Улс төрийн мэдээ

Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

Түлш шатахууны асуудлаар ОХУ, Казахстанд ажиллаж буй Г.Дамдиннямтай Ерөнхий сайд Н.Учрал холбогдож мэдээлэл авсан байна.

Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "ОХУ, Казахстанд буй албаны хүмүүстэй үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарах талаар нэлээдгүй ярилцаж үр дүнд хүрлээ. Тавдугаар сард дизель түлшний үнэ хамгийн багадаа 6250-6700 орчимд болохоор маш хүнд байдал руу орчхоод байгаа. Таны өгсөн захидал, албан хүсэлт, бусад зүйлсийг уламжилсан. ОХУ-ын зүгээс манай Засгийн газраас тавьсанчлан дотоодын зах зээлийн үнээр өгөх дээр зөвшөөрсөн хариу өгсөн сайн мэдээтэй байна. Ингэснээр тавдугаар сард үнэ өсөхгүй, өнөөдрийнхөөр байна гэсэн үг. Оны эцсийн байдлаар тооцож үзвэл 500 гаруй сая доллар буюу 1.8 их наядыг ард иргэд, ААН-ээс гаргуулах байсныг зогсоож чадлаа" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

eronhii said ni medeellee nyagtlalgui 1 odriin omno shal oor yum yariad l er ni neg buuri suuri muutai, bodlogogui ug helchih geed bdag nohor eronhii said boljee. esvel hen negnii ugiig damjuulj tushaaliig ni byeluuleed bdag yum uu

Холбоотой мэдээ

Back to top button