ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улс Казахстанаас галт тэрэг худалдаж авах гэрээг үзэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр албан ёсоор өндөрлөнө.

Айлчлалын хүрээнд дотоодын бизнесийн 85 компанийн төлөөлөл мөн дагалдаж явсан бөгөөд Казахстан Улсад болох хоёр орны бизнес форумд оролцож буй.

Энэ үеэр Казахстан Улсын Гадаад худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга М.Р.Каримсаков хэлэхдээ “2025 онд хоёр орны худалдааны эргэлт 2024 онтой харьцуулахад 7 хувиар өссөн. 2024 онд Ерөнхийлөгч Токаев Монголд айлчлах үеэр хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд энэ хүрээнд зам тээвэр, уул уурхай зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Хамтарсан 20 гаруй аж ахуй нэгж манай улсад үйл ажиллагаа явуулж буй. Казахстаны хувьд монголчуудын Төв Азийн бүс нутаг, Европ болон бусад орны зах зээлд нэвтрэх гүүр нь болох боломжтой. Өнөөдрийн бизнес форумын үеэр 20 орчим гэрээ, хэлцэл байгуулах төлөвтэй байна. Энэ дотор манай улсаас галт тэрэг худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа нь тээвэр худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Монголын ХАА-н гаралтай экологийн бүтээгдэхүүн нийлүүлэх гээд олон чухал баримт бичигт гарын үсэг зурах юм" гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Казах галт тэрэг гэж бас байна аа.Гуйлгачин царайлаад энд тэндээс хог түүгээд явна уу

Back to top button