Н.Учрал Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа УИХ-ын асуулгын цагт оролцоно
Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдоод яг 24 хоног өнгөрч байна. Сар бүрийн сүүлийн баасан гарагт УИХ-ын асуулгын цаг болж, гишүүд Засгийн газрын сайд нар болон Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авдаг. Тус асуулгын цаг өнөөдрийн 14.00 цагаас эхэлнэ.
Бусад хэлэлцэх асуудал:
· Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг,асуулт асуух хугацаа 90 минут/
· Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,асуулт асуух хугацаа 60 минут/
· БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгч,ерөнхий сайдад шийдэмгий Нямбаатар шиг хүмүүсийг болгоо энэ УЧРАЛ худлаа худлаа
хоосон толгой яаж хариулах бол доо