Завхан, Хэнтий аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ
Завхан аймаг, Отгон сум Буянт багийн “Шар давааны ам” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 14:42 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын газрын Отгон сум дахь эрэн хайх, аврах бүлэг, сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн нийт 18 хүн, 3 автомашин, 3 мотоциклтой хээрийн гал түймрийг 17:00 цагт цурамд оруулан өчигдөр өдрийн 11:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 50 га талбай өртөж шатсан байна.
Мөн Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум 5 дугаар багийн “Духангийн-Ар” гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг мөн өдрийн 11:47 цагт цурамд оруулан, 13:30 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 5 га талбай өртөж шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Х.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.