Вьетнамын удирдагч То Лам 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгогдож, эрх мэдлээ бататгалаа
Вьетнамын парламент мягмар гарагт /2026.04.07/ хуралдаж Коммунист намын дарга То Ламыг 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгожээ. 500 гишүүнтэй парламентын ерөнхийлөгчийг сонгох хуралдаанд 495 хууль тогтоогч оролцсон юм. Ингэснээр тэр улсын төрийн тэргүүн болон ерөнхийлөгчөөр ажиллах болж, эрх мэдлээ баталгаажуулав. То Лам ийнхүү Вьетнамын орчин үеийн түүхэн дэх хамгийн хүчирхэг удирдагчдын нэг боллоо.
Олон нийтийн аюулгүй байдлын сайдаар ажиллаж байсан тэр сүүлийн арван жилийн хугацаанд Вьетнамын улс төрд нөлөө бүхий хүн болж, эрх мэдлээ өргөжүүлсэн юм. Тэр сайдаар ажиллаж байхдаа авлигын эсрэг тэмцэл хэрэгжүүлж, улс төрийн өрсөлдөгчдөө даржээ. 2024 онд Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Туон ажлаа өгч, Коммунист намын дарга Нгуен Фу Трун таалал төгссөн. Үүний дараа То Лам түр хугацаанд Коммунист намын дарга болон ерөнхийлөгчийн албан тушаалыг гүйцэтгэжээ.a
Вьетнамын Коммунист нам төрийн таван өндөрлөгтөө өөр албан тушаалтнууд томилж, хамтарсан удирдлагатай байхыг үргэлж илүүд үздэг байсан. Харин То Лам тэр таван өндөрлөгийн хоёрыг нь хашин боллоо. Зарим хүн түүнийг БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй адилаар өөрийн гартаа эрх мэдэл төвлөрүүлж байна гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.