Орон нутаг
Говь-Алтайн Тонхилд 4.5 магнитудын газар хөдлөлт болжээ
Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 18 км зайд өнөөдөр (2026.04.08) 00:07:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 46.19, 94.07
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даанч бие тавгүй байсан юм