрөхгүйгээр сошиал орчинд утга уянгын магтаалаа хэтрүүлээд буй Б.Батцэцэгт салбарыг нь өгнө гэх таамаг илүү жин дарж байна.

Саяхан АНУ манай улсын иргэдийг 53 сая төгрөгийн барьцаа байршуулах хүнд нөхцөл бүхий визний хар жагсаалт бүхий орны тоонд оруулсан. АНУ-д Б.Батцэцэгийн хамаарал бүхий этгээд элчин сайдаар сууж буй. Гаднаа асар сайн өнгөлөг мэт харагдаад байгаа авчиг АН-ын виз ингэж чангарсан хийгээд БНСУ-д монгол иргэдийн эрх ашиг ихээр зөрчигдсөн хэвээр байна. Энэ мэтээр Б.Батцэцэг улсынхаа эрэмбийг гадна орчинд сайжруулахаас илүү сааруулах тохиолдол нь их байгаа билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай иргэдийг АНУ-ын визэнд 15000 долларын барьцаатай болгосоны хариуцлагыг ГХЯ-ны сайд хүлээх ёстой. Энэ хүн Учралын ЗГ-т ГХЯ-ны сайдаар улиран ажиллах эрхгүй. Сэтэрлэсэн мал мэт энэ авгайг зайлуул.

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Ккккк
Ккккк

Ер нь бүгд л улаан цагаандаа гарцгаасан юм бишүү.

Зочин
Зочин

Манай Хүрэлсүгийг та нар яаж ч чадахгүй. Чацга царайл

Зочин
Зочин

Гадаад бодлого, батлан хамгаалах салбар ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээнд гэдгийг мэддэггүй бол сэтгүүлч хийгээд яах вэ дээ. Мөн энэ хүнийг муулах гэж хоёр компанийн нэр байнга дурдана. Угаасаа тэр хоёр газраасаа илүү хэвлэдэг газрууд байгуулагдаагүй, хэвлэхүүд нь хөгжөөгүй юм чинь хөгжиж чадсан нь тендерээ аваад явах нь зүй ёсны хэрэг ш дээ. Үүнд Батцэцэгийн шаардлага ч байхгүй.

Зочин
Зочин

хэл устай, зүс сайтай хүн наанадаж эх орны минь нэрэнд нэмэртэй юм. тэрнээс биш хэдүүлээ ч бөмбөрцгийн булай болж байна шд ккк

Зочин
Зочин

Бусдыг буруутгахаасаа өмнө өөрсдөө ямар зөрчил гаргасан бэ гэж эн түрүүнд бодох хэрэгтэй бусуу америк манмй иргэдээс барьцааны мөнгө шаардах болсон манай гадаадъбодлогод өгч бсйгаа үнэлэлт биш манай иргдиэгэс урьд өмнө гараж байссн визний зөрчилд өгч байгаа үнэлгээ дүгнэлт байх

Зочин
Зочин

ЗАЙЛААЧ УЛСАА ХАРДАА, ЗАНДАНБАЛАЙ ХҮҮК МУРИИ СОДОО НАМАА АВАРЧ ЧАДАХГҮЙНДЭЭЭ

Zochin
Zochin

Battsetseg said gaigui nuruutai l baidag shdee

Баялаг бүтээгч иргэн
Баялаг бүтээгч иргэн

Тэнэг юм бичдэг мөнгөний сэтгүүлч вэ ккк, гадаад бодлого, батлан хамгаалах салбар чинь үндэсний аюулгүй байдалд хамаардаг ерөнхийлөгчийн гол тэргүүний мэдлийн салбар шүү дээ, тэрийг гуйвуулж албаар ийм утгагүй юм бичих юм, энэ хүн сайд хийлээ гээд өмнө аав ээжийнх нь үүсгэн байгуулсан Мөнхийн үсэг компани ямар буруутай юм, тендерт аль нь илүү хямд үнэ, чанар баталгаатай нь журмаар нь ороод шалгараад л авдаг шдээ, компанидаа одоо хамааралгүй оролцохоо болиод удаж бгаа шдээ, үндэсний баялаг бүтээгч энэ хэвлэлийн манлай энэ компанийн ард олон зуун ажилчид ар гэр нь амьдралаа залгуулж бгаа шүү

EhdЗочин
EhdЗочин

LAdyboy bna

Зочин
Зочин

Ганган юмаа. Энгэр дээр нь хүртэл эрвээхэй буучих юмаа.

Эгэл
Эгэл

Амэрикийн визын барьцаа мөнгө Батцэцэг сайдаас хамаарахгүй.Трамп eрөнхийлөгч бол өглөө орой хоёр ярьсан зүйл нь өөр өөр байдгаараа алдартай хүн,арга ч үгүй биз дэлхийд тэргүүлэгч баян орны Тэргүүн дураараа байх нь гарцаагүй

Зочин
Зочин

Гадаад харилцааны яамны ажил гэж олигтой юм юу ч байхгүй. Амeрикийн төрийн дeпартмент Монголын элчин сайдын яаманд мэдэгдэхгүй барьцаа визийн жагсаалтад оруулахгүй. Үүргэвчтэй аялагч БАТБАЯРЫГ зугаалж явахад нь ийм юм болсон. Элчин сайд Батбаяр нь Монголоос сонссон. ГХ-ны Батцэцэг нь Солонгост очихоороо манай иргэд буруутай гээд хэлээ унжуулаад хэлгүй хүний дүрд тоглочихно.Эцсийн эцэст хөөрхий монголчууд л Батцэцэгийн балгаар талхлуулж байна даа.Зайлуулах хэрэгтэй .АТГ-т нь өгч шалгуулах хэрэгтэй. Далай шиг их юм байгаа.

Зочин
Зочин

Энэ хүн ийм их хэл амны дунд заавал сайд байх ёмтой юм үү!!!

Erchim
Erchim

Bye bolgoh heregtei ajilaa mash muu hiij bgag bid harsaar gaihamshigtai n bsaar bnda. Goy deel, aylahdaa sain shuu harin

Зочин
Зочин

Одоо болоо шдээ, 10 гаруй жил гадаад яамыг эзэгнэлээ. Одоо өөр хүн энэ ажлыг хийж болохгүй юу? Эсвэл насан туршдаа Батцэцэг хийх ёстой юу? Монголд энэ хүнээс илүү гадаад бодлогыг аваад явах хүн зөндөө байгаа ш дээ. Гоц авьястан юм уу хашаа юм! Битгий солиор!

Зочин
Зочин

Хэдэн арван жил, хэд дараалж Гадаад сайдаар ажиллах гэсэн юм болоо? Өөрийгөө сошиалаар магтуулаад байхаар болно гэж боддог байхдаа. Гоё дээл, гоё эмэгтэй байж болно гэхдээ гэхдээ арай ч дээ. Дараагийн Гадаад харилцааны сайд эмэгтэй хзн байх ёстой гэнээ. Эрэгтэй хүн байж болохгүй юу? Жендерийн эрх тэгш байдал хаана байна? Эсвэл Д.Цогтбаатар болчих вий гээд айгаад байгаа юм уу?

Зочин
Зочин

Виз ч яамай гадаадад байгаа иргэдийнхээ эрхийн төлөө түй ч хийхгүй үнэн новш. Хөгийн авгай яаж ард олны татвараар цалинжаад явжийнээ

Зочин
Зочин

кк юү ч гэсэн үг юм

Зочин
Зочин

батцэцэг батчачага боловоо

Сайн ухаад хар
Сайн ухаад хар

Оросоос хамааралтай дарга нар , хятадаас хамааралтай импортын бараанаас үүдэж ард иргэд нь хөл хөсөр хягдаж бас хүний эрхээ , эрх чөлөөний бодит байдал хумидах нь юунд хүргэх гэж тэр вэ? Юуг санагалзаад байна дарга нараа

Зочин
Зочин

ёр нь бол тэр амёркийн хураамж манайд ямар ч хамаагүй манай улс тэр том гүрэнд нөлөөнө гэдэг юу л бол

Зочин
Зочин

хүрэлсүхийг атгачихжээ. түрийвч нь юм байна.

Зочин
Зочин

тогтвортой, сайн ажиллаж байгаа эмэгтэй гэж хардаг.
улс төрд орохоосоо өмнө бизнестэй байсан хүн биз дээ.
заавал унагах гэж улайраад яахав.
гадаад харилцаа чухал салбар учраас, энэ эмэгтэйг үргэлжлүүлэн ажиллуулмаар байна.

Холбоотой мэдээ

Back to top button