МАН тасрахад АН дагаж цуурлаа
УИХ дахь АН-ын бүлэг дотроо хоёр хуваагдав. Хамгийн хоржоонтой нь, МАН-ын хуваагдлыг дагаад шүү дээ. МАН дотор Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын цөөнхийн бүлэг үүсчхээд байна. Эднийх 30-уулаа. Нөгөө талд У.Хүрэлсүх, Н.Учрал нарын манлайлалтай 38-ын өргөн бүлэг гэж үүсэв.
АН-ынхан МАН-ын энэ хоёр тал дахь нэгдлийг дагаад, дундуураа хоёр цуурах маягтай болж ирчхээд байна. Д.Амарбаясгалангийн талд О.Цогтгэрэлийг дагагсад зогссон бол О.Амгаланбаатар тэргүүтнүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд байцгааж, бүлгээ даргаа өөрчлөх шаардлагаа эрчимжүүлэв.
АН-ын бүлэг 45 гишүүнтэй. Тэдгээрээс эв нэгдлээ алдлаа, эрх баригч намын тоглолтод орлоо гэсэн сэрүүлгийг Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан нарын эрүүл ухаантай цөөн хэдэн гишүүд л хөндөж ярьсан юм.
Харин Ө.Шижир, Ц.Баатархүү зэрэг залуу гишүүд МАН-ын өргөн бүлгийн талд зогсох байдлаар О.Цогтгэрэлийг бүлгийн даргаа өгөхийг шаардсан юм. Бүлгийн даргад Ж.Батсуурь, Ц.Туваан нарын гишүүд санаархсан нь харин Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талын түлхээс гэж харж болохоор.
АН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж, спикерээр сонгогдох гэж буй С.Бямбацогтоос "Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй, намаасаа татгалзана" гэж ам шүд алдуулангаа О.Цогтгэрэлийн тал дахиад л МАН дээрх барьцаа лавшруулчихлаа. Уг нь сөрөг хүчнээс анхлан "Таван намын бүрэлдэхүүнтэй парламентыг аль нэг улс төрийн намын даргаар удирдуулахгүй" гэж акциа хийсэн.
Ингэснээр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Г.Занданшатар огцорч, спикерийн суудлаасаа Н.Учрал буухад хүрсэн юм. Акцийн зорилгоо тэд лавшруулж атгахдаа спикер намаасаа татгалздаг байх шатлалыг эрх баригчдаар зөвшөөрүүлэх тохиролцоо дахиад хийчхэв. Өргөн утгаараа энэ бол сөрөг хүчний маш том ялалт. Дээрээс нь парламентаа төгөлдөршүүлэх чиглэлд гаргасан ахиц болж бичигдэхүйц.
Ийм хэмжээний өрнөл дундуур АН-ынхан туулж яваа учраас дундуур нь цуулах гэсэн хүчнүүдэд тодорхой хүрээнд автах, тоглолтынх нь нэг хэсэг болох зам руу гулсаж болно оо. Угаас АН засаглалын хийгээд аж ахуйн хүч бага замаар 12 жил явж, МАН эсрэг замаар нь хамгийн тансагаараад авхиж яваа.
Гэсэн ч тэд бүлэг дээрээ нам бөөгнөрч, л нэг шугманд эргээд зогсож болох хэмжээнд дотоод уур амьсгал нь зөөлөн байна. Айхтар ихээр булаацалдах зүйл ч үндсэндээ АН-ынханд байхгүй.
Яваандаа О.Цогтгэрэл хэт дүрдээ орж, намын даргаа авсан хойноо бүлгийн удирдлагаа өгөхгүй ингэж удаж байгаа шигээ Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө л улайрчихгүй л бол тэд эвсэх замаа олно. Цууралтыг тэд эвтэйхнээр даван туулах гэхдээ спикерийн томилгоонд задгай саналтай орохоор гишүүддээ сул орон зай гаргаж өгчээ. Бодох л бодол юм.
Г.ИТГЭЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сөрөг хүчин ийм сул байхаар ард түмэнд л хэцүү
ард түмнээр мөн их тоглож доромжилж байнаа, Ийм сөрөг хүчинтэй арчаагүй байхаар чинь МАН 30 жил засаглаж дураараа дургиж дунд чөмгөөрөө тоглож байна шүү АН хан, ухаарч сэхээрээч
ийм ч сөрөг хүчин байх гэж Монголчууд уг нь ардчилалад хайртай юм сан
АН өөрсдөө эв нэгдэлгүй байж сөрөг хүчин гээд яах вэ
ene bol zugeer l erh medliin temtsel shuu
Эв нэгдэлгүй нам хол явахгүй шүү
АН өөрсдийгөө эхлээд цэгцлэх хэрэгтэй
АН эв нэгдэлтэй, ухаалаг байгаад МАН-ы энэ зодоон дээр нь улс төрийн зөв тоглолт хийвэл ОК болох гээд байна шүү. Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг дараа дараагийн сонгуульд ашиглах бөөн боломж байна. МАН-аар самруулаад байхгүйгээр маргаашийг өнгийгөөд харчих олигтой хүн АН дотор баймаар л юм. Эв нэгдэлтэй байх, бодлогоо зангидах, тууштай байх хэрэгтэй байна даа АН.
Хүрэлсүхийг дагаж яс горьдож байхаар сөрөг хүчний ажлаа олигтойхон хий. Үгүй бол 28 онд та нар дахиад л цөөнх болно
ажлаа хийгээчч дээ эргүү малнуудаа монголын төрийн ажлыг самарчих юм хэдэн эргүү тугалууд
Улс төр нэг л будлиантай болчихлоо ойлгоход ч хэцүү юм
AN iinhan neg l heseg bolood yavchih heregtei dee
Нэг талд ороод гүйгээд байхаар өөрсдийн байр суурь хаана байна
АН-ын залуучууд их савлаж байна даа
AN iin dotor bas l erh ashgiin zurchil ih bna daa
Амгаланбаатарын толгой улс төрд хүрэхгүй дээ. Хэзээний тэнэгдүү золиг. Одоо ард нь Хурц л гүйлгээд байгаа
Энэ сандал ширээниии өлөн хулгаачууд тарчуул бараг шудрагадөөө
MAN dotorh asuudal AN-d hurtel nuluulj bn gej uu
МАН задрахаар АН дагаж савлаж байгаа нь үнэн юм шиг
uls turd iim toglolt ih boldog bolchihson yum uu
ene buhen songuuliin beltgel yum bish uu
Ямар их талцал вэ улс оронд ашиггүй
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten
жирийн хүмүүс ажлаа хийгээд баахан цалин хөлс аваад вюу ч хийгүй байхаар цалин хөлс бүү аваач дээ
хүний гараар могой баринаа гэдэг чинь энэ дээ,засгийн газрыг унагаалгачихаад одоо даргаа хэрэггүй гээд явуулж байна даа хөө.
Учрал одоо Хүрэлсүх Ерөнхийлөгчийн талын сайд нарыг сольж утсан хүүхэлдэй гэсэн хочноос салж үзүүлэх л үлдлээ. Чадахгүй бол онигоо шүү. Ийм намын дарга гэж юу байдаг юм!
HUDLAA MEDEELEL
Сөрөг хүчин ингэж сул байж болохгүй ээ
Одоо зүгээр л тараад зайлцгаа 126 новшийн хэрэг алга жагсаалтын хэрэг ч алга